CHAPTER 22...

6.1K 272 21
                                    

Бид орон дээр доошоо харан хэвтэж байлаа.Би зүгээр л түүнд туслан бодлогоо бодохыг нь харж байв.Тэрээр сайн анхаарлаа төлөврүүлсээр үс нь нүүрэнд дээр нь унжих аж.

"Хэрвээ чи дахиад өөр үе хүсэж байвал зүгээр л надад хэлж болно шүү" тэр ёжтой инээмсэглэсээр хэллээ.

Би өөр тийшээ харлаа.Би улайж байгаагаа мэдэрч байв.Босохоор шийдэн босвол Сэүн ч бас даган бослоо.

Сэүн инээн "Нуух хэрэггүй ээ,чи намайг эсэргүйцэж чадахгүй" Би шууд л өөр тийш харан суув.Сэүн над руу ирэн,бэлхүүснээс минь барин өөртөө ойртуулах нь тэр."Гэхдээ чи мэднэ шдээ, би чамайг ч бас эсэргүйцэж чадахгүй"

Энэ намайг илүү улайлгаж орхилоо.Тэр үргэлж үгээ яаж эргүүлэхээ мэдэх юм.Би өөр тийш харлаа.Гэвч Сэүн намайг өөр рүүгээ харуулан уруул дээр минь үнсэж орхив.Намайг ярихаас өмнө бид нэг нэгнийхээ нүд рүү ширтэж байсан юм.

"Би асуулт асууж болох уу?" Сэүн толгой дохилоо."Тэр жоохон охин хэн юм?" хэмээн би хэлээд түүний өнөөх жоохон охинтой авхуулсан зураг руу заалаа.Сэүн дулаахан гэгч нь инээмсэглэх ажээ.

"Миний бяцхан үеэл" би зүгээр л толгой дохилоо.Би өөр юу гэж асуухаа...эсвэл үргэжлүүлж асуух хэрэгтэй эсэхээ мэдсэнгүй.Ямар ч байсан тэр надад сонголт хийлгэсэн юм.

"Тэр 6 настай.Бидэнд олон үеэл байхгүй ээ тэгээд л би түүнийг эрхлүүлдэг юм.Тэр яг л миний төрсөн дүү шиг байдаг"

Түүний үеэлийнхээ тухай ярихыг нь сонсох нь миний дотрыг дулаацуулж байв.Сэүн энэ тухайд үнэхээр эелдэг,дур булаам юм.

"Чамд ямар нэг үеэл байгаа юу?" хэмээн тэр надаас асуулаа.Би гайхаж орхих нь тэр.Сэүн хэзээ ч ингэж надаас хувийн зүйл асууж байгаагүй.Би толгой дохилоо.

"Хэд...байгаа"

"Тэд хаана амьдардаг юм?" би түүн рүү харан,түүнээс салаад орон дээр суулаа.

"Бусан"

"Хэрвээ хамаатан чинь тэнд байгаа юм бол чи яагаад энд байгаа юм?" Сэүн хажууд минь суухаар хөдөллөө.Тэр надаас амьдарлын минь тухай асууж байгаа нь...сайхан санагдаж байна.

"Аав минь нас барахад бүх зүйл аавыг минь ээжид санагдуулдаг болсон.Тэд бие биедээ үнэхээр их хайртай байсан.Ээж орой болгон аавын цамцыг өмсөөд уйлдаг байлаа.Тэр үнэхээр их шархалсан.Би зөвхөн 10 настай л байсан болохоор ээжид хийж өгч чадах зүйл байгаагүй.Хамаатанууд минь биднийг бүх зүйлийг шинээр эхлэвэл дээр гэж бодсон юм.Тэгээд л бид энд нүүж ирсэн.Би зүгээр л аавтайгаа илүү их хугацааг өнгөрөөсөн ч болоосой гэж хүсдэг...." нүдэнд минь нулимс цийлэгнэж эхэллээ.Би Сэүний мөрийг налсаар тэр намайг ойртуулахаар татсан байсан болохоор тэр энийг мэдэрсэн байх.Сэүн духан дээр минь үнслээ.Яг энэ мөчид түүний надад хүрэхэд л бүх зүйл дээр болох нь тэр.

---Kiss me NOW---"COMPLETE"Место, где живут истории. Откройте их для себя