{EP 8} "Би хаа нэгтэй харсан ч юм шиг"

9.3K 513 1
                                    

Энжи бичиг цаасаа барисаар зочид буудлын өмнө зогсож байлаа.Тэрээр өндөр цалинтай,гайгүй цалинтай ажилд орлоо хэмээн баярлаж байсан үе саяхан гэхдээ тэр дахин Жүнхёнтэй таарахыг бас орооцолдохыг хүсээгүй юм.Учир нь тэр бол Энжигээс тэс ондоо хүн бүр тэнгэр газар шиг ялгаатай хүмүүс шүү дээ.Тэрбумтан,өв залгамжлагч болоод энгийн эсвэл бүр ядуу хүний амьдрал ямар гэдгийг Энжи хэн хүнээс илүү сайн мэднэ.Учир нь тэр тэр хэцүү үеийг давж ирсэн охин юм.Тэрээр яг одоо санаа алдан дараагийн ажлаа олохоор автобусны буудал дээр сонин уншин сууж байлаа.Зочид буудал шиг ажил олно гэдэг хэцүү яг одоо Солонгосын хүнд хэцүү цаг үед байгаа энэ үед,сонин үсэг бүрээр нь нүдээ гүйлгэн харсаар одоо ч ажил олоогүй байлаа.Үнэнийг хэлэхэд тэр одоо цагийн ажил эсвэл хар бор ажил хийж байж л өөрийнхөө амьдралыг авч явна.Учир нь Энжи их сургуулиа ч төгсөөгүй,үгүй ээ нэг ч удаа сурч байгаагүй юм.Тэрээр бага байхдаа л ядуу эцэг эхийн гарт өссөн,том болох тусам түүний зовлон дууссангүй,дунд сургуульд байхад нь аав нь золгүй явдлаар нас барч энэ зовлонд тэр ганцхан ээжтэй л үлдсэн юм.Ээж нь мянга хүнд хүчир ажлууд хийгээд ч тэд гэрээ авч яваагүй Энжиг ахлах ангид ордог жил тэрээр шинэ амьдралтай учирсан юм.Мэдээж түүний амьдрах итгэл найдвар,түшиг тулгуур нь тэр нэгэн залуу болоод түүний хамгийн сайн найз Хэри юм.Энжи санаа алдан сонингоо доош тавихад түүний нүдэнд нулимс цийлэгнэсэн харагдана.Тийм ээ тэр бараг л уйлах шахаж байна,тэр бараг л амьдрах итгэл найдваргүй болж байв.Удаанаар зам ширтэн явахдаа тэр маш олон зүйлсийг бодно,Түүний өнгөрсөний тухай...өнгөрсөнд тэр нэгэн залуу байгаа.Эргэн тойрноо удаанаар харан явахдаа түүний нүд гудамжины хананд наасан тэр нэгэн цаасны ирмэг харагдах шиг болон дөхөн очин харвал "шөнийн клубт зөөгч ажилд авна" гэх бяцхан тод гарчигийг уншлаа.Яг л хонгилын үзүүрт гэрэл асаж байгаа мэт санагдан нүүрэнд нь инээмсэглэл тодрон шууд л цаасыг аван хаягийн газар руу нь явлаа.Цаасыг гартаа чанга атгасаар үүдэнд нь ирэн дотогш яван орвол чанга дуу хөгжим,тамхи болоод архины жихүүн үнэр угтан авлаа.Энжи аль хэдийн шөнийн клубт дасаж орхижээ,тэрээр ахлах сургуулиа төгсөөд их сургуулийн мөнгө олохын тулд юу ч хамаагүй хийнэ гэсээр шөнийн клубт ажилд орсон гэхдээ түүнийг согтуу,гаж донтон залуус нар оролдон тэвчихийн аргагүйд хүрч ажлаасаа гаран зочид буудалд орсон байсан юм.Гэтэл Жүнхён гэх өв залгамжлагч,тэрбумтанаас болоод дахиад энэ газартаа хүрээд ирсэн нь энэ байлаа.Энжи шүлсээ залгисаар хүмүүсийн дундуур явсаар эцэст нь менежирийн өрөөнд орж ирлээ.

£Тэрбумтаны эмэгтэй "COMPLETE"Onde histórias criam vida. Descubra agora