12.1K 229 18
                                    

-Гэгээ-

Жунин гуйя намайг авраач...

Жунин...

Намайг авраач...гуйя

Жунин...

Аааааххх Жунин!!...

Гэнэт нүдээ нээн,хүчтэй амьсгаадан,зүрх минь бараг л чээжнээсээ гарах шахам цохилж байлаа. Үргэлж болдог шигээ дахиад л түүний тухай аймшигтай хар дарж зүүдлэсэн юм. Намайг хамгийн ихээр өвтгөж буй зүйл бол би үргэлж хар дардаг гэхдээ надад түүнийг харж, тэврэх боломж байхгүй. Бурхан минь,би түүнийг үнэхээр их санаж байна.

Өглөөний 7:30 минутанд орноосоо удаанаар босов. Надад ажилдаа бэлдэхэд ердөө 30 минут л хангалттай.Угаалгийн өрөө рүү зүглэн усанд ороод ажлын хувцасаа өмсөн өглөөний цай бэлдэхээр доош буулаа.

Тийм ээ би өөрийн гэсэн байшинтай болсон,энэ байшин надад хэтэрхий том. Би эцэст нь өөрийн гэсэн бизнестэй болоод өнгөрсөн жил худалдаж авсан, би аль хэдийн өөрийн гэсэн бизнестэй болчихсон. Гэхдээ би энэ бизнесээ өөрөө босгоогоогүй манай эзэн энийг босгосон юм. Харамсалтай нь тэр нас барчихсан, үхэхээсээ өмнө өөрийнх нь бизнесийг үргэжлүүлэн жигд сайн авч явах уу гэж надаас асуусан юм. Би түүний компанид сайн ажиллаж байсан болохоор л тэр намайг сонгосон байх.

Бас би үргэжлүүлэн авч яван энэ компани өмнөхөөсөө илүү алдартай бас сайн болсон. Эзэн маань маань надаар бахархах байх. инээсээр үргэжлүүлэн өндөгтэй бин хийн идээд шүдээ угаан байшингаасаа гаран явлаа.

Тас хар Mercedes Benz-ээ унасаар 20 минутын дараа ажилдаа ирэн барилга руу ороход ажилчид маань надтай өглөөний мэнд хэмээн мэндэлсээр бөхийж байв.

Би тэдэнд хайртай,тэд ч надад хайртай бас миний компанид ажиллахдаа ч жаргалтай байдаг. Тэд над шиг эзэнтэйдээ ямар их азтай гээч. Миний нарийн бичиг Хана ард минь дагасаар би өрөө рүүгээ яван орлоо.

"Ноён Ким,кофе эсвэл жүүс уух уу?" хэмээн тэрээр инээмсэглэн асуув.

Тэр хөөрхөн. Би энийг хүлээн зөвшөөрнө өө. Тэр ухаантай,энгийн л нэгэн ажилсаг эмэгтэй. Гэхдээ санаа зоволтгүй ээ. Хана 23 настай Австрали залуутай гэрлэчихсэн, тэр гадаад залуу үнэхээр азтай.

"Надад кофе өгөөч! Чи миний сонголтыг мэднэ шүү дээ"

Хана толгой дохиод өрөөнөөс минь гаран явж би лаптопоо нээн ажлаа эхэллээ. Хэдэн минутын дараа Хана надад кофе авчирч өгөн би түүнд баярлалаа гэж хэлэн тэр зүгээр гэж байлаа.

~~Түүнийг авар~~"COMPLETE"Where stories live. Discover now