CHAPTER 32

3.7K 253 43
                                    

-Гэгээ-

Би шүүгээнээс буун түүний араас гүйлээ.

"Сэүн"

Тэр хаалга руу ойртож байв.

"Зогс" хэмээн намайг орилсон ч тэрээр алхсаар байх аж.

"Зогс" би аль чадахаараа орилон "Галзу,хачин юм хэлэхээ боль"

Сэүн зогсон,би хүндээр амьсгалах аж.

"Би чамайг тэр шөнө сонссон,чи надаас уучлалт гуйсан.Яагаад тэгэж хэлсэн юм?" би ийнхүү хэллээ.

"Чи яагаад үргэлж миний асуудалд оролцож байдаг юм?"

"Юун асуудал? би чиний асуудал.Чи энийг эхлүүлсэн"

"За яахав,тэгвэл энийг ингээд дуусгацгаая"

"Би энийг дуусгах гэж эхэлсэн юм.Би дахиж энийг хүсэхгүй байна бас надад хэрэггүй"

Тэрэнд юу болоод байгаа юм бэ? саяхан тэр надаас зүгээр эсэхийг минь асууж байсан одоо болохоор уурлаад байна? Тэр хоёр ааштай юм уу?

Би гүнзгий амьсгаа авлаа.Би айж байна.Сэүн ууртай сонсогдож байна.Тэр үнэхээр энийг дуусгах гээд байгаа юм уу?

"Би бид дахиж хэрэлдэхийг хүсэхгүй байна гэж хэлсэн.Гэхдээ би яаж ч чаддаггүй болохоор бид үргэлж хэрэлдэж байдаг.Би чиний жижигхэн нууц шдээ.Би чамайг хүсдэг...би чамд хайртай Сэүн гэхдээ би хэзээ ч болохгүй биз дээ?" би санаа алдаад "Магадгүй надад боломж байгаа боддог мэдээж байхгүй гэдгийг би мэдэх ч гэлээ би найддаг.Зүгээр л найддаг..." би түүн рүү алхаж эхлэн,нулимс хацраар минь урсаж байлаа.

"Тэгээд..чи зөв бодсо.Чамд хэзээ ч боломж байхгүй" Сэүн хэлэх нь тэр.

"Чи яагаад ингээд байгаа юм бэ?" би будилсан байртай асуулаа.

"Би бүхнийг төлөвлөсөн юм" хэмээн тэрээр ууртай өнгө аястай хэллээ.

"Юу?..." би зөөлөн гэгч нь асуув.

"Би бүхнийг төлөвлөсөн гэж хэллээ.Чамайг хулгайчид өртөх гэж байсан тэр шөнийг би төлөвсөн юм.Надад олж болохоор хүн хэрэгтэй байсан харин чи төгс хүн.Хэн ч чам шиг ганцаардмал охинтой ярьдаггүй.Чи хэзээ ч сэжигтэй байдаггүй.Даанч би чамайг надтай унтчих тэнэг гэж бодсонгүй.Чи үнэндээ миний бодсоноос ч тэнэг юм..."

"Яагаад?..." миний нулимс доош урсах ажээ.Үгүй ээ..үгүй.

"Би баян болохоор.Би хүссэнээ хийж чадна.Би чамайг хүснэ гэж чи бодож байна уу? чи миний хүссэн сүүлийн хүн.

"Энэ худлаа..." би үл итгэсэн байртай хэллээ.

"Энэ үнэн,би хэзээ ч чамайг хайрлаж байгаагүй"

"Үгүй ээ..."

"Тийм ээ,миний хэлсэн бүх зүйл үнэн.Чи зүгээр л миний шаачих нүх байсан юм"

Би хамаг чадлаараа түүнийг алгаж орхилоо.

Сэүн дооглон инээгээд "Бурхан минь.Би чам шиг хэн нэгнийг хайрлаж чадна гэж чи бодсон юм шиг байна"

"Үгүй ээ...чи худлаа ярьж байна"

"Ганцхан би чамайг хайрлаж байсан гэдэг зүйл худлаа" хэмээн хэлэхдээ Сэүний нүд улайн,нулимс цийлэгнэж байлаа.

"Чи хайрлаж чадахгүй ээ гэхдээ чи хайрласан"

"Юу?"

"Чи хэзээ ч намайг хайрлаж байгаагүй гэж хэлсэн гэхдээ чи надад хайртай.Тэгвэл яагаад яг одоо уйлах гээд байгаа юм?"

"Өөрийгөө хуурахаа боль.Би хэзээ ч өөрийгөө чам шиг хэн нэгэнтэй хамт байна гэж төсөөлж байгаагүй"

"Харин чи өөрийгөө сонс Сэүн.Одоо чи л өөртөө худлаа ярьж байна.Би чамайг хайрлахыг хүсээгүй шиг чи ч бас намайг хайрлахыг хүсээгүй.Гэхдээ чи намайг хайрласан.Одоо ч чи надад хайртай У Сэүн"

Би түүн рүү дөхөн хацарнаас нь барин уруул дээр нь үнсэхэд тэр намайг түлхэх нь тэр.

"Чи миний хэлсэнийг сонсоогүй юу? чи бол миний дуудлагийн янхан" Сэүн орилох нь тэр.

Миний зүрх тарж бутарчихлаа.Сэүн ч бас ижилхэн мэдэрч байгаа болов уу? Би толгой сэгсэрлээ.

"Бид одоо юу ч биш" хэмээн хэлээд надаас холдон...гаран явлаа.

Би өрөө рүүгээ гүйн уйлж эхлэв.Би бүх нулимс,биенд минь байдаг бүх усаараа уйлж байлаа.Нүд минь хатаж,тархи минь хоосрох хүртэл би уйлан,уйлсаар байв.

-Сэүний талаас-

Би гэртээ ирэн "ХАРААЛ ИД" орилж орхив.

Би юу хийчихэв ээ? Би гарч хүлээх хэрэгтэй байсан юм.Би энийг ингэж хийх хэрэггүй байсан...гэхдээ одоо аль хэдийн оройтчихлоо.Би нүдээ анин,орныхоо хажууд өвдөглөн суугаад үсээ гараараа оролдох аж.

Би одоо түүнийгээ албан ёсоор алдчихлаа.Би новш байхад Ханна надтай одоо ч байсан.Би одоо новшоос ч илүү болох нь.

-Гэгээ-

За богихон байгаа бол ёстой уучлаарай.Гэхдээ зүгээр ээ,та нар сэтээ бичвэл би чинь их хурдан оруулдаг шүү дээ.+35 сэтийн дараа.Баярлалаа...

---Kiss me NOW---"COMPLETE"Место, где живут истории. Откройте их для себя