Анхны үйлчлүүлэгч

1.7K 123 4
                                    

2016 он 9 сарын 15 - 14:00

"Шинээр нээгдсэн кафегийн анхны үйлчлүүлэгч болсон учир үнэгүй американо кофегоор дайлууллаа. Бариста сайхан ааштай юм байна. Орчин болон кофений амт гайхалтай. Харин яагаад надад ДУРСАМЖИЙН ДЭВТЭР өгсөнд гайхсан. Ямартаа ч би нэрээ нууцлан бичиж байгаа тул өөрийнхөө нэг дурсамжаас хуваалцмаар байна:

Би тэр үед дөнгөж арван жилээ төгсөж байлаа. Бүх дэлхий тун удахгүй миний өмнө нээлттэй болох мэт санагдаж билээ. Том болох мөрөөдөл минь бага багаар ойртсон тул ирээдүйд хэн ч биш болохгүйн тулд хичээлээ маш сайн хийдэг байсан. Найз нөхдөөсөө ч зай барьж улсынхаа шилдэг сургуульд орох мөрөөдлөө биелүүлж чадсан... Гэхдээ амьдралд хичээл ганцаар чухал биш бололтой. Өнөөдөр би ажлаасаа гарчихаад л сүүлийн цалингаараа өөрийгөө тайвшруулахын тулд кафед суусан төдий. Маргааш би яахаа мэдэхгүй... Түрээс төлөөгүй гээд байрнаас гаргачихсан, намайг харж хандах хүнгүй. Заза кафегийн анхны үйлчлүүлэгч байж ийм онцгүй дурсамжаа бичих муухай юм байна. Миний толгойд өөр гайхалтай дурсамж орж ирэхгүй байна. Өөр зүйл бичье л даа...

Хмм энд ном байдаг юм байна. Хавтаснаас нь харахад сонгодогуудыг хамгийн дээд тавиур дээр эгнүүлэн тавьжээ. Харин гадаад хэл дээрх болон хувь хүний хөгжлийн номнууд доод тавиуруудад холилдон тавьсан байна. Бариста над руу инээмсэглээд л ширтээд байх юм. Аргагүй биз дээ надаас өөр хүн энд алга. Би урмыг нь бодоод бяслагтай бялуу захиалчихлаа. Амт нь миний японд амсаж байсныг гүйцэхгүй юм байна. Нээрэн би японд магистраа хамгаалсан шүү дээ... Сургуулийнхаа шилдэг оюутан ч болж байсан. Гэхдээ миний мөрөөдөл болсон хуулийн мэргэжил бодож байснаас хууль бус бололтой. Би ийм гэдгийг нь мэдсэн бол арай өөр зүйлд залуу насаа зарцуулахгүй юу.

Одоог хүртэл эр хүнтэй ойртож ч үзээгүй ариухан бие минь тун удахгүй үрчлээтсэн хөгшин эмэгтэйн ард нуугдах бололтой. Хэн ч намайг 35 настай онгон гэхэд итгэдэггүй. Би үүнийг нь мэддэг тул хүнтэй танилцаад аль болох өөрийгөө юу ч үзээгүй гэдгээ харуулахгүйг хичээдэг.. Тиймээ би нэг дурсамж саналаа. Сар гаруйгийн өмнө би нэг залуутай танилцсан юм. Бид яг л кино шиг болж бүтэж байсан. Гэтэл юу болсон гээч?... Тэр хамгийн сүүлд уулзахдаа "Уучлаарай би юм үзээгүй жаахан охинд дуртай. Хоёулаа бүтэхгүй" гэж хэлдэг юм даа. Юу гээч?.... Би тэр юм үзээгүй арван найман настнуудын дэргэд үнсэлцэж ч үзээгүй шүү дээ. Ингэж хэлмээр байсан ч үгээ залгиад л инээмсэглэн би түүний машинаас юу ч болоогүй мэт буусан. Гадаа бороо шивэрч байсан тул түүнтэй уулзахын тулд шулуун хими хийлгүүлсэн үс минь норчихсон. Одоо хагас долгионтой онцгүй л харагдаж байгаа. ХҮЧТЭЙ ЭМЭГТЭЙ шиг харагдахын тулд би эргэж хараагүй. Гэхдээ гэртээ орсныхоо дараа цонхоороо шагайсан. Тэр яагаад яваагүйг би ойлгоогүй. Машин дотроо суусаар л байсан... Бараг нэг цаг суусны дараа явж билээ. ТЭР НАМАЙГ ГАРААД ИРЭЭСЭЙ ГЭЖ ДОТРОО ХҮССЭН БОЛОВ УУ?

Заза дэмий зүйл баахан биччихлээ. Сэтгэл тавгүй үедээ орж ирэх болно. Баярлалаа!"

Кафед дурссан түүхүүдWhere stories live. Discover now