Хоёр долоо хоногийн дараа...
BEEP BEEP BEEEEPPP
Би нойрноосоо сэрэн зүүн тал руугаа эргэн нүдээ удаанаар нээхдээ түүнийгээ олж харлаа.Сэүн одоо ч энд байна.Урууланд минь удаанаар инээмсэглэл тодрон,гар минь түүний хацранд хүргэв.Тэр хөдөлсөнгүй.Би хуруугаараа түүний уруулны хүрээг тойруулан зурж байлаа.Уруулных нь голд ирэхэд Сэүн гэнэт амаа нээн хурууг минь хазах нь тэр.
"Аув" хэмээн уулга алдаад хуруугаа татан явлаа.Сэүн одоо ч нүд нь аниатай инээн дараа нь нүдээ удаанаар нээв.Би түүнийг гэмшүүлэхийн тулд өвчтэй царай гаргалаа.
"Чи үнэхээр эгдүүтэй юм аа" хэмээн томоор инээмсэглэн согтуу хоолойгоор хэлэв.Сэүн үзэсгэлэнтэй нүдээрээ миний нүд рүү ширтэж байлаа.Би буцаан ширтэн,яг одоо миний хажууд ямар царайлаг залуу хэвтэж байгааг бодож байв.Тэр удаанаар духаа надтай нийлүүлэн,би түүний нүдийг ширтсээр толгойд минь маш олон зүйл бодогдож байлаа.Би энэ залууг минийх гэж дуудаж чадах болов уу? би олон нийтийн газар түүний гарнаас хөтлөх болов уу? Толгойд минь маш олон зүйл эргэлдэж байлаа.Энэ...төгс санагдаж байна.Тэр.Би.Бид.Удаанаар Сэүн хацарнаас минь барин,уруулаа наан би уруулаа түүнийхтэй хөдөлгөсөөр хэсэг хугацааны дараа саллаа.
"Өглөөний мэнд" хэмээн Сэүн хэллээ.
Тэр миний хацрыг эрхий хуруугаараа илсээр би зүгээр л инээмсэглэн нүдээ анилаа.
"Бид босох хэрэгтэй" хэмээн би хэллээ.Гэхдээ би үүнийг биелүүлэхийн тулд эдгээр үгийг хэлэхийг хүсээгүй.Бүхэл өдөржин түүнтэй хамт хэвтэхийг хүссэн.
"Үгүй ээ,бид босохгүй"
"Босно оо эсвэл ээж орж ирээд,биднийг ална бас цогцоснууд сургуульдаа хоцорч очно"
Сэүн эгдүүтэй ёжтой инээмсэглэлтэй над руу ширтэж байлаа.
"Юу?" Тэр одоо ч ёжтой инээмсэглэж байв.
Би босох гэсээр "Сэүн...би тоглоогүй байна"
Сэүн бэлхүүсээр минь тэвэрсээр "хүлээгээрэй ,тоглоом тоглоцгооё"
"Сэүн" би түүн рүү санаа зовон харлаа.Би ээжийг орж ирээсэй гэж хүсэхгүй байна.Өдөр бүр л би ингэж мэдэрдэг.
"Ганцхан тоглоом"
"Ээж-"
"Ганц" тэр ганц хуруу гаргасаар зүрх хайлуулам инээмсэглэлтэйгээ шахаж шаардсаар байлаа.Хэн энэ халуухан залууг эсэргүйцэж чадах юм бэ?
ВЫ ЧИТАЕТЕ
---Kiss me NOW---"COMPLETE"
FanfictionХанна бол 17 настай,ямар ч найзгүй нэгэн.Тэрэнд найзтай болох хэцүү байдаг болохоор л үргэлж л ганцаараа байдаг юм. У Сэүн бол мөн л 17 настай,сургуульдаа хамгийн алдартай залуусын нэг.Тэр бэйсболын багийн ахлагч.Хөвгүүд түүнийг биширч,охидууд түүнд...