{EP 14} "Энжи их сургуульд сур"

8.9K 475 23
                                    

Би бараг л одоо толины өмнө цаг гаруй эргэлдэж байна.Анх удаа л өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдэрч юу өмсөхдөө эргэлзэж байлаа.Өнөөдөр би их сургуульд орж байгаа юм.Ахлах сургуулиа төгсөөд өөрийгөө авч явах,их сургуулийн төлбөр олох гэсээр аль хэдийн 7 жил өнгөрчээ.Гэтэл би одоо л их сургуульд орох гэж байна,хэн нэгэн намайг хэтэрхий орой сурж байгаа гэж бодож байх ч миний амьдралыг мэдэхгүй шүү дээ.Гэхдээ энэ бүхэнд тэр л залууд баярлах хэрэгтэй байх,намайг өдрөөс өдөрт өөртөө дурлуулж буй тэр залуу.

"Өнгөрсөнд"

Жүнхён над руу нухацтай харахад нь яагаад ч юм айдас төрөн жийрхээд явчихлаа.Тэр нухацтай царай гаргахдаа хэтэрхий хүйтэн болчихдог яг л надтай анх танилцаж байсан Ён Жүнхён шиг.

Жүнхён: Энжи их сургуульд сур

Би цочирдон доошоо хараад: гэхдээ...би одоо ч гэсэн их сургуулийн төлбөр төлөх боломжгүй байгаа

Жүнхён урд минь ирэн суугаад гарнаас минь барин: чамайг ямар бардам зантай эмэгтэй гэдгийг би мэднэ гэхдээ...одоо мөрөөдлийнхөө төлөө яв

Би: миний мөрөөдлийг яаж мэдсэн юм?

Жүнхён: би чиний талаар бүх зүйлийг мэднэ "бахархалтай гэгч нь инээмсэглэх" тийм болохоор төлбөр мөнгөнд санаа зовохгүй надад даатга ммм?

Би уруулаа хазан: яаж чамаас тэр их мөнгийг авах юм бэ?

Жүнхён: надад буцаагаад төлмөөр байна уу?

Би шуудхан толгой дохин: ммм

Жүнхён: тэгвэл үүрд миний дэргэд бай...хүссэн бүхнээ ав

Яг л тэрхэн агшинд би дэндүү өөрөөсөө ичих шиг боллоо.Тэрбумтаны найз бүсгүй гэхэд би дэндүү арчиагүй юм.Өөрийгөө дэндүү өрөвдөлтэй амьтан гэдгийг мэдэх ч энэ удаа дэндүү бүр дэндүү ихээр ичиж байна.Яг л энэ залуугийн өмнө суух эрхгүй юм шиг.

Жүнхён намайг харж байгаад над руу дөхөн тэврэн энгэртээ наан авлаа.Тийм ээ,нэгэнт л энэ залууд итгэсэн болохоор эцсийг нь хүртэл бидний зам салах хүртэл итгээд үзье Им Энжи.Түүний энгэр дэндүү дулаахан,би хүний энгэрээс гармааргүй байна.Орой бүр энгэрт нь тэврүүлж унтаад,энгэрт нь өглөөг угтмаар байна.Тийм ээ,би ойлгосон анх уулзсан тэр цагаас буудлын өрөөнд уулзсан тэр цагаас би түүнд татагдаж байж,Гикванд одоог хүртэл хайртай байсан биш би зүгээр л төөрөлдсөн байж,хатуу ширүүн хөдөлгөөн,үгс нь намайг өөртөө татдаг байж...харин би одоо л өөрийгөө чамд бүрэн ууссан гэдгээ ойлгож байна.

£Тэрбумтаны эмэгтэй "COMPLETE"Où les histoires vivent. Découvrez maintenant