Хүлээгээгүй зочин

1.2K 127 4
                                    


2016 он 10 сарын 28 - 00:00

"Дурсамжийн дэвтэрт шинэ зүйлс нэмэгдээгүйд бага зэрэг гунигтай байна. Бүгдийг нь уншсаны дараа бариста ахаас "Яагаад энд хүмүүс бичихээ больсон юм бэ?" гэж асуув. Тэр хариуд нь "Зарим мэдрэмж бичгээр илэрхийлэгддэггүй юм" гэсэн.. Түүний үнэн байх. Надад ч бас илэрхийлэх боломжгүй олон мэдрэмж бий... 

Би өөрийгөө толинд харах бүртээ танидаггүй. Магадгүй энэ би биш байх. Энэ л бодол бүх биеийг минь бүрхэн авч манан дунд төөрүүлэх шиг... Үргэлж л цоо шинэ хүн болохын төлөө хичээж өөрийгөө хичнээн их өөрчилсөн гээч? Миний хамар, уруул, нүд гээд л бүх зүйлс хуурамч ч гэлээ сэтгэл минь чин үнэнчийг үгүйлдгийг тэд мэдэхгүй... Би тэдний нүдээр зүгээр л ХИЙМЭЛ ЭМЭГТЭЙ юм шүү дээ

Намайг арван жилд байхад хажууд минь ногоон нүдтэй шар царайтай хүүхэд суудаг байсан. Тэр маш тэнэг... би өөрийгөө хэзээ ч тийм тэнэг хүнд татагдана гэж зүүдэлж ч байгаагүй. Гэхдээ хүн хэзээ ч төсөөлөөгүй зүйлдээ татагддаг нь жам бололтой. Би түүнд өдөр ирэх бүрт татагдаж, аль болох хамт байхыг эрмэлздэг болов. Гэвч тэр сагсуу, шалиг бас үргэлж л тэнэг зүйлс ярьдаг нэгэн байсан тул миний талаар хамаг мууг ангиар нэг хашгирдаг байсан. Би гомдсон ч түүнд татагдсан хэвээр л...

"Чиний амнаас муухай үнэр ханхлаад байна" 

"Чи яагаад ийм навтгар хамартай юм бэ"

"Зураасан нүдэт"

Би эдгээр үгсээс залхсандаа өөрийгөө өөрчилсөн. Гэхдээ толинд харахаар өнөөх царай муут над руу инээж харагдах юм. Бодвол намайг шоолдог биз ээ. Тэр хүүхэд саяхан надтай таарсан гэхдээ намайг таниагүй. Би түүн дээр очоод л яриа өдөхөд надад юу гэсэн гээч.. "Чи үзэсгэлэнтэй юм. Гэхдээ би ийм гаднах төрх хардаг төрлийн залуу биш" гэж хэлсэн юм даа. Би дотроо наад үгээ тэртээх арван жилд байхад минь хэлэхгүй яасан юм бэ гэж орилсоор эргэж харалгүй чигээр явсан. Магадгүй миний өөрчлөх ёстой байсан зүйл миний царай биш өөр зүйл юм болов уу? Би одоо хүртэл онгон хэвээр....Тэр хүний хувьд би яаж ч өөрчлөгдсөн дургүйг нь хүргэсээр л байх юм. Үлдсэн амьдралынхаа туршид өөр хүний дүрээр хүлээгээгүй зочин нь болж урдуур нь эргэлдсээр байх уу?"


Кафед дурссан түүхүүдWhere stories live. Discover now