Муужгай бүрээн дуунаар сэрлээ.. Удалгүй байшин дотор маш олон хүмүүс холхих сонсогдож, "Бүгд сэрцгээ яасан их унтдаг юм? Боолын ахлах ирж явна" гэж орилох эрэгтэйн дуу хадна. Хаалга балбаж, "Муужгай гараад ирээрэй.." гэх хоолойг тэр танив. Уснаас түүнийг татан гаргасан Данигийн намуухан хоолой байлаа
Өөрт нь тусгайлан зориулсан мэт яг таарсан хуучин даашинзыг өмсөөд өрөөнөөсөө гарав. Үүдний өрөөнд Дани түүнийг хүлээж байлаа.
Дани: Яасан уддаг юм бэ? Боолуудын танхим өрөө рүү явцгаая хэмээн хэлээд охины гараас татан чирэх шахам гүйсээр байшингаас гарцгаав. Шилтгээний хойд талд байрлах нэгэн хаалга хүртэл хамаг хурдаараа гүйсэн тэд амьсгаадсаар ирлээ. Дотор нь орвоос зуу зуун хүмүүс цугласан байх аж. Дани муужгайг эмэгтэйчүүдийн зогссон хэсэг рүү аваачиж өөрөө харин юу ч хэлэгүй хаалгаар гараад явчихлаа.
Өнөөх бүдүүн эрийн хажууд чамин хувцасласан өндөр туранхай эрэгтэй харагдана. Түүний хацар нь хонхойж үрчлээ суусныг нь харвал дөчөөд насны эрхэм болов уу гэмээр...
Бүдүүн эр: Боолуудын ахлах одоо та нарыг ирэх мянган хоногт ямар ажил хийхийг хуваарилах болно. Өнгөрсөн хугацаанд маш муу ажилласан, зөрчил гаргасан Мини ор сураггүй болсон учраас түүний орон тоо сул байгаа. Ингээд эрчүүд арав арваараа, эмэгтэйчүүд тав таваараа ээлжилэн тэр хаалга руу орж ирээрэй. Тэнцсэн нь шилтгээн рүү нэвтэрч, тэнцээгүй нь буцаад гарч ирэх болно. Эмэгтэй үйлчлэгчийн 20, гал тогооны 20, зугаа гаргагч бүсгүйн 5, ном уншигч Мини-г орлох нэг орон тоо нийт 46 хүн ажилд авна. Та нарын тал нь тэнцэнэ гэсэн үг. Харин эрчүүдийн хувьд манаачийн нэг орон тоо, алиа салбадайн 10, гал тогооны 10, бүрээ үлээгчийн нэг, хамгаалалтын цэргийн 30 орон тоо гээд нийт 52 хүн авна.
Дээрхийг сонссон даруйд эрчүүд эхлээд орохоор оочирлон зогслоо.. Тэднээс өндөр том биетэй гэх залуус нь буцан гарч ирсэнгүй. Харин хэтэрхий хөгшин, эсвэл нас бага хүмүүс буцан гарч ирэв. Тэдний хувьд мянган хоногийн турш ажилгүй байна гэдэг тамаас аймшигтай учир амиа хорлох нь элбэг байдаг юм гэж хажууд зогсох улаан үстэй охин надад хэлэв.
Эмэгтэйчүүдийн ээлж ирж эхний таван эмэгтэй оров. Тэд бүгд тэнцсэн бололтой хэн ч гарч ирсэнгүй. Дараагийн тав ороод мөн л бүгд тэнцэв.. Муужгай нэлээд хойно зогсож байсан учир өөрийгөө тэнцэхгүй нь дээ л гэж бодож байлаа.
Муужгайгийн өмнө орсон таван эмэгтэй бүгд тэнцээгүй бололтой гараад ирэв. Ээлж болж дотогш ороход саарал гундсан хана, хар хүрээтэй ширээнд суусан боолын ахлах бүдүүн эрхэм болон маш ганган эмэгтэйг тэр харлаа. Тэр гурав анхааралтай ажиглаж байснаа..
![](https://img.wattpad.com/cover/94223941-288-k697632.jpg)
YOU ARE READING
Онгон (Дууссан)
RomanceЭнэ дэлхийг ЭЗЭН удирдаж, харин үлдсэн нь боол болдог... Гэхдээ бидний ихэнхи нь эзэн боолынхоо аль болохоо ч мэддэггүй. Нэг л мэдэхэд бусдын л ижил нисэхэд хэтэрхий хүнд, живэхэд хэтэрхий хуурай болон хувирсан тэр зүйлийг юу гэдэг вэ?