V

3.5K 160 18
                                    

-Гэгээ-

Юми зүүд нойрноосоо сэрсээр хөмсөг зангидах бөгөөд түүний хажууд хэн нэгэн хүн хэвтэхийг мэдрэн нүдээ анин хэвтэж байлаа. Юми энийг зүүд гэж бодон улам тэр хүний цээжинд нь нүүрээ наан шигдэж байлаа. Харин тэр залуу хариуд нь гараараа нурууг нь илэн жижигхэн биеийг нь тэврэн хэвтэж байв. Юми гэнэт бүх зүйл бодит гэдгийг санан нүдээ нээн томрох нь тэр. Түүнд танил мэдрэмж мэдрэгдэхэд тэрээр хөшин хөдөлж чадсангүй. Дээшээ удаанаар харан ам нь үл ялиг ангайсан байлаа. Түүнийг тэврэн хэвтэх энэ залууг хараад амьсгаадах нь тэр.

"Жунин" хэмээн Юми шивнэлээ.Тэр намайг яаж олсон юм бол? Үгүй ээ энэ биш шүү дээ.

Юми гараа түүнээс удаанаар татан аваад түүнийг түлхэх агаад Жунины тэврэлтээс зугтаж чадлаа. Орноос удаанаар босон газар зүүн хөлөө тавин өвчиндөө явайсаар газар унах нь тэр.

"Ааааххх " Тэрээр ёолон шууд л хавдсан шагайгаа барин авлаа.

Жунин ямар нэгэн зүйл газар унахыг сонсоод нүдээ нээх агаад хажууд нь юу ч байхгүй байгааг харан шууд л босон Юми рүү гүйлээ. Жунин доош бөхийн Юмигийн уйлж байхыг харан зүрх нь савлаж эхлэх нь тэр. Жунин гарнаас нь татахад Юми хүчтэй алгадаж орхиллоо.

"Надад битгий хүр!"

Жунин хойш болон түүнийг ширтэж байлаа. Юмигийн шагай аймшигтай өвдөж байсан ч тэрээр өөрийгөө хүчлэн босоод Жуниныг яг л агаар мэт үзэн Жунины хажуугаар өнгөрөн гарлаа. Жунин зүгээр л түүний хаалга руу явахыг харах агаад Юми хаалганы бариулыг хоёр эргүүлэхэд харамсалтай нь түгжээтэй байх нь тэр.

Юми эргэн Жунин руу хурц гэгч нь харан "Хаалгаа онгойлго!!"

Жунин толгой сэгсэрэх нь тэр. Тэр дахин Юмиг явуулахыг зөвшөөрөхгүй. Тэр хэзээ ч дахин Юмиг явуулахгүй.

"Би хаалгаа онгойлго гэж хэлсэн шүү" хэмээн Юми орилохдоо нүдээ анилаа.

"Үгүй ээ"

"Зүгээр л онгойлго" хэмээн хаалга руу заана.

"Үгүй ээ"

"Гуйя..."

"Би үгүй гэж хэлсэн"

"Яагаад?" Юми гараа зангидан, нүдээ нээх агаад Жунин руу гуйсан харцаар харна.

Жунин түүн рүү энгийнээр л харлаа. Тэр Юмиг явуулахыг хүсэхгүй, Жунин Юмиг олохын тулд үнэхээр их хичээсэн, одоо тэрэнд Юми байна. Тэр хэзээ ч дахин явуулахгүй.

~~Түүнийг авар~~"COMPLETE"Where stories live. Discover now