Би одоогоор Крисын машинд түүний хажууд сууж байлаа.Крис намайг хаашаа авч явж байгааг би мэдэхгүй байна.Саяхан хэдхэн мөчийн өмнө би тэд нартай өдрийн хоол идсэн.Би ээжийг бүхэл амьдралаараа үзэн ядаж байсан ч түүнийг уучласан.Зүгээр л ээж гэх үгтэй,тэр хүн уучлагдах эрхтэй хүн гэдгийг би мэднэ.Би Хэрин дүүтэйгээ уулзсан,надад Хэрин ээж бас Крис байгаад би жаргалтай байна.Ээж дүүг минь илүү их хайрлаж,хамт байгаа мөч бүртээ эрхлүүлнэ гэдэгт итгэж байна.Бид хоол идэж байхад ээж Хэринд үнэхээр их анхаарал тавьж байхыг харсан.Би атаархахыг мэдэрсэн.Гэхдээ би удахгүй ээж болохоор тэгэх хэрэггүй гэдгийг ойлгосон юм.Машин гэрлэн дохион дээр зогсон,би санаа алдаад Крис харлаа.Би Крисын шүлсээ залгихыг хараад өөр тийш харан өнгөрсөн шөнийн тухай санав.Тэр...тэр бараг л намайг хүчиндсэн.Би түүнийг уучлаж,ойлгож байгаа ч энэ яаж өвдөж байсаныг мартаж чадахгүй.Крис намайг маш олон ор руу хүчтэй түлхсэн,хүчээр намайг нүцгэлж,миний бие рүү дайрсан шүү дээ.Би 14 настай байх үеээ санасаар нулимсаа залгиж байлаа.Яагаад би үргэлж,хүчиндүүлж,доромжлуулж байдаг юм бэ? Надад хүрч чадах ганц хүн бол Жунин.Гэхдээ Крис тэр үед ухаанаа алдсан байсан.Би хэнийг буруутгахаа мэдэхгүй байна...магадгүй..би ...тийм ээ би өөрийгөө буруутгаж байна.Сул дорой байсанд,тэднийг амарсан уучласандаа өөрийгөө буруутгаж байна.Би уйлсан бүх нулимсаа гарзадсан.Би бүхэл үед биеэ худалддаг байсан.Би тэднийг амархан уучлачихсан болохоор би бүхэл цаг үед юу ч биш болж,бараг л үхдэг байсан.Би үнэхээр новш юм,өөрийгөө үнэхээр үзэн ядаж байна.
Крис над руу хараад эргэн зам руу харсаар: Инжон...зүгээр үү? бурхан минь яагаад уйлаад байгаа юм?
Би ихэр татан,нулимсаа арчлаа.Би юу гэж хариулахаа мэдэхгүй байна.Би бие болоод сэтгэлийн санааны хувьд ядарч байна.Би гэр рүүгээ,Каи руу,түүний энгэр рүү явмаар байна.Яг одоо надад тэр хэрэгтэй байна.
Крис буун миний талын хаалгийг онгойлгосоор: бид ирчихлээ,нааш ир зүгээр ээ,гадаа ярилцацгаая
Би нулимсаа арчиад буулаа.Крис хаалга хаан гарнаас минь барив.
Крис: яагаад уйлаад байгаа юм?
Би: зүгээр ээ,юу ч биш "шүлсээ залгих"
Би түүний санаа алдахыг сонсоод дараа нь гарнаас минь барихыг мэдэрлээ.Бид далайн эрэг дээр байна.Бид хамтдаа байхад Крис үргэлж энд авчирдаг байсаныг саналаа.Би тэр үед Крист хайртай байсан.Бид модонд тулах хүртэл би зүгээр л алхаж байв.Бид тэнд суун Крис над руу харахыг мэдэрлээ.Тэр над руу анхааралтайгаар ширтэхийг би үзэн яддаг.
YOU ARE READING
~~Түүнийг авар~~"COMPLETE"
FanfictionТэр миний амьдрал...бүх зүйл минь Миний оршдог шалтгаан бол түүнийг хайрлах,тэр хаягдчихсан...амьдралд хаягдчихсан Би түүний төлөө бүх зүйлийг хийнэ.Би түүнийг аварна. ...