🔸️ 12 🔸️

55 9 1
                                    


Маргааш нь яагаа ч үгүй эрт сэрчихэв. Ойрд сэрдэг цагаасаа түрүүлж сэрээд их юм амжуулах гэсэн бололтой, заяа минь их хичээж байгаа ч би төдийлөн ажиллаж чадахгүй байгаад учир байгаа байх. . .

Өглөө босчихоод өндөг шарж овьёос идчихээд цитрон цай аягалан тагтан дээр өглөөний үзэмж харж суух залхуудаа л орох байх. . .

Тэгээд сууж байхад Сынчол босож өглөөний цай бэлдэн ахад болон надад өглөөний цай хүргэж ирдэг дараалалтай. Өглөөний цайны дараа 30 минутад ажилдаа явахад бэлэн болно, би замдаа ажил дээрээ бууна, тэгээд л болоо.

Ажил дээрээ жилийн сүүлийн тайлан гээд дарагдаж байгаа ажлаа хийсээр өдрийн цайгаараа Сынгвантай уулзаж хоол иднэ, тэгээд буцаж ажилдаа ороод 5цагт тараад алхаад харина.

Хэтэрхий нуршуу амьдрал болчихов уу даа??

7 хоногийн дараа гэхэд л өвлийн улирал болох болохоор Сынчол бид хоёр байн байн гарахгүйгээр хүнсээ бэлдэх гэж явна.

Тэр хооронд ээж аав хоёр ирнэ гэсэн болохоор нэг ирж байгаа дээрээ Солонгост байхыг бид 3 хэлээд л байгаа.

"Юүн хадагтай, өглөөний цай бэлэн боллоо!!"

"Чол, би сая юм идчихсэн!"

"Өглөөний цай таргалуулахгүй болохоор ид ээ! Өдөр угаасаа Сынгван хоолыг чинь сонгоод өгөх болохоор тэр болтол өлсөнө!" Гэхэд ах дуу нэмэн "Яа, Тэхи яа!! Юм ид, чи бүр тураалдаа орох нь!"

"Та хоёр ийм тарган хүнийг тураалд нь оруулаарай! Тэглээ ч би 52кг байсан чинь 57кг болгоо биз дээ та хоёр!"

"У Тэхи гуай, аятайхан нөхөртэй болмоор байвал цайгаа уу!"

"Юүн Жонхан гуай!! Би чинь эмэгтэй хүн!!"

"Эмэгтэй хүн эсэх чинь хамаагүй, чи миний дүү!"

"Чөтгөр гэж, нэг гэрт хоёр адилхан зантай хүн амьдрах чинь яасан хэцүү юм бэ,хорвоо. . ." Сынчол их л хэцүүдэж байгаа бололтой ингэж хэлээд ахыг өргөж суудал дээр нь суулгаад дараа нь намайг өргөсөөр сандалны дэргэд ирэв.

"Хоёрын эсрэг нэг үү! Хнн"

"Дуугүй идээд ажилдаа яв, тамирдаж унахыг чинь хармааргүй байна"

Ах доошоо харж сэрээгээрээ зайдас хатгасаар хэлэхэд Чол нүдээ анин толгой дохино.

Би энэ хоёртой удвал гахай болж дуусах байх...

"Тэхи яа, өнөөдөр эмнэлэг орох ёстой шүү дээ? Жонхани хөл нь өвдчихсөн болохоор явж чадахгүй байх, цайны цагаар чинь би очоод авъя эмнэлэг орно шүү"

"Мхнн, Крис эмч ч намайг алах байх даа! Бүхэл бүтэн 5 кг!! Үнэхээр сэтгэл санааны хямаргаа!!"

"Үглээд байлгүй цайгаа уугаад яв Тэхи, миний хөл эдгэхээр хамт Gym явъя"

Аягүй гоё ах нар шүү. . . Гоё оо ч хат даа! Заримдаа новширдог л болохоос гайгүй ч юм уу?

______

Вонү 3 дахь өдөр эхний болзоогоо хийе гэсэн. Тэгэхээр гэртээ байгаа хоёр эрэгтэйгээс өмсөх хувцасаа сонгуулах хэрэгтэй байх.

"Юу!? Хөөе, У Тэхи! Юүн Тэхи! Бишээ, овог нь л өөр болохоос нэг хүн шүү дээ цуцу, Тэхи гуай чи нөгөө их сургуулийн залуугаа яриад байна уу даа? Эсвэл Солонгосоор дүүрэн Вонү нэртэй хүмүүс байна уу!?"

🔸️前男友🔸️  ||JEON WONWOO|| ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ!Où les histoires vivent. Découvrez maintenant