XXXI

1.2K 18 0
                                    

Бямба гаригийн өглөө Инжон түрүүнд сэрлээ.Нар бүхэл өрөөг нэвт тусан,Жунин одоо ч тайван унтаж байв.Тэр илүү унтах хэрэгтэй.Инжон нүдээ ухан босоод Жунины духан дээр үнсэн цонх руу харлаа.Өнөөдөр бол түүний өдөр.Тэрээр сандрахын хажуугаар бас догдолж байв.Тэр орноос буун нүцгэн өөрсдийнхөө багласан цүнх рүү явлаа.Инжон Жунины цамцыг өмсөөд угаалгийн өрөө рүү очин нүүр гараа угаагаад өглөөний цай бэлдэхээр доош буулаа.Тэр өндөг,үхрийн мах шарж байхад гэнэт толгой нь эргэх нь тэр.Тэр зогсон толгойгоо бариад: би зүгээр л хэт сандраад байна гэж бувтнан,гүнзгий амьсгаа авлаа.Удалгүй толгойны өвчин нь намдахад тэрээ үргэжлүүлэн өглөөний цайгаа бэлдэж байв.Инжон хайрсан талх,шарсан мах,өндөг аягатай сүү бэлдэн тависан байв.Жунинд хүүхэд шиг сүү хэрэгтэй.Өглөөний цай аль хэдийн бэлэн болоход Жунин дан ганц дотуур хувцастай бууж ирлээ.Байшин дулаан байгаад баяртай байна.Инжон инээмсэглэн одоо ч хагас унтаагаараа байгаа Жунин руу очлоо.

Инжон: өглөөний мэнд хонгор минь,ямар унтсан?

Жунин нүдээ нухсаар: мммм?

Инжон түүнийг тэврэн энгэрт нүүрээ наан,үнэрийг үнэртэж байлаа.Тэр яг л жилийн турш санасан юм шиг л тэвэрч байв.

Жунин: өглөөний мэнд хонгор минь...би сайхан байна аа хэмээн хэлээд толгойны орой дээр нь үнслээ.Жуниныг ядарсан байхад Инжон үргэлж асардаг болохоор тэр Инжонд баярлаж байлаа.Инжон үргэлж Жуниныг урт удаан гэрлэн дохионоос эргэж ирэхэд амттай хоол бэлдэн,усанд оруулна.Тэд өглөөний цайгаа идсэний дараа хамтдаа усанд орон үйл ажиллагаандаа бэлдэж байлаа.Жунин өнөөдөр тайван харагдаж байгаад Инжон баяртай байв.Жунин өнгөрсөн шөнө сайхан амарсан шүү дээ.Жунин хослолоо өмсөн энгийнээрээ тэр үнэхээр хараал идсэн халуухан харагдаж байв.Инжон ягаан өнгийн бариу өвдөг шүргэх даашинз өмсөн шовх өсгийтэй гутал,зарим нэг гоёл зүүн,хөнгөн будалт,үсээ долгиолуулан ороолоо.Инжоныг үнэртэй ус түрхэх хооронд Жунин араасаа тэврэх нь тэр.

Жунин: бурхан минь,чи үнэхээр үзэсгэлэнтэй байна "хүзүүн дээр нь үнсэх"

Инжон инээн Жунин руу харан: би сандраад байна "жоохон хошуугаа унжуулах"

Жунин: битгий,энэ амжилттай болно оо,чи үнэхээр гайхалтай гэж хэлэн уруул дээр нь үнсэн гүзээлзгэнэтэй уруулын будаг амтлаж байв.Инжон инээмсэглэн,Жуниныг чангаар тэвэрлээ.Түүний хажууд байхад үргэлж Жунин байдагт баярлаж байлаа.Жунин үргэлж түүнийг зоригтой,итгэлтэй болгодог.Инжон энэ залууг амьдралаасаа гаргахыг хүсэхгүй байгаа.

~~Түүнийг авар~~"COMPLETE"Where stories live. Discover now