{EP 11} "Гикван,Энжи хоёрын хайрын түүх 1"

9.9K 468 30
                                    

-Энжигийн талаас-

Ахлах сургууль...одоо би том болсон.17 насанд хүрэхэд надад яг л өөрийгөө болоод ээжийгээ аваад явчихаж чадах юм шиг мэдрэмж төрж байлаа.Ахлах сургууль гэхдээ бас шинэ сургууль...ээжийнхээ ажлаас болоод би өөр сургууль руу нүүх шаардлагатай болсон юм.Ихэнх хүүхдүүд шинэ сургууль бүр ахлах сургууль гээд баярладаг байх харин надад илүү зовлон нэмэгдэж байгаа юм шиг л санагдаж байна.Аавыгаа алдаад ээж бид 2 л үлдсэн болохоор надад их сургуулийн төлбөр мөн ээждээ туслах хэрэгтэй байлаа.Шинэ сургуулийнхаа үүдэнд ирээд сайн харж байгаад гүнзгий амьсгаа аваад дотогш яван орлоо.Яг л өсвөр насны хүүхдүүдийн кино шиг бүлэглэж зогсон охид залуус,гараасаа хөтлөлцөн алхах хосууд,дээд ангийн ах эгч нар гээд л яг л ахлах сургуулийн амьдрал намайг угтан авах нь тэр.Эргэн тойрноо харсаар удаанаар ангиа олохоор явж байлаа.205 тоот шинэ ангиа болоод хаалгийг нь зөөлөн татан орвол хэн ч алга байв.Ядаж хэн ч намайг харахгүй болохоор баярлан өөдөөс минь угтах олон ширээ сандалын хаана суухаа мэдэхгүй эргэлзэн зогсоход гаднаас хүүхдүүд шуугилдсаар орж ирж байгаа нь мэдэгдэж байв.Сандран хамгийн урд байсан ширээнд суухад хаалга онгойн тас тас хөхөрхөн охидууд орж ирэн намайг харан дуугүй боллоо.Над руу харан шивэр авир хийцгээсээр нэгэн газар очин суув.Би хэн нэгний анхаарлыг татах охин биш,ялангуяа ахлах сургуулийн од эсвэл элит гэх нэрэн доор багтах охин биш.Бас үргэлж ном ширтэн буланд сууж,хэн нэгэнд дээрэлхлүүлээд сууж байдаг чимээгүй ноомой,үл үзэгдэгч төрлийн охин ч биш зүгээр л өөрийнхөө,хөөрхөн биш энгийн л нэгэн охин.Хамгийн урд ч гэлээ цонхны хажуухан суусанаа би сая л анзаарлаа.Тэнгэр эндээс үнэхээр үзэсгэлэнтэй харагдах ажээ.Тэртээх алсын тэнгэрийг ширтэн суухад хонх дуугаран ухаан орон эргэн тойрноо харвал ангийн хүүхдүүд дүүрчээ.Бүгд л нэгэнтэйгээ ярилцан инээж намайг тоох хүн байхгүй байлаа.Гэхдээ надад уйтгарлаж,харамсах зүйл байхгүй.Хичээлийн хамгийн анхны өдөр ийм байна гэдгийг би сайн мэдэж байсан болохоор цочирдох ч хэрэг байсангүй.Үгүй ээ би буруу бодож..энд надтай найзлахыг хүссэн охин ирсэн юм.

Тэр охин миний хажууд суун: сайн уу? намайг Хэми гэдэг

Би инээмсэглэн: намайг Им Энжи гэдэг

Хэми: чи хөөрхөн юм аа,бид найзууд болно гэж найдаж байна

Би инээмсэглэсээр: тийм ээ,тэгэж найдаж байна

Удалгүй багш нь орж ирэн хичээлээ зааж эхлэх нь тэр.Үнэхээр хачин юм аа,шинээр ирсэн сурагчийг босгон танилцуулдаггүй билүү? гэтэл энэ юу вэ? мэдээж миний нэрийг бол зүгээр биз дээ? Би хичээлдээ муу биш гэхдээ бас тэмцээнд уралдаанд оролцоод байр эзлээд байх онц сурлагатан ч биш зүгээр л энгийн мэдэх,сурах ёстой зүйлээ төвөггүйхэн шиг сурчихдаг энгийн л охин.Үдийн цайны цаг болон хонх дуугарахад хүүхдүүд өлсөж байна гэх мэтээр гэдсээ барин хэлсээр гаран явлаа.

£Тэрбумтаны эмэгтэй "COMPLETE"Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang