Төгсгөл

11.3K 626 54
                                    

Бид яг одоо Бэкхёний өрөөний орон дээр өөд өөдөөсөө харан гар гарнаасаа барилцсаар хэвтэж байлаа.

Би: яагаад турчихсан юм?? бас царай алдчихаж

Бэкхён: зүгээр л хоол идэх хүсэлгүй байсан юм...харин одоо хоол идмээр байна

Би: тэгвэл одоо хоол идэцгээе!

Бэкхён: хүлээж бай! Хэсэг хэвтэцгээе гэж хэлээд бэлхүүсээр минь тэвэрсээр энгэрт минь наалдан нүдээ анин хэвтлээ.

Бэкхён: хэрвээ би одоо унтаад буцаж сэргэхэд зүүд байвал

Би: зүүд биш болохоор санаа зоволтгүй унт...би сэрэхэд чинь байж л байх болно

Бэкхён: би үргэлж чамайг тэвэрч байна гэж зүүдлэдэг байсан

Би:...

Бэкхён: БИ ЧАМД ХАЙРТАЙ

Би: БИ ЧАМД ХАЙРТАЙ

Бэкхёний бэлхүүсээр чанга тэврэх гар нь бага багаар сулран зөөлөн амьсгалж эхэллээ.Би яагаад өнгөрсөн 3 жилд ирээгүй юм бол оо,яагаад тэр үед ингэж зориглон шийдвэр гаргаагүй юм бол оо...яах гэж энэ хүнийг зовоож байсан юм бол оо...Хэсэг хугацааны дараа Бэкхёний гарыг холдуулан босоод хөнжилөөр сайн гэгч нь хучиж өгөөд тэр өрөөнөөс гарлаа.

Лэе: Нахёнаа ярилцаж болох уу?

Би: мэдээж

Бид Лэеийн өрөөнд орон бид цонхны дэргэд байрлах жижиг сандал болон буйдан дээр суулаа.Саяхан Лэеийн хэлсэн үгнээс болоод ч тэр юм уу айх,сандрах зэрэг мэдрэмжүүд зэрэг мэдрэгдэж байлаа.

Лэе санаа алдан: сая хэлсэн үгийг минь уучлаарай...жоохон бачимдаад бас Каиг санасан сэтгэлдээ гэх юм уу "доош харах"

Би: зүгээр дээ,чиний зөв байсан...миний буруугаас болсон болохоор

Лэе: гэхдээ санасан шүү,Нахёнаа

Би инээмсэглэн: би ч бас...тэвэрч болох уу??

Лэе инээн: мэдээж гэж хэлээд намайг тэврэхэд дотор минь нуугдаж байсан айдас ор мөргүй алга болон тайвширч байлаа.Лэетэй хамт тэр өрөөнөөс гарахад саяхан чимээгүй байсан гэр одоо яг л хуучин шигээ дуу чимээтэй болсон байлаа.

Чэн: Нахёнаа "орилох" үнэхээр эргээд ирчихэж "баярлах"

Минсок: Чанёолыг утасаар хэлэхэд нь итгэхгүй байсан юм

Намайг ирэхэд бүгд ингэж баярлана гэж үнэхээр мэдсэнгүй,бүгд л баярлан Кёнсүү хоол хийж бусад нь тоглож байлаа.Бэкхён унтасаар л...гэхдээ энд хэн нэгэн үнэхээр дутаж байгаа нь илт мэдэгдэж байсан ч,залуус юу ч болоогүй юм шиг хөгжилдөж байлаа.Дахиад л нулимс...

Бэкхён: яагаад орилоод байгаа юм бэ??

Чанёол: Бэкхёнаа бид шийдлээ

Бэкхён: юу вэ??

Сухо: Каиг одоо зүрхэндээ хадгалаад,тэгээд явуулцгаая гэж хэлэхэд бүгд чимээгүй болон Кёнсүү нэгэн өрөөнөөс хайрцаг дүүрэн зүйлс гаргаж ирээд биднйи өмнө тавилаа.Кёнсүү эхнээс гаргаж ирэхэд Каин хувцас,эд зүйлс гээд бүх зүйлс нь байв.Камер байх бөгөөд залуус ч тэр камерийг аван зурагтандаа залган тавилаа.Гэтэл тэр камер Каин бичлэг байх бөгөөд залуусийг ч авсан байлаа.Тэр бичлэгүүдийг үзэх мөчид миний бас залуусын нүднээс нулимс асгаран гарлаа.

""инээх" ямар эвгүй юм бэ? "хоолойгоо засах" удахгүй бидний нөхөрлөсний 10 жил болно,хэдий бид хэсэг хугацаанд салсан ч,бид бол ах дүүс байсан.Уг нь би тэр өдөр хэлье гэж бодсон ч,та нарыг хараад ичээд хэлж чадахгүй юм байна аа...хамгийн түрүүнд миний хамгийн хайртай хён Кёнсүү,та үргэлж бидэнд хоол хийж өгдөг,бас үргэлж санаа тавьдаг,бидний аав,ээж болох Крис,Сухо хён...та нар байгаагүй бол бид бараг л үхэх байх...дараа нь миний найзууд Сэүн,Тау...та нар надтай чацуу мөртлөө,надад л эрхлээд,үнэхээр эрх бас Таутай хамт усанд ордог...дараа нь Минсок ах хамгийн том нь мөртлөө,заримдаа надтай цачуу ч юм шиг,Чэн,Бэкхён ахын дуулахаас заримдаа залхах юм,Бэкхён ахын биднийг хоолойг дуурайж ярих чинь үнэхээр инээдтэй,бас бид нар Чанёол ах үгүйгээр яаж ч хөгжилтэй байж чадахгүй...Лухан үргэлж,Сэүнд санаа тавиад атаархаж бас гомддог...Лэе ах дуугүй мөртлөө үе үе юм намайг загнихаар чинь ямар их айдаг гээч...хэзээ нэг өдөр хэн нэгэн үхэх болохоор амлалт өгөх хэрэггүй гэж би өөрөө хэлдэг ч...амлалт өгмөөр байна,үүрд хамт байцгаая,Эксо саранхажа" гэж хэлэхдээ түүний нүдэнд нулимс цийлэгнэсэн харагдаж байлаа.Сэүн бичлэгээ унтраахад бүгд чимээгүй болон доошоо харсаар сууцгааж байлаа.Дахиад л энэ бүх зүйлс намайг буруутан мэт санагдуулж,залуус миний талаар юу гэж бодогдож байгаа бол,намайг үзэн ядаж байгаа болов уу? гээд л нулимс зогсохгүй мэтээр асгараж байлаа.

Сухо нулимсаа арчин: за...одоо Каидаа баяртай гэж хэлцгээе!

Крис: Нахёнаа...чиний буруу биш болохоор өөрийгөө буруутгах хэрэггүй шүү!!

Би уйлан: уучлаарай

Бэкхён намайг тэврэн цээжиндээ наагаад: хэн ч чиний буруу гэж хэлээгүй биз дээ...хэн ч чамайг үзэн ядаагүй

Хэсэг хугацааны дараа би залуустай явсаар Каи дээр очин хажууд нь хайрцагтай зүйлийг нь тавилаа.

Кёнсүү: одооноос би чамайг зүрхэндээ түгжиж байна Каи

Тау уйлсаар: хайртай шүү Каи

Бүгд уйлан тэнгэр ширтэж байхад салхи зөөлхөн салхилан,бид нарын нулимсыг арчих шиг...салхи салхилахад модны навчис исгэрэн дуугарах нь Каи бидэнд хандан үг хэлэх шиг...

~Миний үзэсгэлэнт боол 2~ "COMPLETE"Where stories live. Discover now