-Ханнагийн талаас-
Би: баяртай Инжон хэмээн хананд хормогчоо өлгөсөөр үйлчлэгчдээ хэлээд гаран явсаар нүүрийг минь зөөлөн салхи илбэхийг мэдэрч байв.Ааахх сайхан байна,би гэрийнхээ зүг алхаж эхэллээ.Яг л байдаг шигээ оройн 10 цаг болж байв.Би харанхуйд алхахыг үзэн яддаг гэхдээ би юу хийж чадна гэж? ээж бид 2 ганцхан машинтай,ээж ихэнхдээ ажилдаа явахад нь хэрэгтэй байдаг юм.Би алхсаар согтуу залуу бохир усны хоолой руу шээж байхыг бас нэгэн хосууд харанхуйд өнөө ажлаа хийж байхыг харлаа.Тэд яаж олон нийтийн газар хийж чаддаг байна аа? Гэхдээ би одоохондоо дээрэмчин,хулгайчтай таараагүй байна.Би ээжтэйгээ амьдардаг,намайг 10 настай байхад аав минь машины ослоо нас барсан.Тэр үеэс хойш ээж бид 2 л үлдсэн юм.Аавын минь үхлийн дараа бид Сөүл рүү нүүж ирэн,ээж ажлын санал аван аавын үхэлтийг давж гарч чадсан юм.Манай авга,нагац нар бидний Сөүл рүү нүүх нь сайн зүйл гэж шийдсэн.Надад үргэлж найзуудтай болно гэдэг хэцүү байдаг,7 жилийн өмнө бид энд нүүж ирсэнээс хойш би олон хүмүүсээс зайгаа барьж байгаа юм.Миний сайн найз Эмили надаас 1000 кмын цаана амьдардаг.Би цагаа харан гэр рүүгээ хурдан харихаар хичээж байв гэхдээ миний өмнө хэн нэгний сүүдэр гарч ирэн тэрээр ямар нэгэн зүйлээр над руу заах нь тэр.Тэрээр ойртон ойртсоор түүний барьж буй зүйл хутга байв.Би зүгээр л доороо зогсон айж байлаа.Энэ миний ганцаараа гэр рүүгээ харихыг үзэн яддаг шалтгаан.
Би: гуйя намайг битгий өвтгөөрэй
?: надад мөнгөө өг
Тэрээр хутгаа над руу заан ойртсоор: би мөнгөө өг гэж хэлсэн шүү
Би: за за намайг битгий өвтгөөрэй
Би мөнгөө хурдхан шиг хайсаар гар минь чичирч байлаа.Би огтхон ч төвлөрч чадахгүй байна,миний бодож буй ганцхан зүйл бол хэрвээ тэр намайг алвал яах вэ? Ээж минь ганцаараа үлдчих нь шүү дээ.Үгүй ээ,ээж минь зүгээр биш,тэрэнд би хэрэгтэй.Би мөнгөө олж чадахгүй нь гэхдээ би үргэлж хадгалдаг байсан чинжүүний шүргэгчээ оллоо.Би ийм үед хэрэглэх гэж авчирсан.Харанхуй гудамжинд юу болж байгааг чи хэзээ ч мэдэхгүй.
Би: би олохгүй байна
Тэр над руу ууртай харан: битгий худлаа яриарай,цүнхээ өг гэж хэлээд над руу дөхөн цүнхийг минь булаан авах нь тэр.Би түүнд зүгээр өгч чадахгүй...үгүй ээ би чадахгүй.Би чинжүүний шүргэгчээ аван түүний нүүр рүү цацах хүртэл бид цүнхийг минь таталцаж байлаа.
ВЫ ЧИТАЕТЕ
---Kiss me NOW---"COMPLETE"
FanfictionХанна бол 17 настай,ямар ч найзгүй нэгэн.Тэрэнд найзтай болох хэцүү байдаг болохоор л үргэлж л ганцаараа байдаг юм. У Сэүн бол мөн л 17 настай,сургуульдаа хамгийн алдартай залуусын нэг.Тэр бэйсболын багийн ахлагч.Хөвгүүд түүнийг биширч,охидууд түүнд...