Тав дахь өдрийн үйлчлүүлэгчид

1.5K 136 7
                                    

2016 он 9 сарын 16 - 15:00

"Ном түрээслэн унших боломжтой цорын ганц газар нээгдсэнийг мэдээд ихэд баярлаж байна. Би эндхийг номны кафе гэж бодсон ч ДУРСАМЖИЙН ДЭВТЭР гэх зүйл надад өгөхөд үнэхээр гайхсан шүү. Хүмүүсийн сэтгэгдэл амьдрал түүхийг уншаад би өөрөө яагаад бичиж болохгүй гэж? хэмээн бодлоо. Миний түүх тийм ч сонирхолтой биш. Уйтгартай гэвэл болох биз ээ..

Гурван сарын өмнө би найз охиноосоо салчихсан юм. Тэр үргэлж л "Чи намайг тоодоггүй" гэж гомдоллоно. Магадгүй би үнэхээр түүнийг тоодоггүй муу хүн байх. Гэхдээ хайр ийм амархан хөрдөг гэхэд итгэмээргүй юм... Ингэж дуусахыг нь мэдсэн бол хэзээ ч эхлүүлэхгүй байлаа. Би түүнтэй учирсан мөчөө харин нандигнаж хүлээн авдаг.

Сэтгэлээр унах бүртээ би шүүхийн тогтоолууд, гэмт хэргийн материал уншдаг зуршилтай. Яагаад ч юм надаас илүү тарчилж үхсэн хүмүүсийн тухай мэдэхэд би өөрийгөө зовж үзээгүй нэгэн хэмээн ухаардаг юм. Жилийн өмнө би хүсэж байсан их сургуульдаа орж чадсангүй. Тиймдээ ч интернэт кафе орж энд тэндхийн аймшигт хэргийн материалууд үзэн суухад миний дэргэд сууж байсан охин нүд нь бүлтийгээд л дэлгэц рүү хараад байна шүү. Түүнд ямар хамаа байна аа? гэж бодсоор жаахан бухимдсан. Тэр үргэлжлүүлэн миний уншиж байгаа зүйлийг харсаар л... би тэсэлгүй "Чи яагаад байгаа юм бэ?" гэтэл нээх том нүдээрээ над руу гайхаж харснаа "Хамт уншиж болох уу?" гэдэг юм даа. Би ямар энэ интернэт кафегийн эзэн биш дээ чимээгүй л толгой дохиод үргэлжлүүлэн уншив. Түүний амнаас хөөх, ммм, яаая гэх үг гарах бүрт надаас өөр ийм зүйлд сонирхолтой хүн байдаг байжээ гэж би баярлана.

Тэр мөчөөс хойш бид өдөр бүр уулздаг боллоо. Юуны ч юм тухай ярилцан энэ дэлхий дээр хоёулахнаа мэт аашилдаг болов. Залуу насны гал дөлөөр бараг хаа тааралдсан газраа үнсэлцэж, тэврэлдээд л... би үүнийг хайр гэдэгт бараг л итгээд байсан. Гэхдээ багадаа хүүхэлдэйгээр тоглож өссөн охид юм бүгдийг өмчилөх гээд байдаг бололтой. Миний нүүрийг будна, хувцаслахыг минь заана.. сүүлдээ хаашаа харахыг минь хүртэл удирддаг болов. Гудманд хөөрхөн охин руу харвал тэгээд л би чинь загнуулна, цохиулна бүр сүүлдээ сална гэж газар уйлж сууна. Би тэрхэн зуур гудамжинд драмын жүжгийн гол баатар болчихсон доо... Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр миний түүнийг гэх сэтгэл хайр биш харин сүрдүүлгэн дунд өрнөх боллоо шүү. Би энэ бүгдээс залхсан. Тиймдээ ч салсан. Хэзээ ч номын хуудсыг гаднаас нь бүү дүгнэ гэдэг... Гэхдээ заримдаа нимбэгний хальсан дотроос мандарин гарч ирдэг л юм байна. Тэр одоо ч миний утас руу "Уучлаарай, чамгүй бол үхэх нь.." гэж бичдэг. Энэ бүхнийг би огтхон ч ойлгоогүй. Тэр надад хайртай юу? Эсвэл намайг гэсэн бодол төсөөлөлдөө юу?

Кафед дурссан түүхүүдDonde viven las historias. Descúbrelo ahora