13 - Анхных

3K 155 7
                                    



Огт мэдэхгүй нөхцөл байдалд өмнө нь харж байгаагүй хүний гараас атгаад явах яг л солиорсон үйлдэл мэт санагдсан ч, Мори хүний эхнэр болох түүнд илүү аймшигтай санагдсан учраас ийм зүйл хийсэн юм. Хүрэмээ өмсөөд цүнхээ барьсаар Доны машинд суулаа. Тэр түүнийг ирэхийг мэдсэн мэт хүлээж байсан юм. Удалгүй салхи татуулан байшингийн арын хашаагаар гарч, бараг бүтэн цаг огт хоорондоо үг солихгүйгээр явлаа. Дараа нь тэд галт тэрэгний буудал дээр ирэв.

Дон машиныхаа арын суудлаас цүнхээ аваад, Мориг явцгаая гэж хэлээд гараас нь хөтлөөд гүйх шахам дотогш орлоо. Билет зардаг хэсгээс нэг талын хоёр тасалбар аваад өртөө рүү мөн гүйв. Галт тэрэг дотор ороод 07 дугаартай өрөөнд орж ирлээ. Бүх зүйлс хэтэрхий хурдан, яаруу байсан болоод ч тэр үү яг хаашаа явсан юунд суучихсанаа ч тэр үл мэднэ. Дон өрөөний хаалгыг дотроос нь хаагаад түгжчихээд хөшигөө хаав.

Мори: Яагаад юунаас ингэж зугатаад байгаа юм бэ?

Дон: Хуримнаасаа зугатаж байгаа хүн нь чи байтал би ингэж өмнөөс чинь сандрах ч гэж дээ..

Мори: Хаашаа явж байгааг ядаж хэл лдээ..

Дон: Чи очоод мэдэх болно

Гал тэргэнд өөд өөдөөсөө харсан хоёр ор байх агаад доороо цүнх, ачаагаа байршуулах хэсэгтэй ажээ. Шаргал бор хана мөн цагаан хөшигтэй, цонхныхоо урд ширээ байх нь нэг их чамин биш ч, цэвэрхэн байв. Гэвч Моригийн ирсэн тансаг байшингаас илүү байж хэрхэн чадах билээ. Дон өрөөнөөс гарч яваад удалгүй гартаа саванд хийсэн хоёр хоол, ус барьсан ороод ирлээ.

Галт тэрэг хөдөллөө:

Анх удаагаа галт тэргэнд сууж байгаа мэт л... Өмнө нь сууж байсан байж магадгүй ч санахгүй байгаа учраас бүх зүйл шинэ байлаа. Дон өлсөж байвал хоолоо идээрэй гэж хэлээд өөрийнхөө савтай хоолыг өлсөж үхэх гэж байсан чоно шиг л иднэ. Мори ийм заваан бүдүүлэг хүнтэй яах гэж явсан болоо гэж дотроо бодсоор санаа алдан доош харж суух ажээ. Нааш цааш холхих эв хавгүй хөдөлгөөнд нь тэд нэг их удалгүй дассан байлаа.

Мори: Энэ их эвгүй хөдлөх юмаа. Хоолоо асгахгүй идсэнд чинь гайхчихлаа

Дон: Хэхэ чи дасчихна. Өмнө нь гал тэргэнд сууж үзээгүй болохоор чинь чамд эвгүй байгаа

Мори: Чи миний тухай ийм ихийг яаж мэдээд байгаа юм бэ?

Дон: Чи хэдхэн хоногийн өмнө надад анхны үнсэлтээ өгсөн шүү дээ. Санахгүй байна уу? Ийм нандин зүйлийг мартаж болдог юм уу? (инээв)

Онгон (Дууссан)Место, где живут истории. Откройте их для себя