Би тэр гэрээс яваад залуусыг мөн Бэкхёныг орхиод аль хэдийн 3 жил болжээ.Сургуулиасаа бичиг баримтаа аван Сөүлээс хол байх нэгэн сүмд ирээд,эндээс холгүй нэгэн сургуулийг төгсөөд одоо их сургууль байх ёстой ч би Сөүл орохыг хүсэхгүй байна,тэд нартай тааралдвал,би одоо ч айж байна.Тэд нартай уулзна гэхээс бэлэн биш байна,бас би Бэкхёныг ямар их санаж байна гээч олоод ирээсэй гэсэн хэзээ ч бүтэхгүй хүслээ дотроо шивнэн бурханд залбирдаг.
Чихэвч сонсох уу?? гэх хоолой одоо ч сонсогдож,түүний над руу харан инээмсэглэх төрх одоо ч нүдэнд минь харагдсаар,зарим шөнө Каи.г зүүдлэнэ.Би үнэхээр яах аа мэдэхгүй байна.Би зүгээр л бодит байдлаас зугтахыг хүссэн гэтэл сэтгэл минь тэр бодит байдалтай нүүр тулахыг хүсээд байх юм.Сүм рүү орон,хүүхдүүдтэй тоглон,гэлэнмаа нарт туслана.
"Бэкхёний талаас"
Тэр нэгэн аймшигт бороотой өдөр надаас амьдрал болсон бүхнийг минь аваад явчихсан.Тэр хар өдөр хайртай дүүгээ алдаж,мөн надаас Нахён явсан өдөр,тэр хаашаа ч хамаагүй явчихсан,ямар ч захиа байхгүй,бүх зүйлээ орхиод зөвхөн миний сэтгэлийг л аваад явчихсан.Бүх зүйл яагаад ийм болчихов оо?? Аз жаргалтай байсан өдрүүд минь яагаад хар дарсан зүүд болоод хувирчихав аа?? Каигүй,Нахёнгүй ахлах сургуулиа арай ядан төгсөж,харин одоо их сургуулиадаа ухаангүй хүн явдаг.
"Зохиогчийн талаас"
Үргэлж хөөр баясгалантай явдаг залуус одоо дуу муутай,хоорондоо ч ховор ярьдаг боловч үргэлж хамт байж,анхаарал халамж тавьдаг.Магадгүй тэд нэгнээ алдчихсан болохоор дахин нэгнээ алдахыг хүсээгүй байх.
Крис: Нахёнаас сураг байхгүй юу??
Бүгд:...
Чанёол: бороо орж байна
Лэе: би бороонд дургүй
Кёнсүү: бороо орохоор хэн нэгний санаад байдаг юм,Каи луу очмоор санагдчихлаа "босох"
Сухо: шүхэрээ аваарай,битгий бороонд норчихоороо!!
Чанёол: Бэкхён гарах уу??
Бэкхён: "толгой сэгсрэх"
"Миний талаас"
Хүүхдүүдтэй гадаа тоглож байхад гэнэт бороо орж хүүхдүүдийг сүм рүү оруулаад өөрөө гадаа саравчинд суулаа.Бороо хэн нэгэнд баясал эсвэл аз жаргалыг авчирдаг байхад харин надад хар бараан тэр өдрийг сануулах юм.Гэнэт Каи дээр очмоор санагдаад шүхэр аван,оршуулгийн газар руу алхлаа.Удаан алхсаны эцэст ирэхэд Каин булшны өмнө хэн нэгэн байх бөгөөд удаан гэгч нь харвал Кёнсүү!! Тэрээр шүхэр газар хаяж,өвдөг сууж байв.Энэ дүр зураг л намайг тэдний өмнө ямар их буруутайг сануулан,нулимс урсах нь тэр.Тэр бага багаар босон шүхэрээ ч авалгүй эргэн харлаа,намайг бүрэн харах боломжтой болохоор хажууд байсан модны араар орон нуугдлаа.Гэвч энэ арга минь бүтэлгүйтсэн бололтой,Кёнсүү модны нөгөө талд гаран зогслоо.
YOU ARE READING
~Миний үзэсгэлэнт боол 2~ "COMPLETE"
FanficСолонгосын Бюн гишүүний гэрийн үйлчлэгч...хэн нэгэн залуугийн үзэсгэлэнт боол. ... "Миний үзэсгэлэнт боол" цуврал өгүүллэгийн 2 бүлэг юм.