Жунин Инжоны оффисын гадаа бараг л цаг шахуу хүлээсээр сэтгэл гонсойн санаа алдаж байлаа.Тэрээр Инжон руу залгаж байсан ч Инжон утсаа авсангүй.Жунины санаа зовох нь ихсэн машинаасаа буун хаалгаа налаад Инжон руу дахин дахин залгаж байлаа.Одоо аль хэдийн 9:30 болсон байв.Тэр алхахаас ч ядарч байгаа болохоор дотогшоо орохыг хүссэнгүй.Инжон 8 цагт гараад ирчихсэн байх ёстой гэтэл ийм удаан юу ярьж байгаад нь тэрээр гайхаж байв.Жунин утсаа халаасандаа хийн Инжоны оффосын өмнө машин ирэн зогсохыг харлаа.Жунины машин хаалганаас хэдэн метрийн цаана байгаад бурхандаа баярлалаа.Инжоныг тэрхүү машинаас бууж ирэхэд нүд нь томрон уулга алдлаа.Гэнэт хараал идсэн Крисыг хараад Жунины бие хөлдөж орхих нь тэр.Инжон Кристэй байна,Жунин Инжон түүнийг хуурч байна гэж бодохдоо улайж байв.Инжон Кристэй байна,тэрээр дахиж харж чадалгүй зүрх нь савлаж машиндаа орон суулаа.Жунин буруу бодож,тэр Инжоныг Крисыг сонгохгүй гэж бодсон,Жунины буруу байж.
Жунин: чи хаана байсан юм?
Инжон түүний хүйтэн хоолойг сонсоод чичирэх нь тэр.Инжон байр руугаа орон Жуниныг виски уун буйдан дээр сууж байхыг харлаа.Жунин үнэхээр согтсон харагдана.
Инжон: б.би зүгээр
Жунин боссоор: би чамайг оффисын чинь гадаа хүлээсэн гэтэл чи тэнд байгаагүй
Инжон хаалга хаагаад Жунин руу очин тэврэх гэхэд Жунин гарыг нь барин зогсоох нь тэр.
Инжон: ааахх убба "гараа татаж аван илэх"
Жунин: тэгээд чи аль хэдийн түүнтэй байгаа гэдгээ хэзээ хэлэх гэж байсан юм?
Инжон: юу яриад байгаа юм? "хөмсгөө өргөх"
Жунин: надад хараал идсэн битгий худлаа хэлээд бай,би чамайг харсан,би чамайг Кристэй хамт байхыг харсан
Инжон: үгүй ээ Жунин,чиний бодож байгаа биш-
Инжон уйлж эхэллээ.Тэр түүнд тайлбарлах хэрэгтэй,түүнд худлаа ярихыг хүсээгүй юм.
Жунин: чи үгүйсгээд байгаа юм уу? за яахав би дахиж чиний царайг хармааргүй байна,би чамайг надад хайртай гэж бодсон...гэхдээ би буруу...бодож хэмээн нүднээс нь нулимс урссаар гаран явлаа.
Инжон: у.убба хүлээгээрэй гэж хэлээд араас нь гүйсэн ч гэсэн тэр аль хэдийн хаалга хаагаад яван оджээ.Инжон газар суун уйлан өвчтэй гэдсээр тэвэрсээр: би жирэмсэн,би таных шдээ...гуйя эргээд ирээч "шивнэх"
YOU ARE READING
~~Түүнийг авар~~"COMPLETE"
FanfictionТэр миний амьдрал...бүх зүйл минь Миний оршдог шалтгаан бол түүнийг хайрлах,тэр хаягдчихсан...амьдралд хаягдчихсан Би түүний төлөө бүх зүйлийг хийнэ.Би түүнийг аварна. ...