Бие үнэлэгч

1.4K 119 4
                                    

2016 он 9 сарын 16 - шөнийн 1 цаг

"Сайн байна уу? Хорин дөрвөн цагийн кафе гэдэгийг нь интернэтээс олж мэдээд шууд энд ирлээ. Бармен залуу их эелдэг юм шөнийн нэг цаг болж байсан ч инээмсэглэн үйлчлүүлэгчээ угтаж авч байсан. Бодит ертөнцөөс тасарч түр ч болов өөрийгөө мартах боломж олгодог газрыг би КАФЕ гэж боддог. Халуун шоколад захиалсан минь нэг их удалгүй ирлээ. Би дөнгөж сая нэг хөгшин эрийн хөлстэй биеийг үнсэж үнгэсэн тул амаа ариутгахын тулд халуун зүйл уухаар шийдсэн нь энэ.

ДУРСАМЖИЙН ДЭВТЭР-ийг уншлаа. Хамгийн анхны үйлчлүүлэгч эмэгтэй их өрөвдмөөр санагдаж байна. Би түүн шиг хөгширөхгүйдээ өөртөө талархах хэрэгтэй байх. Харин тэр жаахан охидууд хөөрхөн юмаа анхны харц, анхны дурлал гээд л... гэснээс нээрэн энэ бармен залуу царайлаг юм гээч. Гэхдээ их дуу муутай юм. Миний сонирхлыг бусдад үйлчилдэг залуус татдаггүй. Зузаан хэтэвч чамайг ганцаардлаас татан гаргаж дулаацуулахгүй ч, туулайн үстэй дээл бэлэг болгон өгдөг л юм. Миний хэзээ ч мартдаггүй дурсамж бий:

Гурван жилийн өмнө би шөнийн клубт бүжиглэдэг байлаа. Тэнд би өөрийгөө америк кинон дээр гардаг үзэсгэлэнтэй барби нар шиг төсөөлж өлмий дээрээ дэгддэг байсан. Өгзөгөө аль болох хоёр тийш хаялаж, хөхөө том харагдуулахын тулд энд тэндхийн тос түрхэж ТӨГС нэгэн болохын хичээнэ. Энэ бүхэн юуны төлөө байсан бэ гэж үү? Баян эрийн гэргий болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд... 

Гэхдээ эцсийн эцэст над шиг сайхан эмэгтэйчүүд баячуудын нүдэнд секс хүүхэлдэй болж харагдахаас биш үүрд хайрлах эмэгтэйн дүрээр төсөөлөлд нь буудаггүй юм билээ. Ядахад би дунд сургуулиа хаячихсан байсан үе. Дөнгөж арван тавтай хэрнээ арван наймтай гэж худал хэлээд бүжигчин хийх миний дотор бяцхан охин төөрч будилж байсан. Эцэг эхгүй учраас өрөө түрээслэн амьдардаг байлаа. Гэтэл өнөөх хажуу өрөө түрээслэгч айлын хүмүүс намайг жаахан юм байж шөнө бүр гарч явлаа гэх шалтгаанаар хардаж зүгээр л байрнаас хөөчихсөн. Тэр үед би мөнгөгүй, найзгүй, юу ч үгүй хог дээр үсэрсэн дээ...

Гэтэл манай ажлын бармен залуу надад нэг санал тавьсан. Камераар өөрийгөө харуулсныхаа төлөө интернэтээр маш ихийг олж болдог тухай хэллээ. Би ч зөвшөөрч түүний хэлснээр нь орой тэднийд очив. Жирийн бармен гэхэд үнэхээр тансаг амьдралтай юм билээ. Би тийм байранд амьдрахыг одоо хүртэл мөрөөддөг. Гал тогооны тавилга нь яг л баарны тек шиг л том бас зурагт нь рекламан дээрх шиг л өргөн дэлгэцтэй байв. Тэр хөгжим чангалан тавиад л өрөөнөөсөө нөүтбүүкээ камерийн хамт авчирлаа. Намайг усанд орчихоод камерийн урд суугаарай гэв. Би ч хэлснээр нь хийж өнөөх сайтад бүртгүүлэх гэтэл өөдөөс заавал 18 нас хүрсэн байх ёстой гэдэг байгаа... 

Кафед дурссан түүхүүдTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon