3.2K 142 21
                                    

-Гэгээ-

-Юмигийн талаас-

Даваа гаригийн өглөө...өглөө 6:30 цагт сэрэхэд ээж минь хажууд унтаж байлаа. Орноосоо босон угаалгийн өрөө орон нүүрээ угааж, шүдээ угаагаад эвтэйхэн хувцас өмсөн доош гал тогоо руу очин хөргөгч онгойлговол хоосон байх нь тэр. Хэдхэн өндөгийг хараад хөмсөг зангидлаа. Надад сонголт алга, өндгөөр хоол хийн талх хэрчин тавилаа.

Ээж хажууд ирэн "Юми ямар хоол хийж байгаа юм?"

"Өглөөний мэнд! ээжээ бидэнд өндөгнөөс өөр хүнс алга, хөргөгч хоосорчихож"

Ээж чимээгүйхэн ширээнд суухад эргэн харвал тэрээр санаа зовон сууж байла. Ээжийг харан зүрх минь өвдөх ажээ. Зуухаа унтраагаад ээжийн хажууд очин мөрөн дээр нь гараа тавин" Зүгээр ээ ээжээ, бид мөнгөний дутагдалтай байгааг мэднэ ээ гэхдээ битгий санаа зов!! Би маргааш дэлгүүр явна"

Ээжийн нүд гэмшилээр дүүрэн байв. Ээж үргэлж надад сайхан амьдрал өгч чадахгүй гэж боддог болохоор ээжийн буруу юм шиг санагдаж байгааг би мэднэ ээ. Бид ядуу, бидний цалин хүрдэггүй. Байрны түрээсийн мөнгө, тог цахилгаан усны мөнгө мэдээж хоол хүнсэнд ч мөнгө төлдөг, ийм байдалтай байхад надад сонголт алга, өнөө орой дахиад л шөнийн цэнгээний газар руу явах хэрэгтэй.

Оройн 10 цаг...

Ээж хажууд унтан, би хаашаа явж байгаагаа мэдэгдэхийг хүсээгүй болохоор чимээгүйхэн босон усанд ороод хувцасны шүүгээ рүүгээ явлаа. Их хэмжээний мөнгө хэрэгтэйгээс хойш хамгийн үнэтэй, хүн уруу татахаар хувцас сонгох хэрэгтэй. Эхлээд улаан өнгийн нуруу нь ил гарсан цамц өмсөн толинд хараад дараа нь доош тонгойход өгзөг маань бүрэн гарахаар жинсэн богино банзал өмсөн 6 см-н хар өсгийтэй гутлаа өмсөхөд яг л тамаас ирсэн секси элч шиг харагдаж байв. Ширээны урд суун шаргал үсээ самнан нүүрээ будаж эхэллээ. Хацарныхаа зүүн талд байдаг урт соривыг далдлан, нүднийхээ доогуур татсан хар зураасыг ч нуун зузаан гэгч нь энгэсэг түрхлээ. Өнөө орой час улаан уруул, хар саарал нүд онцгойрно.

Секси үнэртэй усаа цацаад ор руу яван ээжийг хараад "Уучлаарай ээжээ, өөрсдийнхөө төлөө би энийг хийх хэрэгтэй" хэмээн шивнэлээ.

Доош тонгойн ээжийн духан дээр үнсээд гаран явлаа. Шөнийн цэнгээний газар ороход чанга хөгжим дуугаран баян залуусын бохир нүд намайг харж байгаа нь мэдрэгдэж байв. Энэ цэнгээний газар байгаа залуус надтай унтах хүсэлтэй байгааг мэдэх болохоор ёжтой инээмсэглэн алхаж байхад согтсон залуус гаж донтой харцаар харан өнгөрсөөр мөрлөн гарж байлаа. Ажлаа хийдэг цэнгээний газрын харанхуй тал руу нь явлаа.

~~Түүнийг авар~~"COMPLETE"Where stories live. Discover now