CHAPTER 44

3.6K 203 24
                                    

-Гэгээ-

-Жунины талаас-

"Б төлөвлөгөө рүүгээ орцгооё"

"Чамайг чадахгүй гэж мэдсэн юм аа"

-Ханнагийн талаас-

"Чи зүгээр үү?" Эмили санаа зовон асуулаа.

Бид миний өрөөнд байх бөгөөд Эмили орон дээр сууж би хаалгаа орж ирэн түүн рүү гүйлээ.

"Юу болсон юм Ханна?" тэрээр ийнхүү асуун,нурууг минь илэх аж.Би зүгээр л чимээгүй байж байлаа.

"Ханна...надтай ярь л даа"

Би түүн рүү харан "Би хамгийн муу хүн"

"Алив ээ Ханна,чи тийм биш шүү дээ.Юу болсон юм?"

Би түүнээс холдон хуруугаараа тоглож эхэллээ.

"Жунин намайг одоо үзэн ядаж байгаа"

"Юу?" Эмили босон суух ажээ.

"Өнөөдөр хичээлийн дараа.Тэр надад сайн гэдгээ хэлэх гэж байсан юм гэхдээ хэлэхээс нь өмнө би түүнтэй адилхан мэдэрдэггүй гэдгээ хэлсэн"

"Юу?" Эмили орилох нь тэр.

"Би энэ дэлхийн хамгийн муу хүн"

"Ханна,юу болсон юм? би та хоёрыг сайн байгаа л гэж бодсон шүү дээ.Чи хоёр дахь удаагаа болзсон"

Би чимээгүй байв.

"Энэ Сэүнтэй холбоотой гэж битгий хэлээрэй"

Би түүний харцнаас зугтан "Ханна,тийм үү?" тэрээр надаас асуух ажээ.

Би үргэжлүүлэн чимээгүй байлаа.

"Та хоёр?"

Би түүн рүү харан толгой дохилоо.

Тэрээр уулга алдан "Ханна"

Би орноос босон түүн рүү нуруугаа харууллаа.

"Ханна,чи надад бүгдийг хэлсэн нь дээр шүү"

"Намиг санаж байна уу?" би түүнээс асуулаа.

"Тийм ээ,Сэүний найз охин? тэр юу гэж?"

"Нами Сэүнийг сүрдүүлсэн.Тийм болохоор л тэр намайг өвтгөсөн.Тэгээд л Нами намайг өвтгөөгүй"

"Bitch ямар аймшигтай юм бэ,тэр яаж чадав аа?...тэгээд чи Сэүнийг уучласан уу?"

Би эргэж харан толгой дохилоо.

"Гэхдээ тэр залуу үнэхээр новш...тэрний чамд хэлсэн үг.Энэ чамайг долоо хоног бараг л алсан"

---Kiss me NOW---"COMPLETE"Место, где живут истории. Откройте их для себя