XIII

1.4K 28 0
                                    

Нару ээж:над руу залгахаа битгий мартаарай за юу?
Жунин,Юми явахад бэлэн болон хаалганы өмнө зогсож байв.
Юми: мэдээж би танд үргэлж санаа зовдог гэдгийг та мэднэ ш дээ
Нару ээж: аааашш миний тухай тэгэж их битгий бод!! Би энд зүгээр байна аа,миний хүсэж байгаа зүйл чамайг эргэж ирэхэд би чамайг эрүүл,биеийн байдал чинь сайн бас илүү үзэсгэлэнтэй хармаар байна "инээмсэглэх"
Юми: би амлаж байна "инээмсэглэх"
Нару ээж: Жунинаа түүнийг болгоомжтой авч яваарай
Жунин: за ээжээ "инээмсэглэх"
Тэд баяртай гэж хэлээд гаран явлаа.Тэд эргэж ирнэ гэдгийг мэдэх болохоор тэд нулимсаа урсгасангүй.Нару ээж энэ охиных нь төлөө гэдгийг мэдэх болохоор гэртээ үлдэхдээ ганцаардахгүй.Юми эдгэрэх боломжтой мэдээж Жунин түүнтэй хамт байгаа.Хэн ч гуниглах хэрэггүй.Жунин Юми аль хэдийн машиндаа суусан байлаа.Тэд онгоцны буудлын зүг хөдлөн явсан ч Юмигийн тархи хэзээ ч тайван байсангүй.Тэр үнэхээр их сандарч байв.Тэр өөрийнхөө биеийн байдлыг мэдэхийг хүсэхгүй байгаа юм биш зүгээр л түүний биенд ховор өвчин байх вий гэхээс айж байгаа юм.Хэрвээ түүний өвчин ноцтой бол яах вэ? Эмчлэгдэх арга зам байхгүй бол яах вэ? Хэрвээ эмч тэр удахгүй үхнэ гэж хэлвэл яах вэ? Эдгээр асуултууд толгой дотор нь эргэлдэж байлаа.Тэр үнэхээр их айж байгаа,ийм эрт амьдралаа алдахыг,амьдралд нь байгаа чухал хоёр хүнээ орхиж явахыг хүсэхгүй байв.Тэр одоо ч энэ залуутай түүний бүхэл амьдралдаа хүсдэг шиг олон хүүхэдтэй болж,аз жаргалтай гэр бүлтэй болж,үзэсгэлэнтэй ирээдүйг бүтээхийг хүсдэг.Жунин тайван бус харагдах түүний баруун гарыг барин авлаа.Жунин түүнийг сандарч байгааг мэднэ гэхдээ юу ч болсон бай Жунин үргэлж түүнтэй байна шүү дээ.Тэр энэ охинд үнэхээр их хайртай,хэрвээ тэр Юмиг алдах юм бол үхнэ.Юмиг гэсэн түүний хайр галзуурч,хэзээ ч энэ дэлхий дээрх ямар ч эмэгтэйг харахгүй.Тэр зөвхөн Юмиг л хардаг,өөр хэн ч биш.
Жунин жолоо барисаар: сандарч байна уу? "гарыг нь атгах"
Юми түүн рүү харан толгой дохин буцаан Жунины гарыг атгаллаа.Жунин халуун дулаанаар инээмсэглэн энэ зүгээр болно оо,Жунин түүнтэй үргэлж хамт байна хэмээн хэлж байв.Юми ч бас инээмсэглэн заримдаа түүний зүрх дулааныг мэдэрч байлаа.Улаан гэрэл асахад машин зогсон Юми цонхоор гадаах байдлыг харахдаа түүний зүрхийг удаанаар цохилуулах ямар нэгэн зүйлийг олж харах нь тэр.Дэлгүүрийн цаана залуухан эх 9 орчим настай жоохон охинтой байхыг харлаа.Тэд хөтлөлцсөн инээмсэглэсээр жаргалтай гэгч нь алхах ажээ.Тэрээр Юмиг мартсан ээжийнхээ тухай саналаа.Түүний төрсөн ээж орой бүр түүний тухай бодож,түүнийг одоо ч анхаардаг болов уу хэмээн гайхаж байв.Гэхдээ түүнд хариулт нь байгаа,Юмиг зугтахад түүний ээж энэ бүх хугацаанд хэзээ ч хайгаагүй.Түүний ээж яаж анхны охиноо аюулгүй байгаа гэдэгт итгэлтэй байдаг байна аа.Юми түүнийг өөр өөр залуустай болзож эхлэхдээ Юмиг гэсэн ээжийнх нь хайр байхгүй болсон гэдгийг тэр мэднэ.Юмигийн ээж шөнийн цэнгээний газарт үдэшлэгэнд яван Юми гэртээ ганцаараа үлддэг байсан,тэр хоосон зүрхтэй ганцаараа өссөн.Тэр өсвөр насан дээрээ байхдаа хэн нэгнээс хэзээ ч жинхэнэ хайрыг амсаж байгаагүй.Юми амьдрал нь яагаад ийм золгүй гэдгийг тэр хэзээ ч ойлгохгүй.
Юми: ммм...убба би таниас нэг зүйл хүсэж болох уу?
Жунин жолоо барисаар: мэдээж юу юм?
Юми: бид Сөүл рүү явж б.болох уу?
Жунин түүний хүсэлтэнд цочирдох нь тэр.Тэр Юмиг тийшээ явахыг үзэн ядаж байгаа гэдгийг тэр мэднэ гэтэл одоо Жунин түүний гэнэтийн хүсэлтэнд будилж орхиллоо.
Юми: би хуучин байшиндаа очмоор байна
...
Тэдний машин зогсон Юми гадаах байдлыг харлаа.Тэд аль хэдийн хуучин байшингийн өмнө иржээ.Тэд машинаас буун хаалга руу зүглэн Юми хаалганы бариулаас барисаар гар нь чичирч байв.Тэр гүнзгий амьсгаа аван хаалгыг бүтэн нээсээр түүний тархи дурсамжаар дүүрэх нь тэр.Тэрээр байшин руу орон Жунин түүнийг даган орлоо.Юми эргэн тойрноо харж байв.Тэдний байшин одоо ч ижилхэн байна,өөрчлөгдсөн зүйл алга.Ихэнх тавилга,засал чимэглэл ч адилхан,бүх тавилгийг цагаан даавуугаар далласан байх ажээ.Юми Кристэй анх том өрөөнд уулзсанаа санах нь тэр.
Жунин: чиний хуучин байшин одоо ч ижилхэн байгаа
Юми бага зэрэг инээмсэглэн толгой дохин: убба эхлээд энд хүлээж байгаарай,би ганцаараа өрөө рүүгээ ормоор байна
Жунин толгой дохин: мэдээж,би хүлээж байя
Юми дээшээ гаран өрөө рүүгээ явлаа.Тэрээр хаалга онгойн зөөлнөөр инээмсэглэж байв.Түүний өрөө одоо ч ижилхэн байна,ягаан хана,ягаан ор,ягаан хичээлийн ширээ,ягаан хувцасны шүүгээ.Юми хувцасны шүүгээ рүүгээ яван онгойлгоход зарим хувцас нь байв.Ягаан шургуулгаа онгойлгоход түүний нүд жоохон хүүхдийн ягаан түрийвчинд туслаа.Энийг түүний аав Юмиг 7 настай байхад өгч байсан юм.Энэ түүнд их чухал байсан болохоор их нандигнадаг байсан.Тэрээр түрийвчээ нээж үзэхэд түүний зүрх чимхэхийг мэдэрлээ.Тэр анхны бас сүүлийн гэр бүлийн зургаа ширтэж байв.Энэ зургийг авж байхад тэр 7 настай байсан,Юми сууж аав ээж хоёр нь ард нь зогссон байгаа зураг.Энэ түүний хувьд төгс гэр бүл байсан,тэр жоохон байхдаа ээж ааваасаа дүүтэй болгохыг гуйдаг байсан үеээ санаж байв.Тэгвэл тэр хэн нэгэнтэй тоглож дахиж унтахдаа хэзээ ч ганцаараа байхгүй гэж боддог байсан юм.Тэрээр эрхий хуруугаараа зургаа илэн нүднээс нь нулимс урсах нь тэр.Юми нүдээ анин түрийвчээ цээжиндээ чанга гэгч нь тэвэрлээ.Энэ ганц зүйл нь түүнийг нэг удаа хайрыг мэдэрдэг байсаныг сануулна.
Жунин: Юми "өрөөнд орж ирэх" юу болсон юм?
Юми хуурамч инээмсэглэн толгой сэгсэрээд: юу ч биш ээ
Жунин түүний барисан түрүүвчийг харан: энэ юу юм?
Юми түүнд түрийвчийг өгөн Жунин аван түүний гэр бүлийн зургийг харлаа.Жунин эргэн түүн рүү анхаарлаа шилжүүлэн үл ялиг инээмсэглэлээ.
Жунин: тэднийг санаж байгаа биз дээ? "Юми рүү ойртох"
Юми доош харан удаанаар толгой дохилоо.Энэ үнэн,хэн төрсөн эцэг эхээ санахгүй байх юм.Юми тэднийг үзэн ядаж байгаа гэхдээ тэр одоо ч тэднийг санаж байлаа.Юмиг жоохон байхад тэд маш олон жаргалтай дурсамжтай.Одоог хүртэл тэр энийг хүсдэг.Инжон хэзээ ч зүрхэндээ жаргалтай өсөөгүй,тэр ганцаараа,хаягдмал,хэл амаар доромжлуулж байсан.Энэ л түүний нэрлэдэг хүүхэд нас.
Жунин түүнийг тэврэн түүнийг ч бас мэдэрч байв.Жунинд төрсөн эцэг эх байхгүй,тэд Жуниныг хаячихсан,тэр ч бас зүрхэндээ том үзэн ядалтыг тээдэг.Тэдний хийсэн шиг тэр ирээдүйд хүүхдээ хэзээ ч хаяхгүй гэж өөртөө амласан.Тэр хүмүүс үнэхээр хүйтэн сэтгэлтэй,тэд хэзээ ч түүний мэдрэмжийг бодож байгаагүй.Тэрээр тэднийг хайхад хэзээ ч ганц ч секундыг зарцуулахгүй гэж зүрхэндээ амласан юм.
...
Тэд онгоцонд орон суудалдаа суулаа.Энэ хэдэн минутын дараа ниснэ,Юми цонхоор гадаахыг харан ээжийгээ саналаа.Канаддад байгаа ээж биш Нару ээж.Юми ээжийгээ санана,тэр удаан хугацаанд ганцаараа байна шүү дээ.Гэхдээ Жунин түүнд холбоо барих утас өгсөнөөс хойш тэр одоо ч баярлаж байв.
Юми: би ээжийг санана "хуруугаа оролдох"
Жунин Юми рүү харан: зүгээр ээ,бид тэнд очоод хэзээ ч хамаагүй түүн рүү ярьж болно
Юми толгой дохин санаа алдаад өөртөө илүү тухтай байрлал засан суулаа.
Жунин: би чамтай байна аа "ширтэх"
Юми түүн рүү харан инээмсэглээд мөрийг нь налан суулаа.
Юми: чи надтай байгаад би баяртай байна "нүдээ аних"
Тэднээс Жунин л зөвхөн түүнийг хайсан хүн.Тэр амжилттай байсан ямар ч буруу зүйл хийгээгүй.Юми түүнийг тэрбум удаа өвтгөсөн ч Жунин бууж өгөөгүй,тэр өөрийгөө тэдэнд оруулаагүй.Тэд Юмиг өвтгөж,түүн рүү нуруугаа харуулсан.Гэтэл Жунин хэзээ ч тэгээгүй,Юми түүний харж чадах цорын ганц хүн.
Юми: убба би чамаас нэг зүйл асууж болох уу? "түүн рүү харах"
Жунин: юу юм?
Юми: б.би муу хүн юм уу? "шүлсээ залгих"
Жунин: үгүй ээ яасан? "түүний гэнэтийн асуултанд хөмсөг зангидах"
Юми: тэд бүгд намайг өвтгөсөн болохоор л,тэд над руу нуруугаа харуулахаар би юу хийсэнээ м.мэдэхгүй байна,тэд хэзээ ч намайг ойлгох гэж хичээж байгаагүй,би үнэхээр муу хүн тийм болохоор л тэд намайг амьдралынхаа хэсэг болгоход надад дургүй байсан,миний эцэг эх намайг хаясан бас дараа нь миний найзууд би тэдэнд хайртай байсан,надад хэн ч байдаггүй байсан болохоор яг л жинхэнэ гэр бүл шигээ ханддаг байсан шдээ гэхдээ эцэст нь тэд намайг амьдралаасаа гаргаад хаячихсан,би юу хийсэн юм бол? Би тэднийг өвтгөсөн үү? Би тэдэнд асуудлаараа төвөг учруулахгүй зүгээр л тэднийг жаргалтай байлгахыг хүсдэг,би ойлгож чадахгүй байна,ээж Крис хоёр намайг хаяад явахад би үнэхээр шархалсан байсан дараа нь тэд намайг хаясан би тэднээс намайг уучлаач гэж гуйсан ч тэд зүгээр л намайг доош түлхчихсэн бас хэн ч надад туслаагүй,намайг яаж мэдэрч байгааг тэд мэдэхгүй юу? "уйлан Жунин рүү харах"
Жунин: чшшш...битгий уйл! Чиний гэдэс дахиад л өвдөнө "нулимсыг нь арчих" тэдний буруу,тэд зүгээр л тэдний тухай чиний санааг ойлгоогүй юм,дахиж битгий уйл хонгор минь,энэ эрүүл мэндэд чинь сайн биш "духыг нь үнсэх"
Юми толгой дохин уйлахаа болилоо.Тэр заримдаа гэдэс нь түлэгдэж байгаа юм шиг мэдрэгддэг болохоор тэр өвчин мэдрэхээ болих хэрэгтэй.Юми гүнзгий амьсгаа аван тайвширахаар хичээж байв.Жунин түүний юу хийж байгааг мэдэн түүнтэй хамт гараараа харилцан түүнд туслаж байв.Жунин энийг атган Юми түүний гарнаас чанга гэгч нь барин хариу үзүүллээ.Юми түүнийг явуулахыг хүсээгүй,хэзээ ч эсвэл өөр хэн ч биш,тэр үхнэ.
Жунин: зүгээр л тайвшир! Би үргэлж чамтай байна гэдгийг санаарай
1234556677 цагийн нислэгний дараа...
Тэд Испанид ирэхэд үд болж байлаа.Тэд хоёулаа сайн унтаагүй тийм болохоор Жунин шууд л такси барин Жунины өчигдөр худалдаж авсан байр руу явлаа.Тэд дотогш орон Жунин ачаагаа унтлагны өрөөндөө оруулан тавив.
Жунин: чи ядарч байгаа биз дээ? "хүрмийг нь тайлах"
Юми орон дээр суун Жунины доош бөхийн гутлаа тайлахыг харж байв.Дараа нь Жунин дээш өндийн Юмигийн толгойг илэн: чи эхлээд унт,би чамтай унтахаасаа өмнө эхлээд усанд орно
Юми дээш Жунин рүү харан хурдхан гэгч нь толгойноос нь татан тэдний уруул мөргөлдөх нь тэр.Жунины нүд томорсон ч тусалж чадахгүй.Гэхдээ Юми түүнийг түрүүлж үнссэн хүн нь болохоор Жунин дуртай байлаа.Юми Жунинд амаа нээж өгөн нүдээ хүчтэй анихад Жунин түүнийг арагш нь ор руу түлхсээр хэлээ дотогш оруулж байв.Юми орон дээр хэвтэхэд тэдний Франц үнсэлт илүү ширүүсэх нь тэр.Юми түүний хэлийг хазан Жунин амархан асах болохоор тэр энийг үзэн яддаг.Тэдний хэл орооцолдон,холилдсон амтанд тэд дуртай.
Жунин: би чамтай хиймээр байгаа зүйлийг намайг битгий хийлгэ!! намайг ямар ширүүн гэдгийг чи мэднэ ш дээ "нухацтай хэлэх"
Юми нүд нь томорсоор түүн рүү харан: уучлаарай "босон суух"
Жунин уруул дээр үнсээд босон: одоо унт даа
...
Дараагийн өглөө тэд Испанийн хамгийн үнэтэй эмнэлэг рүү явах болохоор бэлдсэн байлаа.Жунин бусад улстай сая гаруй удаа холбогдсоноос хойш тэр энэ эмнэлэгийн тухай мэднэ.Тэд үүдний өрөөнд суун тэдний нэрийг дуудахыг хүлээж байв.Юмигийн зүрх хурдан хурдан цохилон түүний нүүрэн дээр нь хулчгар хүн зурчихсан байлаа.Юмигийн гар нь хөлрөн,яг л ухаан алдах гэж байгаа юм шиг байв.
Юми: Жунин? "сандрах"
Жунин түүн рүү харан түүний цонхигор царайг харахдаа санаа зовж байлаа.
Юми: би үнэхээр сандраад байна "хүнд амьсгалах"
Жунин гарыг нь атган аман дээрээ авчран үнсээд халуун агаараар үлээлээ.
Жунин: энэ зүгээр болно оо хонгор минь! Энэ чиний сайны төлөө,санаж байна уу? бид хүчтэй байх хэрэгтэй
Жунин Юмигийн цүнхийг онгойлгон савтай ус гаргаж ирэн задлан түүнд өглөө.Юми балган уугаад буцаан Жунинд өгөхөд тэр таглаад буцаан хийлээ.
Жунин уруул дээр нь үнсээд: чи бол хүчтэй эмэгтэй,би энийг мэднэ зүгээр л тайвшир,бүх зүйл зүгээр болно
Юми сандран толгой дохилоо.
Цусны шилжилгээ,ултра долгион,гэдэс,хоолой бүгдийг нь шалган тэд цаг хүлээсэний эцэст хариу хэлэхээр тэднийг дахин дуудах нь тэр.Жунин эмчийн өмнө суун эмч Cuervo эхлээд Жунин сонссон нь дээр гэж хэлсэн болохоор Юми гадаа үлдлээ.
Эмч: энэ хорт хавдар бишээ,тэр хоолноос ч гараагүй гэхдээ түүний өвчин физиологийн сэтгэл хөдлөлөөр саад учруулдаг
Жунин энийг хорт хавдар,AIDS,STD эсвэл өөр ямар нэгэн аюултай өвчин биш гэдгийг сонсоод яагаад ч юм дотор нь уужрах шиг л боллоо.
Эмч: түүний биеийн ажиллагаа сайн ажиллахгүй байна,түүний сэтгэл хөдлөл,стресс зэрэг түүний цусны үйл ажиллагаа мөн гэдсэнд нь нөлөөлдөг энэ түүнд хоол идэхэд нь саад учруулдаггүй түүний бүх бие нь сэтгэл санааны хямралаар хооллож байсан тэр өнгөрсөнийхээ тухай хар дарж зүүдлэх,гуниглах,уурласан үед цусаар бөөлждөг гэж хэлсэн,түүний гэдэс нь шархласан энэ түүний жингээ алдах,цус алдах гэх мэт саад учруулдаг энэ бол фозиологийн бэртэл,тэр хүнд хүчтэй сэтгэл хөдлөлтэй үед гэдэс нь түлэгддэг,энгийнээр тэр гутарсан,сэтгэл нь шархтай үед энэ түүний биеийн үйл ажиллагаа сайн явагдахад саад учруулдаг,бий болсон илүү дор юм нь тэр энийг удаан хугацаанд авч явсан байгаа юм,түүний шарх гэдсэнд нь томорч бас илүү дор болсон,хэрвээ бид энэн дээр ажиллахгүй бол их хэмжээний цус алдаж энэ үхэлд ч хүргэж болно
Жунин: тэгвэл бид юу хийх хэрэгтэй вэ?
Эмч: тэр хагалгаанд орох хэрэгтэй
Энэ Жунинд түүний ертөнцийг хөмрөх шиг л болох нь тэр.Хагалгаа хүн бүрийг амьд гаргаад байдаггүй гэдгийг тэр мэднэ.Энэ эмнэлэгийн хамгийн эмзэг үйл ажиллагаа,тэрээр өөрийгөө буруутгаж байв.Хэрвээ Юмиг тэднээс зугтсаны дараа олсон бол ингэж хэцүү зовохгүй байсан.
Эмч: бид гэдсэнд байгаа шархыг авна дараа нь хагалгаанаас сэргэнэ,тэр эмчилгээнд орох хэрэгтэй эсвэл тэр дахиад л өнгөрсөнтэйгээ дуусаагүй бол шарх задрана санаж байна уу? тэрний өвчинд гол саад болоод байгаа зүйл түүний сэтгэлийн шарх,гутрал
Жунин: тэгээд бид хэзээ хагалгаанд орох хэрэгтэй вэ?
Эмч: эртхэн бол сайн,хэрвээ чи энийг нухацтай хүлээж авахгүй бол тэр үхэх хүртлээ илүү ихээр зовно
Жунин өрөөнөөс гарахад Юми түүнийг харан босож ирлээ.Тэр Жунины царайг харан илүү ихээр сандран,Жунин Юмигээс илүү цонхийсон байв.
Юми Жунин рүү ойртсоор: убба эмч миний биеийн байдлыг юу гэж байна?
Жунин санаа алдан түүний нүд рүү харлаа.Юмид хагалгаа хэрэгтэй эсвэл Жунин түүнийг үүрд алдана.
Жунин: чамд хагалгаа хийх хэрэгтэй
Юми: х.хагалгаа? "ээрэх"
Жунин: тийм ээ,энэ л амьд гарах зам,чиний гэдсэнд том шарх байгаа тийм болохоор чи цусаар бөөлждөг,чиний бүх сэтгэл хөдлөлүүд шууд чиний гэдэс рүү явдаг Юми чи үнэхээр хагалгаа хийлгэх хэрэгтэй эсвэл...б.би чамайг алдана "нулимс нь урсах"
Юми түүний уйлж байгааг харан нүүрэнд нь хүрэн: убба
Юми түүний нулимсыг арчин хүзүүгээр нь чанга гэгч нь тэврэн авлаа.
Юми: би хагалгаа хийлгэнэ ээ убба,би таньтай удаан хамт баймаар байна,би танд зориулж хүчтэй эмэгтэй болно оо гуйя битгий уйл!! Та намайг алдахгүй ээ "ихэр татах"
Жунин түүнийг мөрнөөс нь барин тэврээд тэд хоёул уйлж байлаа.
Жунин: чи энэтэй дуусгаж чадна биз дээ? бид хамтдаа хийнэ,би чамайг орхихгүй хэзээ ч,би чамд хайртай "духан дээр нь үнсэх"
Юми: тийм ээ убба,бид энийг хийж чадна,би танд итгэж байна "тэврэх"
Жунин түүнийг алдахыг хүсэхгүй байгаа,Юми түүний амьдралд байгаа цорын ганц хүн.Жунин ирээдүйд маш олон төлөвлөгөөтэй,түүний хүүхэд Юмигийн гэдсэнд боожиж байгаа болохоор түүнийг том гэдэстэй байхыг харахыг хүсэж,мөн анхны хүүхдээ харахыг хүсэж байгаа,тэдний хэзээ ч авч байгаагүй төгс,жаргалтай гэр бүлтэй болохыг хүсдэг.Жунин түүний төлөө бүх зүйлийг хийнэ,Юми бол түүний амьдрал,түүний хүч,түүний аз жаргалын эх булаг.


~~Түүнийг авар~~"COMPLETE"Where stories live. Discover now