Вонүгийн нүд нь томорсоор хүчтэйхэн тоормослочихов.
Би ч гэнэтийн зогсолтоос болж тохойгоороо урд талыг хүчтэйхэн цохичихсон болохоор гэнэтхэн шал дургүй хүрээд явчихав.
"Н-нээрэн үү?"
"Ер нь чамтай нийлэхээ болилоо! Яаяя"
Энэ ер нь нэг биш ээ!! Арай мах нь хавчуулагдчихаагүй байгаа?
"Үгүй ээ, нөгөө- уучлаарай, уучлаарай. . . Би ингэх гээгүй шүү. . ."
"Амаа татаад эмнэлэгрүү яв!" Жон захирал минь хүлээж л таарах нь дээ, одоо яая гэх вэ дээ!
_____________Үнэхээр таамаглаж байсанчлан мах нь хавчуулагдсан байна гээд шарлага, хэдэн түрхээд иллэг хийх тос, амин дэм бичүүлж аваад өрөөнөөс гарахад Вонү толгойгоо бага зэрэг гудайлгасаар араас гарч ирэв.
Бурхан минь, би энэ залууг яах ёстой юм бол оо??
"Одоо нөгөө хаягруу явъя, хүнтэй уулзах хэрэгтэй байна"
Вонүгийн шаардлагаар гипс хийлгээд тэрэндээ жаахан түүртэж өөрийн эрхгүй уурлачихав.
"Би эндээ хүлээж байх уу?"
"Хэрэггүй байх. Чи ажлаа бод доо, би удаж ч магадгүй эсвэл удахгүй байж ч магадгүй. Тэгэхээр явж болно" түүнрүү харахгүйгээр хэлэхэд тэр "Хүлээж байх болохоор, хэр удсан ч бай болчихвол залгаарай?"
"Мхнн"
Машинаас буугаад Жон захиралтай уулзах газарлуугаа ороход аягүй намбатай гэгч нь хүлээгээд сууж байв.
"Уучлаарай хоцорчихлоо"
"Хүүе, У ахлах уу даа??"
"Юүн Тэхи. Хүн андуураад байх шиг байна"
"А-аан тийм үү?? Нэг л өөр харагдахгүй л байна даа. . . За за яах вэ, Юүн хадагтай энэ миний нэрийг хуудас. Манай компанид хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа болохоор таныг надтай хамтарч ажиллан хөрөнгө оруулалт авах шаардлагатай байна."
"Аан мэдээгээр харсан компани биз дээ?? Надад хэр ашигтай юм?"
"Чи Жон захиралын хажууд наадах хэрэгтэй гэсэн үг. Мэдээж цалин мөнгө асуудалгүй, чамайг хэр хурдан ажиллах вэ гэдгээс хамаараад 100 сая воноос эхэлнэ"
Яана аа, энэ Жонгүг чинь бүр тэрбумтан юм биш үү? Үгүй ээ тийм л дээ гэхдээ өөрөө хөрөнгө оруулахгүй өөр хүнээс авах гээд байдаг. . . Сонин юм бэ?
"Та чинь өөрөө тэрбумтан биз дээ? Өөрөө хөрөнгө оруулчихаж болохгүй хэрэг үү?"
" Хувийн асуудалруу орцгоохгүй байцгаая хадагтай. Тэгэхээр энэ ажлын санал ямар вэ? Бусад зардлыг бид хариуцна, ганцхан чи л өөрийнхөө цаг завыг хэсэгхэн хугацаанд Жон захиралд хандуулах хэрэгтэй байна"
"Энэ их бодох асуудал бололтой. Тэгэхээр би танд эргээд хариу өгье"
"Танд итгэж байгаа шүү хадагтай!?"
Би хуурамчаар инээмсэглэсээр тэндээс гараад Вонүг дуудах талаар бодлоо.
Дугаарыг нь устгачихсан шүү дээ? Холбогдох боломжгүй юм байна. . .
Бас жаахан эвгүй загначихсан санаа зовоод байх юм. Уг нь хэн ч бодоогүй байхад тэгж хэлэхээр хэн ч балмагдана шүү дээ?
Тэгээд сэтгэл хөдлөлөөрөө уурлаад, нэг ч үг хэлэх боломж өгөөгүй болохоор гэмших сэтгэл төрж л байна.
KAMU SEDANG MEMBACA
🔸️前男友🔸️ ||JEON WONWOO|| ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ!
Cerita Pendek‧🖇 : Өнгөрсөн, одоо, ирээдүйд ганцхан тэр л миний амьдралд байх ганц эр хүн бололтой. . . Хичнээн муудалцсан ч салаад удсан ч гэсэн]↷🖇