CHAPTER 18...

7.2K 285 26
                                    

Би кафед ширээ цэвэрлэж байхад лхагва гариг үдээс хойш зургаан цаг болж байлаа.Цэвэрлэж дуусаад,арын ажилд туслахаа явлаа.

"Ханна" хэмээн манай менежир дуудлаа."Ширээ долоо"

Би толгой дохин,тэр ширээ рүү харан инээмсэглээд тэр ширээ рүү очлоо.

"Оройн мэнд,юу авах уу эрхмээ?"

"Шарсан халуун ногоотой бургер бас магадгүй орой орондоо чамайг?" Сэүн дээш харсаар ёжтой инээмсэглэн хэллээ.

Би улайн толгой сэгсэрээд "Чи үнэхээр галзуу юм аа,энийгээ мэдэх үү?"

"Зөвхөн чамд л тийм байдаг" хэмээн Сэүн хариуллаа.Би инээн,Сэүн надад меню өгсөөр би захиалгийг нь бичиж байв.Намайг бичиж байх хооронд түүний гар гуяанд минь хүрч байлаа.

Би эргэн гал тогоо руу очлоо.Удалгүй түүний захиалга бэлэн болон,аваад Сэүнд бөхийсөөр ширээн дээр тавьсаар "Надад нэг асуулт байна,чи ойртож болох уу?" хэмээн Сэүн шивнэв.

Би будилж орхилоо.Гэхдээ би түүн рүү ойртсон юм.Сэүн миний ташаанаас барин,уруулны минь ирмэг дээр хурдхан гэгч нь үнсэх нь тэр.Би хурдхан шиг түүнийг түлхээд,хэн нэгэн биднийг харсан энийг харсан эсэхийг харахаар эргэн тойрноо харлаа.Сэүн зүгээр л инээж байв.Тэр яаж инээж чаддаг байна аа? Хэрвээ Нахигийн дагалдангуудын нэг харчихсан бол яах юм? Би түүн рүү үхлийн харц шидээд,эргэн гал тогоо руу явлаа.Би ард ирэн,улайж орхив.Сэүнийг олон нийтийн газар тэгсэнд итгэж чадахгүй нь ээ.Би өөрийг сайн гэгч нь сэвж байлаа.Би бараг л гараа хугалчих шахсан гэж бодож байна.Би тайвшрах хэрэгтэй байна.Үнэхээр их,гэхдээ чадсангүй.Толгойд минь маш олон бодол эргэлдэж байлаа.Тэд бүгдээрээ адилхан асуултууд байв.Хэрвээ хэн нэгэн харсан бол яах вэ? Хэрвээ тэр хүмүүс Нахид хэлчихвэл яах вэ? Маргааш миний амьдрал дуусах уу? Сэүн юу бодож байсан юм бол? Тэр ямар нэгэн зүйл бодож байсан байх.Би хурдхан шиг өөрийгөө тайвшруулаад эргэн ажилдаа орлоо.

Ус дүүргэхээр эсвэл үйлчлүүлэгчдээс бүх зүйл зүгээр эсэхийг асуух болгонд Сэүний нүд над дээр тусаж байгааг би мэдэрч байлаа.Би түүнээс зугтаж байсан юм.Би түүнд уурлачихсан байгаа болохоор түүний уух зүйлийг дүүргэхээр явсангүй.Сэүн тэгэж намайг үнссэний дараа,би түүнтэй ойр байх юу ч хийж болохгүй.

Миний ээлж оройн 6: 30д дууслаа.Гол заал руу харвал Сэүн тэнд байхгүй байв.Би хурдхан шиг хормогчоо аваад гараа угаан,цагаа бүртгүүлээд гарах хаалга руу зүглэлээ.Би гэртээ харихад ямар ч цаг үрэхгүй.6:30д нар жаргадаг юм.

---Kiss me NOW---"COMPLETE"Место, где живут истории. Откройте их для себя