Ор сураггүй..

1.2K 113 18
                                    

2017 оны 10 сарын 18, 21:00

Харанхуй шөнөөр хар кофе уудаг над шиг хүн байгаа болов уу? Кафед нэг ч хүнгүй, бас нэг ч номгүй болжээ. Орж ирсэн хүмүүс нэг нэгээр нь номнуудыг хулгайлсаар байгаад одоо хоосон тавиур л үлдсэн гэж үйлчлэгч залуу надад хэлсэн юм. Энэ нь ч дээр биз дээ. Энд дурсамжаа дэлгэх ёстой болохоос өөр бусдын дурсамжаа дэлгэн бичсэн ном уншиж суух хэрэгтэй гэж үү?

Би өөрийгөө танилцуулахыг хүсэхгүй байна. Амьдрал яг л галзуу хулгана тоглоом шиг юм аа. Дээшээ өгсөхдөө маш маш удаан, харин доош буухдаа толгой эргэм огиудас хүргэм аймшигтай огцом юм гээч. Яг одоо би эргэлдэн доош бууж байх шиг ээ. Миний амьдрал яг ийм байна. Энэ үед өөрийгөө хаана яваад байгаа, хаашаа явахаа тодорхойлон хэлэх ямар ч боломжгүй юм шиг.

Багадаа би сайн хүүхэд байсан. Жижигхэн гартаа бийр барьчихаад л зураач болно гэж өөртөө хэлнэ. Гэхдээ эцэг эх минь зөвшөөрөөгүй л дээ. Ямар ч мөнгө олохгүй мэргэжил сонгуулахгүй гэж хэд хэдэн удаа алгадсандаа..... Яасан? хүүхдийн эрх энэ тэр ярих гээд байна уу? Үнэндээ бүгд л алгадуулж, хараалгаж, загнуулж үзсэн биз. Тэглээ гээд хэнд ч хэлдэггүй. Би ч гэсэн тэдний нэг.

Өнөөдөр би ажилдаа явсангүй. Яагаад ч юм айдас төрөөд хэцүү байсан юм. Би энийг энд дэлгэж болох эсэхээ ч мэдэхгүй байна. Гурван жилийн өмнө би нэг залуутай болздог байлаа. Хэдхэн удаа л болзсон шүү. Тэр надад таалагддаг байгаагүй, гэхдээ л хамт байхад тайван нэг тийм хүмүүс байдаг даа. Тэр тийм л нэгэн байж билээ. Дараа нь би өөрийгөө эмэгтэй хүнд татагддагаа хүлээн зөвшөөрч эрэгтэй хүнээс холбоогоо таслахаар шийдсэн юм. Шударга зангаараа тэр залууд шууд л "би лесби" гэсэн. Энэ миний алдаа байж мэдэх юм. Тиймээ, энэ л миний ганц алдаа.

Дараа нь би юу ч бодолгүй өөрийн амьдралаараа амьдарлаа. Найз бүсгүйтэй ч болсон. Анх эмэгтэй хүний гарт хүрэх мөчид л би өөртөө энэ л миний хайж явсан мэдрэмж мөн байна гэж хэлж билээ. Найз бүсгүйтэйгээ фэйсбүүкээр танилцлаа. Нэг ч зураггүй тэр хоосон профайлтай хүнд яагаад татагдсан юм бүү мэд. Нэг л мэдэхнээ өдөр шөнөгүй чат бичдэг болсон байлаа. Дараа нь өдрийн хоол хамт идэж, кофе хамт уудаг болсон. Бүх зүйл хэтэрхий хурдан бас төгс бүтсэн дээ. Яг л үлгэр шиг... Тэрний үс, гар, улаахан уруул бас арьс гээд бүх зүйл нь төгс. Уржигдар бидний 3 сарын ой болсон. Бага хугацаа биш ээ, бүх л насаараа хамт байсан мэт санагддаг юм.... 

Би ганцаараа амьдардаг л даа. Хаяадаа найз бүсгүй минь ирж хамт хонодог. Гэхдээ яг одоо дэлхийн нөгөө талд байгаа болохоор ганцаараа л байгааа. 

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 18, 2017 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Кафед дурссан түүхүүдWhere stories live. Discover now