Сэтгэл өвдөж,хэцүү байсан ч хүсэж мөн нэгэн залуугийн мөнгийг үрэхгүй гэсэн дээ сургуульдаа явлаа.Жүнхён тэгэж утсаа тасалсанаас хойш над руу ярих гэж,утсаа аваач гэх мессеж минут тутамд ирж байсан ч би түүнийг үл тоож байлаа.Яг одоо би үнэхээр түүнтэй ярих хүсэл алга,зүгээр л юу болоод байгааг ойлгох хэрэгтэй байна.Лекц орж байхад хичээгүйлэн бичиж тэмдэглэн авдаг би огт анхаарлаа төлөврүүлж чадахгүй балынхаа арыг хазан,ийш тийш үсчин огт цэгцрэхгүй байгаа бодлуудаа цэгцлэх гэж,цаашид яах талаараа хэдэн цаг бодож суусан ч бүтсэн зүйл нэг ч байхгүй улам л дотор өвдмөөр хичээл тарлаа.Гадаа ирэн яг л дотор шиг минь гадаа ч гэсэн бүгчим байх бөгөөд улам л уур минь хүрч,байж ядаж байв.Яагаад дургүй хүрээд байгаа юм бол? үнэхээр...Хүчтэй санаа алдаад сургуулиас гарахад Жүнхён зогсож байлаа.Түүнийг харах төдийд зүрх догдолж хэд хоног хараагүй сэтгэлээ дэвтээхээр гүйхийг хүсэж байсан ч тэр дүр зураглал толгойд үзэгдэж,хөлийг минь тушиж байлаа.Гэхдээ тэр тийм ч таатай бус харагдах ажээ.Яг л хэд хоног унтаагүй юм шиг гэхдээ би бас нэг зүйл ажиглав.Тэр үргэлж өмсдөг хар,хөх хослол,зангиануудаа биш энгийн нэгэн цагаан цамц,цайвар жинс өмссөн байв.Гэхдээ тэр одоо ч царайлаг,хүйтэн хөндий хэвээрэй байна.
Би яахаа мэдэхгүй нүдэнд нулимс цийлэгнэн зогсож байхад Жүнхён над руу хурдтай алхсаар ирэн: Энжи...нэг тийш явж ярилцацгаая
Би толгой дохин түүний хажуугаар нь гаран машин руу яван орлоо.Удалгүй Жүнхён араас орж ирэн хөдөллөв.Машинаар дүүрэн түүний үнэр тархан,яг л хар тамхинд мансуурахтай адил толгойд дотор минь тархаж намайг өөртөө уусгаж байв.Би яг л ээж ааваасаа бишүүрхэж байгаа хүүхэд шиг л цонх руу харан гараа чангаас чанга атган явж байлаа.Хэсэг хугацааны дараа бид Ганнам дүүрэг рүү орж ирэхэд гэнэт айдас хуралдаад явчихлаа.Толгойд гэр бүлтэйгээ танилцуулж,надаас салах гэж байгаа юм шиг санагдан амьсгал давчдаад ирэв.Гэтэл тэр эмэгтэй,охин хоёрыг буулгадаг байшиг бус илүү том,цэлгэр байшины өмнө ирэх нь тэр.Дотор бага зэрэг уужрах шиг болж гүнзгий амьсгаа аван машинаас буухад Жүнхён гарнаас минь хөтлөн гэмшингүй харах нь тэр.Би түүн рүү харан гараа татаж авах гэж байгаад болин гараа сул тавин түүнд атгуулаад дотогш яван орлоо.Биднийг цэлгэр том,тансаг тавилгууд угтан авав.Би яг одоо энэ байшинг бас Жүнхёны хэр их баян гэдгийг сонирхох хүсэл алга.Жүнхён гарнаас минь дагуулан явсаар дээшээ гаран захад байх өрөө рүү орвол унтлагийн өрөө бололтой маш том ор,шүүгээ,мөн гоо сайхны ширээ цаана нь угаалгийн өрөө мөн томоос том цонх мөн тагт байлаа.Тэрээр намайг орон дээр суулгаад өөрөө газар нэг хөлөөрөө өвдөглөн суугаад гарнаас минь чангаар атгах нь тэр.
ВЫ ЧИТАЕТЕ
£Тэрбумтаны эмэгтэй "COMPLETE"
ФанфикДэлхийд хүйтэн,секси тэрбумтан гэдгээрээ алдартай тэрбумтан Ён Жүнхён. Тэрээр хайр дурлалыг юу ч биш хэмээн боддог боловч нэгэн орой согтуу бүсгүй түүн дээр ирсэнээр амьдралыг нь орвонгоор нь өөрчилж орхино. Гэвч тэрбумтан залууд нэгэн нууц байх ажэ...