ОРШИЛ

2.7K 146 8
                                    

Шилэн барилгын нэг давхарт "Chocolate Cafe" гэх модон хаягтай кафе шоп нээгдэхэд хэдхэн цаг үлдлээ. Анхны үйлчлүүлэгчээ хүлээн авахаар сэтгэл догдлон хүлээж буй өөрийгөө танилцуулах хэрэггүй гэж бодож байна. Би зүгээр л үйлчлэгч, тэдний захиалгыг авч хүргэж өгдөг төдий...

Дотроо арван зургаан хүн хүлээн авах чадалтай бөгөөд хоёр сандалтай цуг зэрэгцүүлэн тавьсан цайвар шаргал өнгийн найман ширээ бий. Хана дүүрэн номнууд өрөн тавьсан. Үйлчлүүлэгчид тэндээс хүссэн зохиолоо манайд байх хугацаандаа түрээслэн унших боломжтой. Мөн худалдаж авсан ч болно. Сандал бүр дэртэй учир тав тухтай номоо уншиж кофе уухад тун таатай орчин. Манайх бусад газраас ялгагдах ганц л зүйлтэй тэр нь WIFI-гүй юм. Бодит харилцааг дэмжих үүднээс ийм зүйл хийсэн. Хүмүүст таалагдах эсэх мэдэхгүй юутай ч найдаж л байна. Үүнээс гадна манайх хамгийн анхны хорин дөрвөн цагийн кафе шоп юм. Архи согтууруулах ундаа хүлээн зөвшөөрөхгүй учир хорин дөрвөн цаг ажиллахад ачаалал бага гэж найдаж байна.

Би зөвхөн мөнгөний төлөө энэ газрыг нээсэнгүй. Яг үнэндээ дурсамжийн төлөө гэвэл яг тохирно. Би үйлчлүүлэгч бүрт "Дурсамжийн дэвтэр" гардуулан өгөх бөгөөд тэд хүсвэл нэрээ нууцлаж түүхээ бичих боломжтой. Би хүмүүсийн өнгөрснөөр аялах дуртай.....

Ингээд та бүхэндээ "Кафед дурссан түүхүүд"-ээр дамжуулан манайд хүрэлцэн ирсэн хүмүүсийн тэмдэглэлүүдийг хүргэхээр шийдсэн юм. Өдөрт хэдэн ч удаа шинэчлэгдэж түүх нэмэгдэж магадгүй. Эсвэл бүр ямар ч түүх бичих хүнгүй үе ч байна. Тэр бүрийг ойлгож хүлээн аваасай гэж хүсэж байна. Мөн хэрвээ танд хэнд ч хэлээгүй хэрнээ бусадтай хуваалцмаар түүх байвал манай кафед хүрэлцэн ирэлгүйгээр ч хамаагүй дурсамжаа хуваалцаж болно.

Холбоо барих: margadesme@icloud.com 

Хүндэтгэсэн: МаргадЭсмэ

(ЖИЧ: Уг кафе миний зохиолд л оршин тогтнодог юм шүү...)

Кафед дурссан түүхүүдWhere stories live. Discover now