Анхны харцаар дурласан нь

1.3K 132 17
                                    

2016 он 9 сарын 15 - 14:55

"Кафегийн орчин болон бариста ах их таалагдлаа. Би 10 жилийн төгсөх ангийн сурагч. Ангийнхаа охидуудтай орж ирээд л анхны харцаар баристад дурлачихлаа. Найзуудаасаа ичээд угаалгын өрөөнд дэвтрээ авч орон бичсэн тул жаахан эвгүй байна. Гэхдээ хэрвээ та миний бичсэнийг уншиж байгаа бол би улаан цүнхтэй нь шүү. Би ахиж ирнээ. Манай хичээл 14 цагт тардаг юм. Тарах болгондоо ирэх болноо. Хэрвээ та найз бүсгүйтэй бол битгий над руу холбоо бариарай миний утас ***********"

2016 он 9 сарын 15 - 15:00

"Би найзынхаа бичсэнийг сая уншлаа. Түүний үгэнд битгий итгээрэй тэр найз хөвгүүнтэй. Манай нөгөө ангид сурдаг том биетэй банди байдаг юм. Харин би найз бандигүй. Ганц бие. Би үсээ хоёр сүлжсэн охин шүү. Хэрвээ танд таалагдсан бол миний утас *********"

Бариста:

"Дурсамжийн дэвтрийг танилцах зар болгон ашиглахгүй байхыг хүсэж байна!!"

Кафед дурссан түүхүүдWhere stories live. Discover now