-Гэгээ-
Бид идэх зүйлс авахаар дэлгүүр яваад эргэж ирэн гэрийн даалгавараа хийгээд орон дээр тааз ширтэн хэвтэнэ.Сэүний толгой миний өвөр дээр байх бөгөөд би хана налан сууж байлаа.
"Чи надад захирлын юу гэж хэлснийг хэлээгүй..." би түүний үсээр тоглон ийнхүү хэллээ.
Түүний нүд аниатай байх бөгөөд тэрээр миний гэдсэнд толгойгоо шигдэх аж.
"Ммм..."
"Захирал уурласан уу?"
Тэр хариулсангүй.Би түүний үсээр тоглохоо болин хүчтэй гэгч нь толгойг нь өврөөсөө түлхэж орхилоо.
"Аааауув" Тэрээр толгойгоо илэх ажээ.
Би хөлөө татаж аваад хариулсангүй.Сэүн толгойгоо илэхээ болин над руу эргээд "Хээе юу болсон юм?" хэмээн миний гарт хүрэх ажээ.
Би өөр тийшээ харан,түүний над руу харах харцыг мэдэрч байв.Намайг ойлгож ч амжаагүй байхад нулимс урсах нь тэр.
"Хээе хээе хонгор минь,би бүх зүйл зүгээр гэж хэлсэн биз дээ? " Сэүн миний нулимсыг арчсаар намайг тайвшруулна.Би түүн рүү эргэн,илүү их нулимс урсах нь тэр.
"Би мэднэ ээ гэхдээ би зүгээр л гайхаж байна..."
"Юу? юуг гайхаад байгаа юм?"
"Магадгүй энэ дохио байх.Энэ бүх асуудлууд тохиолдоод байгаа нь...магадгүй бид-" би ярисаар нулимс ам руу минь урсан орж ирж байлаа.
"Үгүй ээ,Ханна.Битгий хэл"
"Магадгүй бид хамтдаа-" миний дуу намдах ажээ.
"Үгүй ээ хонгор минь,үгүй.Бид энэ хол явсан биз дээ? бид энд ирэх гэж тэмцсэн.Битгий ингэж хэл,гуйя битгий ингэж хэл" Сэүн мөрнөөс минь татан тэврэв.Гэнэт бид доод чимээ гарахыг сонсон нэгнээсээ салан би нулимсаа арчлаа.
"Сэүн,хонгор минь чи гэртээ байна уу?" Хатагтай У-н хоолой байшингаар дүүрэн тарах аж.Бид нэгэн рүүгээ хараад орноос бослоо.Сэүн миний гарнаас барин би түүний гарыг атгана.Тэр над руу харж,гарыг минь атгах учир тэрээр анзаарсан байх.Би хурдхан шиг нулимсаа арчлаа.
"Сайн уу ээжээ" бид доошоо буусаар Сэүн тайван гэгч мэндэллээ.
"Чи зүгээр ү-" Сэүний ээж над руу харан "Ханна"
"Сайн байна уу хатагтай У?" намайг ийнхүү хэлэхэд ноён У Сэүний ээжийн араас гарч ирэн биднийг гайхшруулж орхилоо.Сэүний аав жаргалтай харагдсангүй.Биднийг шатныг төгсгөлд ирэхэд Сэүний ээж бидэн дээр ирэн гарнаас минь татаад "Ханна,яагаад бид гал тогоо орж болохгүй гэж?" хэмээн тэрээр нөхөр рүүгээ ийнхүү хэлэв.
ВЫ ЧИТАЕТЕ
---Kiss me NOW---"COMPLETE"
FanfictionХанна бол 17 настай,ямар ч найзгүй нэгэн.Тэрэнд найзтай болох хэцүү байдаг болохоор л үргэлж л ганцаараа байдаг юм. У Сэүн бол мөн л 17 настай,сургуульдаа хамгийн алдартай залуусын нэг.Тэр бэйсболын багийн ахлагч.Хөвгүүд түүнийг биширч,охидууд түүнд...