-Одоо үе Энжигийн талаас-
Бид нэгэн чимээгүй кафед суун зүгээр л нэгнээ ширтэж байлаа.Тэрний минь нэг ч зүйл өөрчлөгдөлгүй улам ч царайлаг болсон байна.Миний дурласан өсвөр насны залуу байхаа аль хэдийн болжээ.Би түүний ширхэг үснээс авхуулаад хөлийн ул хүртлэн ширтэж,хэрхэн өөрчлөгдсөн байгааг ажина.Ингээд харсан яг л хэзээ ч минийх байгаагүй юм шиг санагдаж байна.
Гикван үл ялиг хоолойгоо засаад: сайн сууж байсан биз дээ?
Би толгой дохин: яахав тэгэж хэлж болох байх аа
Гикван инээн: хөөрхөн хэвээрэй байна
Догдлох хэрэгтэй юу? тийм ээ би догдолж байна.Үргэлж хөөрхөн гэж хэлэхэд нь догдолж,улайдаг байсан би хэвээрэй байна.Одоо ч миний зүрх сэтгэл,тэр мэдрэмжүүд энэ олон жилийн дараа ч хэвээрэй байх нь ямар аймшигтай юм бэ...Дахиад л бидний дунд чимээгүй байдал ноёрхож,хэн нь юу гэж хэлэхээ мэдсэнгүй.Би чимээгүй л цонхоор ширтэн,Гикваны дараагийн хийх үйлдлийг тааж ядан сууна.Цонхоор ширтэн хөтлөлцөн алхах хосуудыг харан өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнэн ганц анивчихад л хацар даган урслаа.Энэ нулимс урсаад хаашаа явж байгаа юм? юуны төлөө нүднээс минь урсаж байгаа юм бэ? Би хэр удаан уйлж суусанаа,Гикван намайг хэр удаан ширтэж байгааг мэдэхгүй гэхдээ тэнгэр рүү харвал нар жаргаж байсан юм.Би үнэхээр хэр удаан ийм байдалтай суучихсан юм бэ? Нулимс урсахаа больж,хацраар минь урссаар хатсан байв.Би санаа алдан Гикван руу харахад тэр одоо ч намайг ширтэж байлаа.Чи яагаад ийм гунигтай хараад байгаа юм бэ? И Гикван...
Би: намайг өрөвдсөн харцаар харахаа боль
Гикван: Энжи...надад гомдож,уурлаж,цохиж болно,би чамаас дахиад эхлэх боломж ч гуйхгүй зүгээр л чамайг ганц удаа ч болов харж,хоолойг чинь сонсож байгаадаа л баяртай байна
Би түүнийг яриад үл тоон инээмсэглэх аядан: сайхан амьдарч байгаа биз дээ?
Гикван дахиад л хэлэх үггүй намайг ширтээд байна.Гэхдээ энэ харц өөр байна,яг л шархалсан юм шиг,зовж байгаа юм шиг харагдаад байна.
Би: сайн байгаагүй бололтой
Гикван: ммм
Би доош харан инээгээд: яагаад? "Гикван руу харах" би чиний аз жаргалын төлөө чамайг явуулсан байхад яагаад аз жаргалгүй гэж?
Гикван: Энжи "зөөлнөөр дуудах"
Би босон түүний хажуугаар зөрөн гаран явлаа.Би дахиад түүний өөдөөс хараад суугаад байж чадахгүй нь.Түүний царайг харахад маш их догдлол мэдрэгдхийн хажуугаар аймшигтай өвдөж байсан.Түүнтэй өнгөрүүлсэн хором мөч бүхэн минь нүдэнд харагдаж,нулимс дахиад л урсаад эхэллээ.Хайр яагаад үргэлж эцэс сүүлд өвдөлтөөр дуусдаг юм бэ? Хаа нэгтэй гүйсээр нэгэн сандал дээр ирэн суухад хэн нэгэн надад хэрэгтэй байлаа.Гэхдээ хэн надад хэрэгтэй байгаа юм бэ? Үгүй ээ Гикван биш,би хүсэхгүй байна.Дахиж тэр хүнээс болж хайрлаж бас өвдөхийг хүсэхгүй байна.Нэг л дууссан бол хэзээ ч дахин эхлэх учиргүй.Түүний царайг нь харахыг хүссэн,хоолойг нь сонсож сэтгэлээ дэвтээхийг хүссэн харин одоо болсон биз дээ? Би одоо хуучинтайгаа зууралдмааргүй байна,намайг үхэн үхтэл минь хайрлах тэр нэгэн хүн хэрэгтэй байна.Би тэр хүнийг чамайг байгаасай гэж хүсэж байна...Ён Жүнхён.Яг одоо тэврээч дээ гуйж байна.Хэзээ ч дуусахгүй мэт урсах нулимсаа барихыг хичээсэн ч чадахгүй нь.Би хүсэхгүй байна,зүгээр л хүсэхгүй байна.Гэнэт хэн нэгэн урд минь ирэн,нэг хөл дээрээ өвдөглөн суух нь тэр.Нулимснаасаа болоод бүдэг бадагхан ч гэсэн би дээш харан тэр хүнийг танисан юм.Тийм ээ Ён Жүнхён чи намайг олоод ирлээ.
ESTÁS LEYENDO
£Тэрбумтаны эмэгтэй "COMPLETE"
FanficДэлхийд хүйтэн,секси тэрбумтан гэдгээрээ алдартай тэрбумтан Ён Жүнхён. Тэрээр хайр дурлалыг юу ч биш хэмээн боддог боловч нэгэн орой согтуу бүсгүй түүн дээр ирсэнээр амьдралыг нь орвонгоор нь өөрчилж орхино. Гэвч тэрбумтан залууд нэгэн нууц байх ажэ...