Амлалт гэж юу вэ?
Зүгээр л хэн нэгнийг өөрөөс тань юм шалгаахыг болиулахын тулд хэлдэг үг үү? Эсвэл хэлсэн л бол зөрчиж болохгүй хууль дүрэмүү?
Одоогоос 9 жилийн өмнө миний бие нэгэн залууд амлалт өгч билээ. Бидний зүрх сэтгэл нэгэн аяганд юүлж хийсэн дарс ус хоёр шиг л байсан. Би ус, харин тэр дарс. Учир нь би түүнд согтдог байсан юм. Түүний нүд, харц, үнсэлт, дуу хоолой, гар, мэдрэмж гээд л бүх зүйлд нь. . . . Тэр надаас 4 насаар ах. Юу ч үзээгүй, юу ч мэдэхгүй жижигхэн охин тэр нэгэн хүний дэргэд байхдаа юунаас ч эмээдэггүй байлаа. Тэр минь намайг үргэлж л "бяцханаа" гэж дуудна.
Би үсээ хоёр сүлжчихээд л хошуугаа унжуулан байж түүгээр зайрмаг авахуулж иддэг байв. Тэр оюутан байсан болоод ч тэр үү заримдаа ажилтай байнаа дараа уулзаж болохуу гэж хэлнэ. Би ч тэр үед нь гомдож уйлагнаад бөөн юм. . . Одоо бодохнээ тэгэхийн оронд зүгээр л аль болох цаг хугацааг илүү жаргалтай, хөгжилтэй өнгөрөөх ёстой байж дээ.
Тэр миний анхны хайр.
Миний гарыг зөөлхөн атгаад нүд рүү минь эгц ширтэж "Чи минийх болооч. Би чамд хайртай" гэж хэлсэн цорын ганц хүн. Хацрыг минь зөөлхөн илээд "Бяцханаа нь яагаад ийм хөөрхөн юм бэ?" гэж өхөөрдүүлэх би дуртай байсан.
2000 оны зун би гэрийнхээ дэргэдэх хүнсний дэлгүүрээс давс авахаар орлоо. Улаан тоосгон байшингийн гадна "Хүнсний дэлгүүр" гэж бичээстэй. Шилэн хаалгаар нь ороход өөдөөс минь ундааны тасаг харагдана, харин баруун талд касс байдаг байв. Би чигээрээ яваад ундааны тасгийг цаана байрлах гурил, будаа, элсэн чихэр гэсэн тасгаас ууттай давс авлаа. Эргэж явахдаа ах маань хариулт мөнгөнд нь дуртай юмаа аваарай гэсэн болохоор Pepsi аваад кассын дэргэд ирлээ.
Миний урд хар савхи, жинсэн өмдтэй өндөр ах зогсож байв. Би бараг дал мөрөөр нь л татсан байх. Царайг нь харах гэж малгай унах юм байна даа гэж дотроо бодож ганцаараа инээнэ. Тэр ах хоёр шилтэй шар айраг, нэг хайрцаг тамхи аваад гарлаа. Би дараа нь давс бас ундаагаа бичүүлэв. Дэлгүүрийн эгч намайг танидаг болохоор үргэлж мэндэлнэ. Шар өнгөөр үсээ үргэлж буддаг ч, нэг их удалгүй төрөлхийн хар үс нь хуйхнаас нь ургаж харагдсан 30 орчим насны тэр эгч юм ярих болгондоо амандаа хийсэн бохио дуугаргадаг муу зуршилтай. Тэр надаас гэрийнхэн нь сайнуу гэлээ, би ч сайн гээд л гараад явав.
Гадаа оройн 7 цаг өнгөрч байв. Хүүхдүүд байрны гадна бөмбөг хөшиглөөд л, хүмүүс хосоороо модон сандал дээр сууж харагдна. Би байрандаа найзгүй болохоор үргэлж л сургуулийн хашааны ард байрлах жижигхэн саравчинд ганцаар суудаг байв.
YOU ARE READING
Онгон (Дууссан)
RomanceЭнэ дэлхийг ЭЗЭН удирдаж, харин үлдсэн нь боол болдог... Гэхдээ бидний ихэнхи нь эзэн боолынхоо аль болохоо ч мэддэггүй. Нэг л мэдэхэд бусдын л ижил нисэхэд хэтэрхий хүнд, живэхэд хэтэрхий хуурай болон хувирсан тэр зүйлийг юу гэдэг вэ?