XXI

1K 17 0
                                    

Асрамжын газрын эгч: өө Жунин...би чамайг үнэхээр их санасан "тэврэх"
Жунин тэврэн нурууг нь илсээр: уучлаарай,би жоохон оройтчихлоо
А.эгч: ааа зүгээр ээ,нааш ир үдэшлэг аль хэдийн эхэлчихсэн хүмүүс байшингийн арын хашаанд байгаа
Хүүхдүүд байшингийн арын том хашаанд цугларан тэд бүгд жаргалтай байв.Жунин төрсөн өдрийн эзэнд авчирсан бэлгээ өгөхөд тэрээр жаргалтай хүлээж авлаа.Жунин хүүхэд байх үеээ санах нь тэр.Тэр үргэлж анхны найз болох Кристалтай бүхэл газраар гүйдэг байсан.Хүмүүс зургаа авхуулан Жунин Юмиг энд байдаг ч болоосой хэмээн хүсэж байлаа.Тэрээр түүний хайр энд байсан бол үнэхээр жаргалтай байх байсан гэдэгт итгэлтэй байв.
Энэ үед Юми ээжийнхээ ажил дээр шинэ загвар зурж суух аж.Тэр Жунинаас мессеж ирсэн эсэхийг шалган утас руугаа харна.Юми дахиад л түүний санаж,хоолойг нь сонсохыг хүсэж байлаа.Бас тэрээр яг одоо Жуниныг юу хийж байгааг мэдэхийг хүсэж байв.Гэхдээ Юми түүн рүү залгасангүй.
Нару ээж: чиний кофе хонгор минь "кофе ширээн дээр тавих"
Юми: баярлалаа ээжээ "инээмсэглэх"
Нару ээж: чи зүгээр үү? Зүгээр биш юм шиг харагдаж байна "санаа зовох"
Юми: би зүгээр ээ ээжээ,би зүгээр л Жунины тухай бодож байлаа тэр над руу залгахгүй мессеж бичихгүй байна "гунигтай хэлэх"
Нару ээж: магадгүй тэр завгүй байгаа байх хонгор минь,түүнийг хүлээ! За юу? "инээмсэглэх"
Юми: за ээжээ
Нару ээж: за би ажил руугаа явлаа
Юми толгой дохин үлдлээ.Минут өнгөрсөний дараа тэрээр өөрийгөө барьж чадалгүй Жунины дугаарыг хийн түүн рүү залгаж орхиллоо.Гэвч харамсалтай нь тэр хариулсангүй.Тэр хэд хэд удаа залгаж мессеж бичсэн ч Юми хариу авсангүй.Тэрээр утсаа доош тавин хөмсөг зангидан лангуу харахдаа бялуу олж харлаа.Магадгүй түүнд гэнэтийн бэлэг барих нь муу зүйл болохгүй байх.Тэрээр цүнх болоод эд зүйлсээ аваад лангуу руу явлаа.
Юми: ээжээ би моча бялуунаас авч болох уу?
Нару ээж: яасан? ямар нэгэн асуудал гараа юу хонгор минь? "санаа зовох"
Юми: би Жунинд гэнэтийн бэлэг барина
Нару ээж: итгэлтэй байна уу? Сөүл рүү жолоо барих юм уу?
Юми: тийм ээ,би түүний утасны GPS-г дагаад явчихна би төөрөхгүй ээ амлаж байна "инээмсэглэх"
Нару ээж: за болгоомжтой яваарай
Нару ээж түүнд бялууг нь өгөхөд Юми баяртай гэж хэлээд гаран явлаа.Тэрээр машинд суугаад Жунинд гэнэтийн бэлэг барихаар Сөүл рүү хөдөллөө.
...
Жунин жаргалтай гэгч нь хүүхдүүдийн тоглож байгааг харсаар сууж байв.Тэд заримдаа инээлдэж,заримдаа орилолдоно Жунин ч бас заримдаа тэдэнтэй нэгдэнэ.Гэхдээ тэр сая Кристал энд байхгүй байгааг ойлголлоо.Жунин түүнд бага зэрэг санаа зовж байлаа.
Жунин: хммм...эгчээ Кристалд асуудал гараа юу? Тэр гунигтай харагдсан
А.эгч гунигтай гэгч нь санаа алдаад түүн рүү харан: тийм ээ тэр гунигтай байгаа Жунинаа,тэр өнгөрсөн долоо хоногт найз залуугаасаа салчихсан явж түүнтэй ярилц! Тэрэнд найз хэрэгтэй
Жунин дотогш орон Кристал том өрөөний буйдан дээр сууж байхыг харлаа.Тэр ном уншиж байх бөгөөд гунигтай харагдаж байв.
Жунин: ганцаардал хмм? "инээмсэглэх"
Жунин түүн рүү очсоор дэмжихээр хичээж байлаа.
Кристал түүн рүү харан номоо хаагаад: яагаад энд байгаа юм?
Жунин: чамд санаа зовоод "хажууд нь суух"
Кристал: чи надад санаа зовсон?
Жунин инээн: тийм ээ,бид бага байхдаа сайн найзууд байсан шдээ гэхдээ чи дахиж сайн найзууд байхыг хүсээгүй юм шиг харагдаж байна
Кристал: үгүй ээ үгүй тийм биш,зүгээр л...би чамтай дахиж дотно хүн биш "гунигтай хэлэх"
Жунин: битгий санаа зовдоо Кристал! Би одоо ч чиний найз нааш ир цэцэрлэг рүү явъя! "босох"
Тэд гадагшаа гаран байшингийн өмнөх цэцэрлэг рүү явлааТэд удаанаар алхсаар ярилцаж байв.
Жунин түүний хажууд алхсаар: тэгээд эгч чамайг найз залуугаасаа салчихсан гэж хэлсэн Кристал: тийм ээ,тэр надаас залхсан гэж хэлсэн "цэцэг рүү харсаар гунигтай хэлэх"
Жунин хөмсөг зангидан: тэр чам шиг охинтой үерхэх эрхгүй залуу,тэр чамаас салдаг үнэхээр тэнэг,чи үзэсгэлэнтэй ухаантай,сайхан сэтгэлтэй тийм болохоор чамайг алдсан тэнэг
Кристал алхахаа болин түүн рүү хараад: үнэхээр үү Жунин?
Жунин инээмсэглэн: тийм ээ чи үзэсгэлэнтэй
Кристал түүний хажууд очин нулимстай нүдээр харан: х.хэрвээ би үнэхээр үзэсгэлэнтэй юм бол яагаад тэр надаас салж байгаа юм? чи намайг сайхан сэтгэлтэй гэж хэлсэн би яагаад түүнд хангалтгүй байсан юм? яагаад?
Кристал түүний өмнө уйлж эхлэхэд Жунин айдас мэдэрч эхлэх нь тэр.Энэ охиныг тайвшруулах хэрэгтэй тийм болохоор Жунин түүнийг тэврэн авлаа.
?: Жунин?
Жунин танил нэгэн хоолойг сонсоод зүрх нь зогсчих шиг л болох нь тэр.Тэрээр толгойгоо эргүүлэн Юми хаалгаар орж ирж байхыг харлаа.
Юми гартаа бялуугаа барисаар орж ирэн Жунин нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэйг тэвэрч байхыг харан хөлдөж орхилоо.Юми харсан зүйлээсээ болоод түүний нүдэнд нулимс цийлэгнэх нь тэр.
Жунин яг л намайг тэвэрдэг шигээ тэр эмэгтэйг тэвэрч байна гэж бодсоор түүний цээжинд уур оволзоод ирэх нь тэр.
Юми: Жунин?
Жунин түүн рүү эргэн харахад Юмигийн гар нь салганаж байв.
Юми: чи намайг хуураад байгаа юм уу?
Жунин Кристалыг тэврэхээ болин Юми рүү айдастай нүдээр харж байлаа.Кристал ч бас Юмигээс айж байв.Юми Кристал руу зэвүүцлээр харан түүнийг Жунины анхны хайр гэдгийг саналаа.Магадгүй Кристал Жунины цорын ганц хайр байх,Юми биш.
Жунин: хонгор минь би тайлбарлая энэ чиний бод-
Юми: аааааааааа "орилох"
Жунин хөдлөхийг хүссэн ч тэр чадахгүй нь.Тэр гэмшил бас айдас мэдэрч байлаа.Тэрээр Юми рүү айдастай том нүдээр харж байв.
Юми: би чамайг дахиж хармааргүй байна Ким Жунин гэж хэлээд чангаар уйлсаар хаалгаар гаран явлаа.Юми хурдан гэгч нь машиндаа орж суугаад хөдлөх нь тэр.Тэнгэрт цахилгаан цахин бороо орж эхэллээ.Жунин газар хаягдсан бялууг ширтэн зогсож байв.
Кристал: Жунинаа намайг уучлаарай
Жунин хариулалгүй эргэн тойрноо харлаа.Тэд борооноос болоод норж байсан болохоор Кристал байшин руу гүйн орлоо.Бороо орсоор түүнийг норгон удалгүй Жунины ухаан санаа эргэн ирж тэрээр гүйн гарсан ч Юмиг олж харсангүй.
Жунин: новш Инжон!
Тэрээр машин руугаа орон хөдөллөө.Тэр түүний хайрд ямар нэгэн юм болох вий гэхээс айж байлаа.Юми ууртай,уйлан,жолоо барьж байгаа бас гадаа ширүүн бороо орж байна.Ийм байхад осол болно шүү дээ...тэр ухаан санаагаа алдана.



~~Түүнийг авар~~"COMPLETE"Where stories live. Discover now