{THE END} "Тэрбумтаны эмэгтэй"

13.8K 853 75
                                    

Би цонх ширтсээр санаа алдан сууж байлаа.Би бараг л зуун гаран удаа санаа алдаж байх шиг байна.Би дахиад л санаа алдлаа.Үнэндээ би яагаад санаа алдаад байгаа юм бол? үнэхээр надад юу болоод байгааг? яах ёстой гэдгээ одоо ч би ойлгохгүй байна.Магадгүй одоо Жүнхёнаас холдож болсон байх,одоо Жүнхён рүү ойртох цаг болсон биз дээ? Дахин нэг удаа гүн санаа алдаад зөвхөн сарны гэрэл тусах харанхуй өрөөнөөс гаран чимээгүй алхсаар Жүнхёны байгаа өрөөний өмнө ирэн хаалгийг нь онгойлгон дотогш яван орвол тэрээр цаашаа харан хэвтэж байлаа.Би чимээгүйхэн түүний зүг алхахдаа хөл чичирч,яг л өсвөр насны охин шиг сандраад эхлэв.Жүнхён рүү тэмүүлэх сэтгэл минь,түүнийг харах мөчид мэдрэгдэх мэдрэмж одоо ч хэвээрэй байна.Дэндүү хүчтэй цохилох зүрхээ даран инээмсэглэсээр Жүнхёний араар орон араас нь тэврээд нүүрээ нуруунд нь наалаа.Түүний үнэр толгойг минь эргүүлж,хамраар орон уушгинд очин эд эс бүхэнд минь тархах шиг болж бүхэл биеийг минь гижигдэж байв.Энэ мэдрэмжийг авах гэсэндээ дахин нэг удаа гүнзгий гэгч нь үнэрийг нь үнэрлээд тэврэх гараа чангатлаа.Гэнэт Жүнхён эргэн намайг энгэртээ чанга тэврэн авах нь тэр.Надтай ойр байсан ч,би үнэхээр үнэхээр их санасан.Түүний надад хүрэхийг,над руу харах хацрыг нь би санасан.

Жүнхён: би чамайг ямар удаан хүлээсэн гээч...хэрвээ намайг уучлахгүй гэвэл одоо ч би чамайг явуулна аа

Би зөөлөн толгойгоо сэгсэрээд: үгүй ээ...би чамайг өнгөрсөн бүхэнтэй чинь үүрд хайрлах болно мм? "Жүнхён рүү харах"

Жүнхён чангаас чанга тэврэн хүзүүнд минь нүүрээ шигтгэн: чи яагаад ийм сайхан сэтгэлтэй юм бэ?...над шиг новшийг яагаад уучлаж бас хайрлаж байгаа юм?

Би түүний толгойноос барин өөр лүүгээ харуулаад: өнгөрсөн бол өнгөрсөн...бидэнд одоо бас ирээдүй чухал болохоос өнгөрсөн биш шүү дээ гэхэд Жүнхён зүгээр л намайг чангаас чанга тэврээд санаа алдан энгэрт минь нүүрээ шигтгэж байв.Би зүгээр л зөөлөн хар үсийг нь оролдон,үе үе илэн өрөө чимээгүй байдалд авсан байлаа.

Жүнхён: би хэзээ ч чамайг гомдоож уйлуулахгүй гэж амлаж чадахгүй гэхдээ...би эцсээ хүртэл хичээнэ,сайн хүн,сайн нөхөр,ирээдүйд бидний төрөх хүүхдэд сайн эцэг болох гэж би хичээх болно гэж хэлээд над руу харахад нь би түүний нүдийг харан нүдэнд минь нулимс цийлэгнээд явчих нь тэр.Түүний нүднээс би өвдөлт,шаналал,гуниг олж харсан юм.Үргэлж бардам дээгүүр харж,хүссэн бүхнээ авч чаддаг тэрбумтан залуу яг одоо өвдөлтөндөө идэгдэж байгаа юм шиг,шаналаж туулдсан юм шиг харагдаж байв.Ён Жүнхён энэ таван жилийн хугацаанд чи ийм зүйлийг дотроо тээж явсан хэрэг үү?

£Тэрбумтаны эмэгтэй "COMPLETE"Место, где живут истории. Откройте их для себя