"Өөдгүй новш, тоорой ч гэх шиг!" Жаахан бухимдуухан машинаас буухад Сынгван хүлээгээд зогсож байв."У ааш муутаа хэндээ уурлаад байгаа юм? Өө, энэ чинь?" Ардхан талд минь зогсох Вонүрүү хараад гайхан асуухад би нүдээ эргэлдүүлэн" Жон Вонү юм гэсэн"
"Сайн байна уу? Тэхиг эргүүлж байгаа залуу Жон Вонү байна" гээд гараа сунгахад Сынгван ч зөрүүлэн атгаад "Бү Сынгван. Тэхигийн найз нь, хоёулаа таарч байлуу? Аягүй сонссон нэр байх юм аа"
"Үгүй дээ хэхэ, Бү Сынгван орцгооё!"
"Хоёулаа таарч байгаагүй байх аа, харин Тэхи л ярьсан байж магадгүй юм"
"Аан тийм шүү дээ! 4 жилийн өмнө-бхарбх" Хэрэггүй зүйл ярьчихвий гээд амыг нь дартал үргэлжлүүлэн яриад л байх нь тэр.
"За за, Вонү зурвас бичээрэй за юу? Бид хоёр орлоо! Баяртай!!"
Сынгваныг чирэх нь холгүй хүзүүдсээр орцруугаа оров.
"Ёоо чи чинь одоо яагаад байгаа юм бэ? Наад заваан гар чинь миний сайхан уруулыг хайш яайш болгочихлоо!"
"Чи өөрөө шал хэрэггүй зүйл яриад байсан биз дээ!?"
"Ингэхэд чи нөгөө Вонүтайгаа уулзаж эхлээд байгаа юм уу?"
"Яг 7 удаа болзоод бүтэхгүй бол мөрөөрөө сална гэж амласан"
"Чи үнэхээр итгэчихэж байгаа юм уу?"
Сынгван сонин гэгч нь харсаар лифтний хаалга хаах товч дээр дарлаа.
"Чиний бодлоор худлаа гэж үү?"
"Эрчүүд чинь их заваан бодолтой ш дээ! Наад долоон болзоо чинь амьдрал туршид чинь үргэлжилбэл яах болж байна аа? Энэ жил нэг болзоо, дараа жил 1 болзоо, тэрний дараа жил ч бас гээд жил дамнасаар байгаад 7 жил! Тэр дундаа хүүхэд-" гэхэд нь дагзруу нь хүчтэйхэн цохьчихов.
"ӨВДӨЖ БАЙНА Ш ДЭЭ!!!"
"Бү галзуу минь бага галзуур!! Тийм зүйл болохгүй за юу!"
"Ийм аашны туламны юу нь сайхан болоод хэдэн сар араас нь гүйдэг байна аа?"
"Сонсоод байна!! Өө ах~" Сынгвантай хэрэлдэх шахуу зогсож байтал Жонхан ах Сынчол хоёр элгээ тэвэрчихсэн зогсож байв.
"Хэн хэдэн сар араас чинь гүйсэн гэнэ ээ?" Жонхан ах заналтай нь аргагүй хэлэхэд нь" Аан ажлын тэнэг захирал!" Гээд бид хэд гэрлүү оров.
"Тэр Вонү л биш бол хэн ч байсан яах вэ! Сынгван манай хүргэн болох уу?"
"АЙН!?" Сынчол, Сынгван бид 3 зэрэг дуу алдахад Жонхан ах чихээ даран ярвайгаад "Күэ ер, гурвын гурвуулаа гайхаж энэ тэр! Би болохгүй зүйл хэлсэн юм уу?"
"Хүүш би одоо танай энэ шуламтай суух юм уу? Жонхан ахаа дүүгээ ёстой уучлаарай, би арай ч ийм ааштай эхнэртэй болмоор байна гэж 20 наснаасаа хойш жил болгон өвлийн өвгөнд захиа бичдэггүй шүү!"
" Чи ямар сонин гар вэ! Хүн чамд дүүгээ өгөх гээд зөвшөөрөл өгчихсөн байхад авахгүй гээд байх юм? Зүгээр сууж байгаад эхнэртэй болчихлоо шд чи!"
"За болих уу даа! Тэгж насаараа хэрэлдэж амьдарснаас ганцаараа байсан нь дээр!" Гэхэд нь би цаанаас дэр авч ирээд яг толгойруу нь онилов.
"Шулам байх ямар байдгийг үзэх үү?"
"Чол энэ танай найз яг юмтай??"
ESTÁS LEYENDO
🔸️前男友🔸️ ||JEON WONWOO|| ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ!
Historia Corta‧🖇 : Өнгөрсөн, одоо, ирээдүйд ганцхан тэр л миний амьдралд байх ганц эр хүн бололтой. . . Хичнээн муудалцсан ч салаад удсан ч гэсэн]↷🖇