Энжигийн нүд нь томрон: яа яа чи надад амлаа биз дээ? "хоолой нь чичрэх"
Жүнхён өөрийн нэрэмжит ёжтой инээмсэглэлээрээ инээмсэглэсээр толгой гэлжийлгэн: чи арай надад итгэсэн юм биш биз дээ? чи намайг гаж донтон гэж хэлээгүй бил үү?
Энжи айсан байртай шүлсээ залгин: я.яа
Жүнхён нүдээ анин түүн рүү ойртон эхлэхэд Энжи муухай харан толгой руу нь цохих нь тэр.Жүнхён гэнэт толгойдоо өвчин мэдрэн нүдээ нээн түүн рүү харахад Энжи түүний нүд рүү муухай харан ширтэж байв.Жүнхён хэзээ ч хэн нэгнээс айх нь битгий хэл өөрөө ганц харахад л шээс нь гоожих шахам айдаг юм.Гэтэл өнөөдөр яагаад ч юм Энжигээс айн гараа татан хойшоо ухрах нь тэр.
Энжи түүн рүү муухай харсаар: чи үнэхээр аймшигтай хүн юм,би хэзээ ч амьдралдаа чам шиг хөгийн амьтантай уулзаж байсангүй хэмээн ууртай гэгч нь хэлээд гар далайхад Жүнхён цочин хойш ухрах нь тэр.Энжи түүн рүү муухай харсаар машинаас нь цүнхээ аваад хаалгийг нь хүчтэй саван хаагаад хажуугаар нь мөрлөн гарч явахад Жүнхён гайхсаар араас нь харахад Энжи эргэж хараад
Энжи: дагаад үзээрэй гэж ширүүхэн хэлээд гараа зангидан харуулаад цааш алхах нь тэр.Одоо шөнийн 3 цаг болж байх бөгөөд гадаа сар болоод одод үл ялиг гэрэлтүүлж байв.Харин энд Жүнхён цочирдон зогсох аж.Жүнхёнд хэн ч заах ёсгүй,тэрээр нэг л шийдсэн бол өөрийнхөөрөө хийж эсэргүйцэх тусам тамлаж зовоодог нэгэн гэтэл түүнийг айлгаж чадсан 2 эмэгтэй юм.Гэнэт зуны шөнийн сэрүүхэн салхинд дааран чичрэхдээ сая л гадаа харанхуй бас хүйтэн байгаа гэдгийг анзаарлаа.Гэхдээ түүний толгой дотор Энжи л бодогдож байв.Одоо чинь шөнө эзэнгүй газар эмэгтэй хүнд юу ч болж болно шүү дээ.Жүнхён хурдхан гэгч нь машиндаа суугаад хөдлөлөө аз болоход Энжи тийм ч хол яваагүй байв.Машины гэрэл тусахад тэрээр эргэн муухай хараад урагшаа алхсаар байв.Жүнхён ар талд нь машиныхаа гэрлийг тусган явж Энжи чигээрээ харан алхсаар байв.Тэрээр хөл нь өвдөж үл ялиг даарч байсан ч эмэгтэй хүний бардам зан түүнийг зогсоож байв.Хэрвээ тэр Жүнхёны машинд нь суугаад хүргээд өг гэж хэлвэл тэр бариын аманд өөрөө орлоо л гэсэн үг.Аз болж Сөүлээс дөнгөж гараад байж байсан болохоор удалгүй Сөүл рүү орж ирэн хамгийн эцсийн зогсоолд ирэн зогсоход автобус байхгүй нь тодорхой шүү дээ.Удаан алхсан хөлөө амраахаар автобусны буудал дээр суухад Жүнхён машинаа барисаар өмнө нь ирэн зогслоо.Энжи түүн рүү биш хөл рүүгээ харан хөлөндөө массаж хийж байлаа.
ESTÁS LEYENDO
£Тэрбумтаны эмэгтэй "COMPLETE"
FanficДэлхийд хүйтэн,секси тэрбумтан гэдгээрээ алдартай тэрбумтан Ён Жүнхён. Тэрээр хайр дурлалыг юу ч биш хэмээн боддог боловч нэгэн орой согтуу бүсгүй түүн дээр ирсэнээр амьдралыг нь орвонгоор нь өөрчилж орхино. Гэвч тэрбумтан залууд нэгэн нууц байх ажэ...