#21

6.8K 392 6
                                    

Удаан бодсоны эцэст миний гаргасан шийдвэр бол эргэн очих.

Би: "утсаар ярих" Кёнсүү?

Кёнсүү: за

Би: би...эргэж очихоор шийдсэн

Кёнсүү: үнэн үү??

Би: мммм

Кёнсүү: ойлголлоо,хаана байгаа юм?? одоо очлоо

Би: **** сүм гэж хэлэн таслаад өрөөндөө орон хувцасаа цуглуулан явахад бэлэн боллоо.Гэхдээ би гаргасан шийдвэртээ эргэлзэхгүй байна,анх энэ шийдвэрийг гаргахдаа зориг гарган байж,гаргасан болохоор одоо харин шийдвэрээ үйлдэл болгоход л болно.Үлдсэн амьдралаа Бэкхёний хажууд байж,тэдний өмнө хийсэн нүгэлээ төлж амьдархад л болно.Гэлэнмаа нартай салах ёс хийгээд Кёнсүүг хүлээлээ.Тэрээр удалгүй,цагаан спорт загварын машин унасаар ирэн миний өмнө зогслоо.

Кёнсүү: гаргасан шийдвэртээ харамсахгүй биз дээ

Би: үгүй ээ,намайг үзэн ядсан ч хамаагүй болсон

Кёнсүү: тэгвэл явцгаая

Кёнсүү миний ачааг машиндаа хийгээд би урд талын суудалд суугаад,Кёнсүү жолоогоо барисаар хөдөллөө.Машиныг ажиглан харж байхад тэдний 12 уулаа авхуулсан зургийг жаазандаа хийн машиныхаа урд тависан байлаа.Тэр зурган дээр Каи инээн зогсох бөгөөд одоо тэр залуу байхгүй гэж бодохоор аймшигтай байна.Тэдний хамтдаа инээх энэ царай одоо ямар байгаа бол??

Би: Кёнсүү??

Кёнсүү: за

Би: эхлээд Каи дээр очмоор байна

Кёнсүү: би ч бас тэгэж бодож байлаа гэж хэлээд машинаа эргүүлэн оршуулгийн газар луу явлаа.Бид машинаа тавин,дээш алхсаар Ким Жунин гэх булшны өмнө ирэн зогслоо.

Би: "нулимс цийлэгнэх" Каи би зөв шийдвэр гаргасан биз дээ...эргэж очих нь зөв тийм үү?? Дахиад л нулимс урсаад байна,дандаа чам дээр ирэхдээ уйлах юм,үнэхээр уучлаарай...дараа ирэхдээ баяртай мэдээ сонсгоно оо,бас чиний дуртай дууг ч бас "уйлах"

Тэрнээс цааш миний амнаас үг гарсангүй,хэлэх үгс минь дуусч,зөвхөн нулимс минь л урссаар...нулимс яагаад татардаггүй юм бол оо?? Эргэн босоод машиндаа суун,Сөүл рүү хөдөллөө.

Кёнсүү: би залуусд хэлээгүй болохоор бас чамд уурлаж,гомдсон сэтгэлээ хатуухан л гаргах байх...тийм болохоор битгий юм бодоорой

Би: харин ч надад юм хэлэхгүй бол би юм бодно

Тэрнээс хойш үг дуугаралгүй,явсаар Сөүл рүү орж ирлээ.Надад Сөүл 3 жилд хэр өөрчлөгдсөн нь сонин биш,залуус хэрхэн хүлээж авах бол гэдэг л сонин байна.Цаг хугацааг буцааж болдог бол тэр сургуульд орох өдөр хүртэл буцаамаар байна.Тэр сургуульд сурахгүй гэж хэлээд хуучин сургуульдаа сурмаар байна,Бэкхёнд сайн байсан ч түүнээс мэдрэх мэдрэмжээ хэлэх үгүйгээр,Эксогийхонтой танилцах үгүйгээр баймаар байна.Гэвч...аль хэдийн оройтож бүх зүйл өнгөрсөнд үлдэж,надад одоо зөвхөн сэтгэлийн шарх,дурсамжаас өөр зүйл үлдсэнгүй.Нэг л мэдэхэд маш том байшингийн өмнө ирэн,машинаас зөөлөн бас удаанаар буулаа.Зүрх минь хүчтэй гэгч нь цохилж,хөлс гаран,хөл гар бүх бие минь салгалах нь тэр.

~Миний үзэсгэлэнт боол 2~ "COMPLETE"Where stories live. Discover now