*Каи.н талаас*
Хайр үнэхээр хүчтэй,хар тамхинаас ч илүүтэйгээр хүнийг донтуулах юм.Нахён хэзээ ч минийх болохгүй гэдгийг тархи минь мэдэх атал,зүрх сэтгэл минь түүнийг ямар ч хамаагүй аргаар өөрийн болго хэмээн хэлж байлаа.Бэкхёнтэй байгааг харах төдийд зүрх минь удахгүй зогсох нь уу гэлтэй аймшигтай өвтгөн намайг зовооно.Би Нахёныг өөрийн болгохын тулд Бэкхёнтэй өрсөлдөх ёстой юу?? Гэвч үгүй би хүсэхгүй байна,гэхдээ би Нахёныг өөрийн болгомоор байна.Нэг л мэдэхэд би машин барьж,Нахён хажууд над руу нулимстай нүдээр харж байв.Гэхдээ би дэндүү хурдтай явж байх бөгөөд зогсох гэсэн ч дэндүү оройтжээ.Өөдөөс минь урсгал сорон орж тэр ачааны тэрэг аль хэдийн биднийг чиглээд ирчихэж,хамаг бие минь салганан,яс минь үйрч,мах минь минь тасарч байсан ч би зөвхөн хажууд минь цустай хутгалдан,нүдээ анин хэвтэх тэр охин луу тэмүүлж,сүүлийн хүчээ шавхин байж,тэрэн лүү дөхөн гараас нь атгаад уруул дээр үнсэхэд нүд минь анилдаж,аних юм бол хэзээ ч энэ охиныг хэзээ ч харахгүй мэт санагдаж байна,гэсэн ч тэр минь амьд гарж байвал би үхсэн ч хамаагүй...Чи минь аз жаргалтай амьдрах ёстой шүү!! Хэрвээ амьд байвал сэтгэлээ татаж аван сайн найзын үүргээ биелүүлнэ эсвэл үхсэн байвал чиний байж,үргэлж хамгаалнаа амлаж байна.
"Миний талаас"
Нүдээ нээх мөчид,өглөө би гэртээ биш өөр нэгэн газар сэрж байна.Бас хамаг бие минь сульдан,өвдөж хөдлөх ч аргагүй байна.Хамарт минь үнэртэх энэ гашуун эсвэл исгэлэн энэ үнэр эмнэлэг бололтой.Хамгийн сүүлийн дурсамжаа санах гэж оролдсон болов ч юу ч санахгүй байна.
"Би: Каи!!
"Каи:... "хурдаа нэмэх"
Саначихлаа,би Каитай машинд сууж явсан,би тэрэнлүү уйлан ширтэхэд,тэрээр надруу харж байсан.Гэвч...осол болж,ослоос болж би энд байгаа бололтой.Хэсэг хэвтэж байгаад жоохон өндийх гэж оролдвол бие минь гайгүй байсан болохоор босон тэрхүү өрөөнөөс гарлаа.Энд тэндгүй өвчтөнгүүд мөн цагаан хувцастай хүмүүс явна,эргэн тойрноо ажиглан зогсож байхад хажуу өрөөнөөс эмч нар тэргэн цагаан бүтээлгээр бүтээсэн хүнийг түрсээр гарч ирлээ.Энэ хорвоогоос хэн нэгэн явсан бололтой.Гэхдээ нэг бодлын амар юм шиг,энэ хорвоод ингэж зовохгүй,диваажин луугаа явсан дээр биш гэж үү?? Эргэн орох гэхэд эмч нарын хэлэх ганц үг намайг алах шиг боллоо."Өвчтөн Ким Жунин биз дээ?" Гэх үгэнд итгэлгүйхэн байсан ч,эргэн хараад гүйн очоод шууд л цагаан нөмрөгийг нь сөхлөө.Энэ дүр зураг юу вэ?? Энэ хүн яагаад энд хэвтэж байгаа юм.Каи яагаад цусгүй юм шиг цагаан болж,уруул нь хөхөрсөн байгаа юм бэ?? Хэн нэгэн тайлбарлаж өгөөч,нулимс минь шууд л асгаран гарч,хөл алдан газар өвдөглөн унаж "Нахёнаа" гэх миний нэрийг дуудан орилох дууг сонсоод тэр зүг рүү харахад залуус над руу нулимстай нүдээр харж байлаа.Гэнэт толгой аймшигтай өвдөж,хорвоо ертөнц хурдтай гэгч нь эргэж байв,нүд харанхуйлан унахад доороос минь хүйтэн хайрж байлаа..Би ухаан орсон боловч нүдээ нээхийг хүсэхгүй байна,саяхан харсан тэр бүх зүйл худлаа байгаасай хэмээн хүсэж,нүдээ нээвэл бодит байдалдаа эргэн орж,бүх зүйл аймшигтай байна.Гэсэн ч тэр зүйл бодит байдал эсвэл зүүд болохыг мэдэх хэрэгтэй учраас нүдээ нээвэл тэр цагаан тааз,эмний үнэр намайг бодит байдалтайгаа угтан авлаа.Өрөөгөөр залуус бүгд аниргүйд автаж,нүдээ даран доошоо харан зарим нь нэг л тийшээ гөлийж байлаа.Энэ бүгд миний буруу байх тийм үү?? Би сүүлд Каитай байсан,би Каин нэрийг дуудаагүй бол Каи хурдаа нэмэхгүй байсан,анхнаасаа би л байхгүй бол Каид надад дурлаж,ийм зүйл болохгүй байсан.Би Каин өмнө,залуусын өмнө буруутай.Залуусын царайг ч харж чадахгүй нь.
Сухо: Нахёнаа "сул дуугарах"
Би: "нулимс цийлэгнэх" уучлаарай...үнэхээр уучлаарай "уйлах"
Тау: "уйлах" чиний буруу гэж чадахгүй гэхдээ бас чамайг үзэн ядаж чадахгүй
Би: "уйлах" зүгээр л намайг үзэн яд!! Намайг харааж зүхсэн ч болно...бүх зүйл надаас л болсон
Бэкхён: зүгээр л хурд хэтрүүлсэнээс болсон
Би: "уйлах" хурд хэтрүүлэх ч гэсэн надаас болсон "орилох"
Бэкхён: юу??
Би: Каи ухаанаа алдчихсан байсан,намайг түүний нэрийг дуудах бүрт тэр хурдаа нэмж байсан "уйлах"
Энэ өрөөнд миний уйлах дуу л хадаж,залуус нэг нэгээрээ гаран явсаар Бэкхён л миний дэргэд үлдлээ.Би чамайг хайрлах ч эрхгүй байх,найзыг чинь алчихаад яаж би та нарын дэргэд зүгээр инээх юм бэ??...өнөөдөр Каи.н оршуулах ёслол болно,залуус одоо ч ухаангүй байгаа,би бараг л өөрийн ухаангүй,толгойд зөвхөн би тэдний хажууд байх эрхгүй гэх үг л бодогдож байлаа.Оршуулах ёслол болох өдөр үргэлж бороо орж байдаг болов уу? эсвэл тэнгэр ч гэсэн Каин төлөө уйлж байгаа юм болов уу??
Каи.н ээж: чи хамт явсан биз дээ,чи алсан тийм үү?? гэж хэлэн уйлж намайг цохиж байлаа.Би энэ хүний өөдөөс юу хэлнэ гэж,энэ хүний ч өмнө буруутай байхад ингэж цохиулсан ч багадна.
Бэкхён: эгчээ тэр буруугүй ш дээ
Каи.н ээж: би та нарт ямар их итгэдэг билээ дээ...гэтэл та нар энэ охины талд орж байгаа юм уу??
Сэүн: үгүй ээ,эгчээ
Би: "сөгдөх" уучлаарай,миний буруу "уйлах"
Түүнийг сүүлийн замд үдэж өгөн,булшин дээр нь ганцхан залуус бид л үлдлээ.
Сухо: ингээд орхиод явчих байсан юм уу??...чи ийм болохоор л бидэнд амлалт өгдөггүй байсан юм уу??
"Каи: үхэх нь үнэн болохоор үүрд гэсэн амлалт өгч чадахгүй ээ
Кёнсүү: бидний яаж амьдар гээв "уйлах"
Энэ бүгдийг харж тэсэхгүй нь,залуус бүгд л юм ярьж,намайг буруутайг сануулах шиг,би яаж гэмээ цайруулах вэ?? Тэд босон бүгд хажуугаар минь гаран явж,энж булшны өмнө би бороонд норсоор зогсож байна.
Би: "уйлах" Каи уучлаарай,би яах вэ?? би гэмээ цайруулаад залуусаас холдох хэрэгтэй байх...уучлаарай
Оршуулгийн газраас алхсаар Сөүл орон гэртээ орж ирэхэд хэн ч байхгүй байна.Гар утас,би энэ айлд ирэхдээ юу ч үгүй байсан болохоор юу ч үгүй буцах ёстой.Зөвхөн хувцастайгаа үлдэн,тэр гэрээс гаран алхсаар...
YOU ARE READING
~Миний үзэсгэлэнт боол 2~ "COMPLETE"
Fiksi PenggemarСолонгосын Бюн гишүүний гэрийн үйлчлэгч...хэн нэгэн залуугийн үзэсгэлэнт боол. ... "Миний үзэсгэлэнт боол" цуврал өгүүллэгийн 2 бүлэг юм.