Дуунд шингэсэн дурсамж

1.2K 99 4
                                    


2016 оны 9 сарын 19 - өглөөний 9 цаг:

"Надад нэг дуу бий. Хүн бүр олон төрлийн дуу сонсдог. Тэр дуунууд тухайн үеийн дурсамжийг хадгалж үлддэгийг бүгд мэднэ. Надад ч адил. Би нэг дууг олчихоод залхтлаа сонсоод мартчихдаг. Зүрхнийхээ гүнд нуучихдаг.

Гар утас бас дурсамж. Утас эвдэрнэ, хуучирна бас алдагдана. Тэр болгонд дуунуудаа гээгээд дахиж шинийг хайгаад дасчихаж.

Гэтэл нэг өдөр, маш энгийн өдөр гудамжаар явж байгаад гэнэт өлсөж байгаагаа анзаараад нүдэнд харагдсан кафе руу орсон. Шинэ, өвөрмөц кафе гэхдээ би эхэндээ анзаарсангүй кофе уугаад хийх зүйлсээ бодож байв. Өдөр бүрийн нэгэн хэвийн эсвэл гэнэтийн уулзалтууд миний залуу насыг арай л хурдан дуусгаад байх шиг... Ийн бодож байтал миний сэтгэлд нэг үл таних мэдрэмж зурсхийлээ. Эргэн тойрноо ажиглаад анзаартал аль хэдийн дурсамжтайгаа цоожилчихсон дуу энэ кафед явж байна. Энэ дуунд нэвт шингэсэн тэр дурсамж тэр мэдрэмжүүд...

Би сургууль руугаа алхаж байна. Энэ дууг сонсохоор дурлал ингэж мэдрэгддэг болов уу гэмээр санагддаг! Хайртай хүн рүүгээ яарж байгаа мэт л дуугаа сонсоод ийш тийшээ явдаг байв. Миний гэгээлэг намрын өдрүүдийг дурлалын өнгөөр будаж өгсөн энэ дуу...

Одоо бодох нь ээ би тэр үед хүнд дурлаагүй, энэ дуунд дурласан байж. Харин сая зурвасxийж орж ирсэн Үл таних мэдрэмж бол бүтээгүй дурлалын шаналал бололтой.. Сэтгэл лав өвдөж байна. Гадаа цас орсоор л.."

Дуу: Löwenherz x Yako - West Coast (Original Mix)

Кафед дурссан түүхүүдDonde viven las historias. Descúbrelo ahora