{EP18} "Жүнхён үнэхээр муу залуу"

8.4K 443 25
                                    

Би түүний алдааг уучласан ч би одоо ч түүнээс хөндий хэвээр...сэтгэл минь уучласан байхад тархи минь түүнд ойртож чадахгүй хориод байна.Уулзах бүрт би түүний хааяа нэг асуух асуултанд нь хариулчихсан болоод чимээгүй л суух болсон.Түүний хүсэлтээр би түүний гэрт амьдарч байгаа гэхдээ бид хоёр өрөөнд орон нэгнээ өгүүлэн суух арчиагүй хүмүүс юм.Түүнд ойртохыг хүрэхийг тэврэхийг ямар их хүсэж байна гээч гэхдээ би чадахгүй нь,зүгээр л чадахгүй байна.Үе үе санаа алдсаар хичээлээ тэмдэглэж аван сууж байхад хонх дуугаран дараа нь дахиад хичээлтэй болохоор ямар нэгэн зүйл идэхээр цайны газар орон хоол аван сууж байхад урд хэн нэгэн ирэн суулаа.

Би удаанаар дээшээ харвал Жүнхён хоол барин сууж байлаа.Миний нүд томрон гайхсаар дээрээс нь доош харвал тэр яг л оюутан шиг харагдаж байв.Энгийн нэгэн хувцас мөн цүнх үүрч,үргэлж гельддэг үсээ зүгээр сул тависан байв.Тэр үнэхээр царайлаг,сайхан залуу шүү.

Би инээмсэглэн: энд юу хийж яваа юм?

Жүнхён хоолоо идсээр: хайртай эмэгтэйгээ ганцааранг нь хоолыг нь идүүлэхгүй гэж ирсэн юм

Би: ммм,баярлалаа

...

Би Жүнхёныг гадаа хүлээж байгаа гэж бодон,догдоллон хичээлээ ч олигтой хийж чадахгүй,гүйсээр гарч ирлээ.Тэр яг л бодсон шиг минь гадаа сандал дээр суух бөгөөд охидууд түүнийг тойрон асуулт асууж байхад тэр элгээ тэврэн нүдний шил зүүсэн байлаа.

Би түүн рүү гүйн: Жүнхёнаа

Жүнхён над руу харан босоод шилээ аван: явцгаая гэж хэлээд гарнаас минь хөтлөн бид сургуулийн хашаанаас гарлаа.

Би: машин чинь хаана байгаа юм?

Жүнхён: байхгүй ээ,өнөөдөр хоёулаа зүгээр л гадуур алхацгаая за юу?

Би толгой дохин түүний гарнаас хөтөлсөөр бид Сөүлийн гудамжаар удаанаар алхаж байлаа.Дахиад л чимээгүй байдал...бидэнд яг юу саад болоод байгааг би мэдэхгүй байна.Тэр орой бид бүх асуудлыг шийдсэн мөртлөө яагаад ийм хүйтэн хөндий байгааг ойлгохгүй байна.Би нилээн хэсэг явсаны эцэст нь нэгэн кафед орж ирэн Жүнхён уух зүйл захиалахаар явж би араас нь чимээгүй харж байлаа.Би түүнийг дахиж алдахгүй гэдэгт итгэж байгаа,дахин нэг хайртай залуугаа алдмааргүй байна.Хүн бүр алдаа хийдэг,өнгөрсөнд үргэлж л алдаа,хар дурсамж байдаг шүү дээ.Жүнхён төгс хүн биш гэхдээ ийм алдаа байна гэж би төсөөлөөгүйд л хамаг учир байгаа болохоор би одоо хэтэрхий гомдсондоо харицахгүй байх шиг.Тийм ээ би гомдсон,дэндүү ихээр гомдсон.

£Тэрбумтаны эмэгтэй "COMPLETE"Wo Geschichten leben. Entdecke jetzt