🔸️ 8 🔸️

85 9 1
                                    


Ивий муу хоёр газар дээрх хоёр анд минь, ганц эмэгтэй найздаа дарлагдах гэж бас байдаг аа??

Өчигдөр уур хүрээд жаахан уурлачихсан чинь өглөө ган ч хийлгүй гэр цэвцэрлээд хоол хийж өгчихөөд намайг хүлээгээд сууж байв.

Сэрээвэл ална шүү гэчихсэн чинь бүр сэрээж чадахгүй бөмбөлзбөд. . .

Арай ширүүдчихсэн юм болов уу?

Жаахан танагтай уурладаг байж ээ одоо бодоход. . .

"Сынгван аа!"

"Айн?? За яасан?"

"Сынчол аа!"

"Кхм, Юу болсон бэ? Яасан?"

Яана даа, сурсан зангаараа сураар боож болох биш, өөрийн эрхгүй захиргаадсан үгс гараад байх юм аа. . .

"Ямар хоол хийсэн юм?"

"Нөгөө. . . Ноён хатан гээд кинон дээр гардаг орчин үеийн Гүгбаб хийсэн! Сынчол гардаад би тусласан" Сынгван нэг амьсгаагаар дуржигнуулан хэлээд амьсгаадна.

"Алив чи яваад аваад ир дээ" Сынгван бондгосхийн босоод цааш явахад Сынчол бүр намайг яа гэх бол гэсэн шиг амьсгаа даран хүлээнэ.

Би энэ хоёрыг алаад идчихэв л гэж. . .

"Нээрээ!" Нэг их том хоёр залууг урдаа цомцойтол нь суулгачихсан хоол идэж байгааг хараад та нар юу гэх байсан бэ?

"Вонү бид хоёр дахиж уулзахгүй ээ! Та хоёрын уурладаг ч зөв, гэхдээ найз нь ямар хүн билээ? Ааш муутай болохоор та хоёрт уурлачихлаа, уучлаарай за!?"

Тэр хоёрлуу харалгүй хэлчихээд шөлөө уухад нөгөө хоёроос чинь хэл чимээ байдаггүй.

Арай амьсгаагүй болоод намайгаа шоронд оруулах гэж байгаа юм байх даа? Гэж бодоод ухасхийн дээш харахад нөгөө хоёр чинь сонин сонин хараад эхлэв.

"Яасан бэ?" Ингэж сонин харуулахаар юу хийсэн юм бол доо. . .

"Бид хоёр хэдийгээр чамайг аашны тулам гэдэг ч гэсэн чамд тэр байдал чинь л зохих юм байна"

"Айн??"

"Ааш муутай хүн гэнэт сайхан хандаад эхлэхээрээ үхэх гэж байдаг гэсэн шүү У Тэхи"

Энэ муу хоёрыг дээ!!!

"Хүү~ Би амьдралдаа та хоёроос анх удаа уучлалт гуйж байхад та хоёр хүлээж авахгүй гээд байгаа юм уу!?"

"Ү-үгүй л дээ, Миний хөөрхөн Тэхи ойлгоорой. . . Нөгөө зөнч Ванга ч билүү хэн ч билээ хүн үхлийнхээ өмнө уучлалт гуйгаад байдаг гэдэг байхгүй юу! Бид хоёр чамайг бас үхүүлчихмээргүй л байна шүү дээ"

Ийм л хоёр доо!!

Яахаараа ч ийм юм боддог юм, хачин хачин утгагүй юманд итгээд л!!

"Гуйж байна, Сын нараа!! Яаж яваад бүр эхний үе нь ч адилхан найзуудтай болчихдог байна аа? Очиж очиж Сынчол, Сынгван гээд С үсгээр эхлэсэн нэртэй байдаг байна аа?"

Тэр хоёр уг нь гайгүй л байсан даа? Надтай нийлээд ийм болчихов уу ер нь яаг яасан юм бол?

_______________________

"Сынчол аа, айгаад байна аа"

Үнэндээ бол өнөөдөр сүүлийн удаа эмчид үзүүлнэ. Гэхдээ бас яагаад айгаад байгаагаа мэдэхгүй нь ээ!

"За юунд нь айдаг юм бэ, манай Тэхи чинь эдгэж байж ийм юм ярьж болохгүй за юу, алив Сынгван аа нөгөө гарнаас нь бариад тусла л даа" Сынчол залхсан байдалтай хэлээд нэг гарнаас татасхийхэд Сынгван ч худлаа инээгээд

🔸️前男友🔸️  ||JEON WONWOO|| ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ!Donde viven las historias. Descúbrelo ahora