Би түүний унтаж буй царай руу ширтэж байлаа.Одоо ч миний бүхэл гэм буруу гүйж байв.Би түүнийг уйлуулсан,би энийг үнэхээр их үзэн яддаг.Миний гар түүний зөөлөн үсний хэдэн ширхэгийг самнан,түүний хацар дээрх соривыг харахдаа нүд минь зөөлрөөд ирэх нь тэр.Энэ сорив надад Юмиг биднээс зугтахдаа хэр их зовсоныг сануулж байв.Иэр дахиж зовох хэрэггүй,тэр зовох гавъяагүй сайхан сэтгэлтэй охин шүү дээ.
Би: миний хийсэн зүйлд үнэхээр уучлаарай,би дахиад тэгэхгүй ээ амлаж байна гэж хэлэн бөхийгөөд духан дээр нь үнслээ.Би гунигтай гэгч нь санаа алдаад өрөөнөөс гаран явлаа.Гал тогоо руу орон шүүгээгээ онгойлгон шил виски мөн хундага аваад том өрөө рүү орон хүнд зүрхтэй буйдан дээр суун зурагтаа асаалаа.Вискигээ задлан аягалаад нэг амьсгаагаар залгихад хоолой минь яг л шатаж байгаа юм шиг л мэдэрч байв.Би ховор л ингэж уудаг,мэдээж би хэрэглэдэггүй.Нүд минь телевизийн дэлгэц рүү харж байв гэхдээ тархи минь зөвхөн Инжоныг л бодож байлаа.Би зүгээр л яагаад гэдгийг нь мэдэхгүй байна,би яг л нүгэл хийчихсэн юм шиг мэдрээд байна.Дахин шилтэй вискиг балган хоолойгоор минь гулсан орлоо.Би саяхан асрамжын газар болсон зүйлийг саналаа.Би Кристалыг тэврэн баригдахдаа.би Инжоныг алдана гэдгээ мэдсэн.Хэрвээ би алдах юм бол цаашдаа би юу хийхээ мэдэхгүй байна.Хэрвээ Юми надтай байхгүй л юм бол би үхсэн хүн шиг мэдрэнэ.Энэ хорвоод ямар ч шалтгаагүйгээр амьдардаг хүн.Би үсээ бүтэлгүй гэгч нь дээш нь самнаад ууртай уулга алдлаа.Би өөрийгөө үнэхээр их үзэн ядаж байна.Би аль хэдийн вискинээс шууд ууж байгаагаа ойлгосонгүй.Бараг л дуусган толгой минь эргэж эхлэх нь тэр.Саяхан би түүнийг жолоо барьж байх хооронд ямар нэгэн зүйл болно гэж бодсон,бурханд баярлалаа.Тэр Инжоныг миний амьдралаас авч яваагүй.Би үргэжлүүлэн энийг дуусах хүртэл ууж байлаа.Хүнд зовихтой нүдээр шил рүү харан,аль хэдийн хоосонсорныг ойлгохдоо инээх нь тэр.Би аль хэдийн согтчихож гэхдээ би дахиад уумаар байна.Сулхан гэгч нь боссон ч тэнцвэрээ алдан хойшоо унах нь тэр.Дахин дээш боссоор нүгэлтэй гэгч нь инээмсэглэлээ.Шал тогоо руу яван виски онгойлгоод том өрөө рүү орон буйдан дээр суулаа.Вискинээс балган ямар ч шалтгаангүй инээж байв.
Би: аааахх Инжон..."харанхуй гэгч нь инээх"
Би уйлж байлаа,би зүгээр л уйлан нулимс хацар даган урсаж байв.Инжонтой байгаагүй өдрүүдийг саналаа.Тэр явчихсан байхад,түүнгүйгээр ертөнц минь эвдэрч,гунигтай байсан тэр цаг хугацаа.Тэр л зөвхөн намайг жаргалтай болгох эмэгтэй.Би түүний байхгүйг мэдрэхдээ тэдгээр жилүүдэд бараг л үхэж байсан.Би түүнийг олох бүх зүйлийг хийсээр ертөнц минь нуран унаж байсан юм.Гэхдээ одоо Инжоныг надтай байхад би дахиад л түүнийг өвтгөчихлөө,би шийтгэл хүртэл гавъяатай хүн.Би түүнийг алдах нь,тэр дахиад л надаас зугтах нь гэж бодсон.Дахин шилтэй вискигээ уух гэж байхад гэнэт нэгэн гар орж ирэн хийж байсан зүйлийг минь зогсоох нь тэр.Толгойгоо хажуу тийш нь эргүүлэн яг л галзуу хүн шиг инээмсэглэв.
Юми: убба...
Би түүний эгдүүтэй хоолойг сонсоод зүрх минь хайлах нь тэр.Тэр үнэхээр миний амьдралын сахиусан тэнгэр...
Би: сайн уу хонгор минь? "инээмсэглэх"
Юми миний амьсгалыг үнэртэн: убба,та согтчихож гэж хэлэн ярвайгаад хундага аван ширээн дээр тавин эргэн над руу харлаа.Юми миний нулимсыг анзааран нүд нь зөөлрөөд ирэх нь тэр.Тэрээр нүүрнээс минь барин над руу ойртлоо.
Юми: та ингэх хэрэггүй ээ,энэ бүгд миний буруу убба,би таныг буруу ойлгож илүү доройндор болгочихсон,би таныг хуурж байна гэж буруутгасан шдээ,намайг үнэхээр уучлаарай,танд эргэлзсэнд уучлаарай убба та намайг уучлаж чадна гэж найдаж байна
Юми тэгэж хэлээд нулимс нь урсах нь тэр.Яагаад тэр уучлаарай гэж хэлээд байгаа юм? Энэ бүгд анхнаасаа миний буруу,би сулхан инээмсэглээд түүн рүү ойртон духан дээр нь үнслээ.
Би: энэ чиний буруу бишээ хонгор минь! Энэ миний буруу,би чамайг өвтгөсөн,би чамд алгадуулах гавъяатай "инээх"
Юми хошуугаа унжуулан: та согтчихож,яагаад уусан юм?
Би: мэдэхгүй ээ "зурагт руу харах"
Юми хажууд минь суугаад гэдсээр минь тэврэн толгойгоо цээжинд минь наалаа.
Юми: би танд хайртай убба
Би: би ч бас чамд хайртай хонгор минь,болсон зүйлийг мартацгаая за юу?
Юми босон жижигхэн инээмсэглэлтэй над руу харан: мэдээж,бид нэгэндээ хайртай юм чинь бүх зүйл зүгээр болно
Би түүн рүү хайр татам инээмсэглэлээ.Юми над руу дөхөн дур булаам гэгч нь үнсэх нь тэр.Би хариу үнсэлцэн түүний нүүрнээс барьж байлаа.Би түүнийг зөөлөн буйдан руу түлхэх хүртэл бидний үнсэлт гүнзгийрч байв.Юми буйдан дээр хэвтэн би түүний дээр гаран одоо ч бидний халуухан үнсэлт салсангүй.Түүний гар цээж рүү минь яван цамцны минь товчыг тайлж орхив.Би түүний цамцыг тайлаад том өрөөний хаа нэгтээ шидэж орхилоо.Би доошлон түүний хүзүүг үнсэж эхэллээ.Би түүнд үнэхээр их хайртай,зөвхөн би л түүнд ингэж хүрч чадах хүн.Бидний шөнө бол хайраар дүүрэн байна,бид илүү хүчтэй болно гэж тангараглая!
YOU ARE READING
~~Түүнийг авар~~"COMPLETE"
FanfictionТэр миний амьдрал...бүх зүйл минь Миний оршдог шалтгаан бол түүнийг хайрлах,тэр хаягдчихсан...амьдралд хаягдчихсан Би түүний төлөө бүх зүйлийг хийнэ.Би түүнийг аварна. ...