-Зохиогчийн талаас-
Юми: тийм ээ ээжээ,би зүгээр ээ гэдсэнд байгаа өвчин эдгэрсэн би бүрэн зүгээр гэж бодож байна та яаж байна?
Юми Нару ээжтэй ярин орон дээр хэвтэж байлаа.Испанд болж байхад Солонгосд үд болж байв.
Нару: би зүгээр ээ хонгор минь! Миний өссөнөөс хойш би их жаргалтай байгаа бас захирал дараагийн удаа надад өндөр бонус өгнө гэж хэлсэн
Юми: гайхалтай,сайн байна өөрийгөө битгий ядраагаарай за юу?
Нару ээж: за хонгор минь! Би чамайг санаж байна Юми
Юми гунигтай инээмсэглэн: би ч бас таныг санаж байна аа ээжээ би танд хайртай "гунигтай хэлэх"
Нару ээж: за битгий гунигла! Ингэхэд Жунин хаана байгаа юм?
Юми: аан тэр усанд орж байгаа,бид дараа нь нэг тийшээ явна "угаалгийн өрөөний хаалга руу харах"
Нару ээж: тэгээд хонгор минь! Жунинтай ямар байна?
Юми: би их жаргалтай байгаа ээжээ,Жунин сайхан сэтгэлтэй,тэр үнэхээр төгс миний бодлоор...би түүнд дурлаж байгаа "инээмсэглэх"
Нару ээж охиноо яг одоо улайж байгаа гэдгийг төсөөлж байв.Юмигийн амьдралдаа хүсдэг байсан шиг аз жаргалыг мэдэрч чадаж байгаа болохоор Нару ээж ч бас жаргалыг мэдэрч байлаа.Тэр Жуниныг хэзээ нэг өдөр Юмиг орхиж явахгүй,хэзээ ч түүнд бууж өгөхгүй гэдэгт найдаж байв.
Нару ээж: Ииииии тэгээд би чамайг түүнд дурлачихсан гэж бодож байна,түүнд хэлсэн үү?
Юми: юу хэлэх гэж?
Нару ээж: түүнд хайртайгаа
Юми: үгүй ээ о.одоохондоо биш б.би айж байна "гунигтай хэлэх"
Нару ээж: айхаа? яагаад? Жунин чамд үнэхээр их хайртай шдээ,тэр чамайг орхиж явахгүй гэдгийг би мэдэж байна,юунаас айсан юм? "дуу нь чангарах"
Юми: хүмүүс үргэлж орхиж явдаг гэдгийг та мэднэ ш дээ,төгсгөлд нь тэд намайг орхиж явдаг
Нару ээж чимээгүй болох нь тэр.Тэр Юмиг зүгээр биш байгаа гэдгийг мэднэ.Юми физиологийн шархтай хүмүүс үргэлж түүнийг орхино гэж бодож байгаа.Тэр оюун санааны эвдрэлдэлдээ зовж байдаг.
Юми: ээжээ?
Нару ээж: аан тийм ээ тийм,би байна чи бэлэн болсон үедээ Жунинд хэлээрэй за юу?
Юми: за,Жунин болчихлоо одоо би бэлдэнэ
Нару ээж: мэдээж би маргааш дахиад ярина аа,би чамд хайртай Юми
Юми: баяртай ээжээ,би танд илүү их хайртай болгоомжтой байгаарай!!
Жунин доод хэсгээ алчуураар ороон угаалгийн өрөөнөөс гарч ирэхэд тэд утасаа тасаллаа.
Жунин түүн рүү алхсаар: ээж үү?
Юми: тийм ээ "суух"
Юми түүнийг харан Жунин түүний өмнө ирэн: тэгээд тэр ямар байна?
Юми: ээж зүгээр ээ "инээмсэглэх"
Жунин инээмсэглэн дөхөн түүнийг үнслээ.Юми нүдээ анин эргүүлэн үнсэн тэдний уруул хоорондоо мушгиралдаж байв.Жунин үнсэлтээ салгалгүй түүний арагш нь ор руу түлхсээр Юми түүний бэлхүүснээс барьж байлаа.Жунины уруул бандгар бас үнэхээр зөөлөн,Юми түүний амнаас шүдний ой амталж байв.Юми амаа нээн Жунин хомхойрон дайрах хэлээ дотогш гулгуулан орууллаа.Тэр хэлээ Юмигийн хэлтэй мушгируулдахдаа илүү гүн бас хүчтэй явуулж байв.
Юми түүнээс хүчээр салан: чи үргэлж намайг үнсдэг "хошуугаа унжуулах"
Каи ёжтой инээн: би чамайг үнсэх дуртай болохоор би чиний бүхэл биеийг эзэмдэхдээ хэзээ ч ядрахгүй
Юми үг дуугарч чадахгүй зүгээр л түүнийг ширтэж байлаа.Юмиг хариулахаас өмнө Каи дахин түүнийг амьсгалж чадахаа болих хүртэл өлсгөлөн гэгч нь түүний ам руу дайрч байв.
Юми: бид энд юу хийж байгаа юм?
Тэд нэгэн барилгийн дотогш орон Юми эргэн тойрноо харсаар асуулаа.
Жунин: миний чамд авсан машиныг авахаар ирж байна "Юми рүү харах"
Юмигийн нүд томрон: бид юу гэнэ ээ?
Тэд Lamborghini машины дэлгүүрт ирсэн бөгөөд Жунин түүнд хэлэх хүртэл тэд энд юу хийж яваа тухай Юмид ямар ч санаа байгаагүй юм.
Жунин: чи машинтай болно
Юми: юу-би яаж жолоо барихыг мэдэхгүй "Жунин будилсан харцаар харах"
Жунин ёжтой инээн: би зааж өгнө өө тийм болохоор л би чамд машин авсан юм
Үйлчлэгч: өглөөний мэнд ноён,хатагтай
Жунин түүн рүү харан инээмсэглээд: өглөөний мэнд! Өчигдөр орой захиалсан машинаа авахаар ирлээ
Юми будилж орхиллоо.Тэр юу болоод байгааг ч мэдэхгүй бас Жунин ямар ч шалтгаан үгүйгээр түүнд тансаг машин авч өгч байв.Жунин маш их мөнгөндөө живээд Юмид тансаг машин авч өгч үрж байгаа гэдгийг ч тэр мэдэхгүй.Жунин дэлгүүрээс машинаа аван унаж гарч ирэх болохоор Юми гадаа нь хүлээж байлаа.Тэрээр хөмсөг зангидан түүний хийсэн зүйлийг үнэхээр үзэн ядаж байв.Удалгүй жижигхэн цагаан гялалзсан машин түүний өмнө зогсон цонх нь доошлон Жунин түүн рүү ёжтой инээж байв.
Жунин: суучих! Энэ чиний машин
Юми: энэ ямар хараал идсэн зүйл нь юм? Хар залууд юу болсон юм? Чи энэ тэнэг санаандаа мөнгөө үрээд байна "уурлан гараа цээжиндээ барих"
Жунин: яа би чамд машин барихыг зааж өгөх болохоор л би чамд авч өгж байна одоо үед хүн яаж машин барихыг мэдэх хэрэгтэй
Юми: гэхдээ надад наад хараал идсэн lamborghini машин чинь хэрэггүй хар даа-Жунин би чам шиг машин авах хэрэгтэй баян биш "уурлан уруулаа хазах"
Жунин инээн: чи төлөх хэрэггүй ээ,чамайг хүсвэл би илүү 10 тансаг машин авч өгсөн ч чадна
Юми: намайг ганцхан машин авч чадахгүй ядуу охин гэж хэлээд байгаа юм уу? Чи намайг шоолоод,надад юу ч байхгүй болохоор үнэтэй зүйл авах юу ч хийж чадахгүй гэж мэдрүүлээд байна намайг үнэхээр уучлаарай за юу? Намайг чам шиг баян биш байгаад уучлаарай
Юми эргэн алхаж эхэллээ.Тэр аль хэдийн хацрыг нь даган нулимс урсаж байгааг ойлгосонгүй.Жунин түүнд үнэтэй зүйл авч өгсөн болохоор тэр өвдөлт мэдэрч байлаа.Тэр яг л хэрэггүй юм шиг санагдаж,Жунинд дарамт болж байгаа гэх мэдрэмжээ арилгаж чадахгүй байв.
Жунин: яа Юми!
Юми Жунины ирэхийг сонсож байв.Тэрээр толгойгоо доошлуулан нулимсаа арчин уйлахаа зогсоож чадахгүй байв.Жунин хурдхан шиг түүний бугуйнаас барин зогсоон эргэн харууллаа.
Жунин: намайг уучлаарай гуйя "Юми рүү харах""
Юми түүн рүү харалгүй,үргэжлүүлэн уйлж байв.Жунин түүний уйлж байхыг харахдаа зүрхэнд нь өвдөлт мэдрэгдэх нь тэр.Тэрээр Юмиг тэврэн толгойг нь илж байлаа.
Жунин: би чамайг шоолоогүй ээ,миний хийж байгаа зүйл бидний ирээдүйн төлөө,энийг чамд авч өгөхөд ямар ч муу санаа байхгүй,гуйя намайг ойлголдоо би чамайг өвтгөж байна гэж хэзээ ч бодоогүй намайг уучлал даа гуйя!
Жунин тэгэж хэлээд илүү чанга тэвэрлээ.Одоо тэр Юмиг дахин уйлуулсандаа буруутай санагдаж байв.
YOU ARE READING
~~Түүнийг авар~~"COMPLETE"
FanfictionТэр миний амьдрал...бүх зүйл минь Миний оршдог шалтгаан бол түүнийг хайрлах,тэр хаягдчихсан...амьдралд хаягдчихсан Би түүний төлөө бүх зүйлийг хийнэ.Би түүнийг аварна. ...