Үүрд өөртөө авч болно гэвэл амьдралаас юуг авч үлдэх вэ?

1.2K 116 2
                                    


"Би кофе уух дургүй. Заримдаа л ажил ихтэй үед нойроо сэргээх гэж хэд гурав балгадаг төдий. Тийм болхоор энд кофе уух гэж биш өнөөх алдарт дурсамжийн дэвтэртэй хамт амралтын өдрөө өнгөрөөх гэж ирсэн хэрэг. Харин би тэр Бариста гэх залууг олж харсангүй. Яг л намайг энд ирнэ гэдгийг мэдсэн юм шиг нэг зүсэм бяслагтай бялуу исгэлүүн хар кофе халуунаараа байж байх нь тэр.Хүн болгон сайхан амьдарлыг мөрөөддөг. Харин ямар нэг таагүй зүйлсээс болж тэдний амьдрал хичнээн их өөрчлөгдсөн болохийг би энд бичигдсэн зүйлсээс олж харлаа. Өмнө хаа нэгтээ нэрийг нь сонсож байсан охин бурхан болсоныг ч эндээс мэдэж авлаа. Энэ кафегаас гараад хамгийн түрүүнд ахтай нь уулзах хэрэгтэй болсноо мэдэж авсан юм.Өөрийн минь дурсамжийн хувьд гэвэл хамгийн сүүлчийнх нь энэ " Есөн сарын өмнө би нэг хөөрхөн бүсгүйтэй танилцсан юм. Хорин нэгэн настай эрх танхил жаахан охин шиг л санагдаж билээ. Тиймээ бас би дуралчихсан. Яагаад гэдгийг нь харин би энд бичхийг хүссэнгүй. Бид хоёрын дунд өрнөсөн хайрын ромаансууд бүхэлдээ бидний л дурсамж байгаасай гэж бас хүссэн учираас тэр. Дурсамжаа л бичиж буй учираас хэн нэгэн уншигчаас уучлалт гуйх хэрэг ч үгүй биз. Би тэрэнд дуралчихсан харин түүний хувьд би хэн байснаа сайн мэддэггүй юм. Нэг орой тэр надруу залгаад зүгээр л уйлж эхэлсэн. Тэрнийг тайвшруулах хэрэгтэй гэдгээ маш сайн мэдэж байсан учраас идэх дуртай резинэн чихэр бас өнөөх лаазтай ундааг нь замаараа аваад очлоо. Гэхдээ тэр надад яагаад уйлах болсноо хэлээгүй. Зүгээр л хамт байгаач л гэж хүссэн. Холгүй байх лоунжид ороод бид жаахан исгэлүүн зүйл уусан юм. Түүний дотор задарч эхлэх шиг болоод анх удаа л сэтгэлээ онгойтол элдэв зүйлсийн талаар ярилцаж эхлэв. Хамгийн сүүлд нь тэр надаас -Үүрд өөртөө авч болно гэвэл амьдралаас юуг авч үлдэх вэ? гэж асуусан юм. Мэдэхгүй ээ гэж хэлмээргүй байгаа болхоор би дараа хэлье гээд хариулаагүй юм. Надад энэ асуулт тийм ч таатай санагдаагүй учраас тэр.-Би чамайг тэвэрч болох уу гээд энгэрээс минь салахгүй гэж байгаа мэт маш хүчтэй тэвэрч байсныг л би санаж байна. Тэр ч би ч мөн адил юу ч дугараагүй.Тэр өдрөөс хойш бид уулзалгүй долоон сар өнгөрсөн байсан юм. Энэ урт хугацаанд алга болчихоод надтай эргээд нэг таарахдаа нүд нь улаанаараа эргэлдчихсэн мансуурлын байдалтай зогсож байх нь тэр. Тэр газраас нь би түүнийг авч гарах гэсэн боловч надад зөвшөөрөөгүй юм. Нүдээ бууруулж санаа зовж байгаа нь илт байсан ч би огт тоогоогүй дүр эсгэн -Одоо болно оо эндээс явахгүй юм уу, 2уулаа удаан уулзаагүй шүү дээ хамтдаа байх хэрэгтэй гэх зэргээр ятгасан ч үгүй гэж толгой дохихоос өөр зүйл хийсэнгүй. Хэрвээ үүрд өөртөө авч болноо гэвэл би чамайг авах байлаа гэж хэлчихээд эргэж харан арилаад өгсөн. Тэнд удаан байх биш түүнийг ингээд зогсож байгааг удаан харах надад хэцүү байсан учраас л шууд яваад өгсөн юм. Миний гэсэн ертөнцөд нүднээс нь аз жаргал мэдрэгддэг байсан сүүлчийн хэн нэгэн одоо ингээд байж байгаад би харамсаад барахгүй байлаа. Саяхан нэг хүнээс сонсохнээ тэнд ахиад очихоо больсон гэж байсан хаа байгааг нь хэн ч мэдэхгүй гэнэлээ. Хамгийн муухай нь би юу ч хийгээгүйд л учир бий. Би одоо ч харамсдаг. Гэхдээ энэ бүхэн миний амьдрал дахь бараан биш ч сайхан ч биш, энэ бүхэн зүгээр л дурсамж.. Би өдөр бүр өөр өөр дурсамжуудыг сийлсээр л байгаа. Кофе их таалагдлаа, баярллаа.."


Кафед дурссан түүхүүдWhere stories live. Discover now