11 - Муужгай?

2.1K 145 2
                                    

Өглөө Дон номын сандаа муужгайг хүлээв. Бүрээн дуу дуугарснаас хойш бараг бүтэн цаг өнгөрлөө. Гэвч хэн ч ирсэнгүй. Дон тэвчилгүй муужгайн өрөөг түлхүүрдэн орж үзтэл өчигдөр бэлдэн тавьсан хоол нь тэр чигтээ байв. Өрөөнд хэн ч алга...

МУУЖГАЙ АЛГА БОЛЖЭЭ

Дон яаран доош бууж боолуудын ахлах дээр очин муужгайг харсан эсэхийг асуутал "Үгүй" хэмээн хариулав. Дараа нь Дани дээр очин муужгайг алга болсон, хаашаа явсанг асуухад "Үгүй ээ.. Гэхдээ би хамт хайя" гэтэл Дон зөвшөөрөн тэд шилтгээний хонгилоор алхална... Эрдэнэс оллоо гэж баярлаж дуртай бүгдээ дэлгүүрээс авсны дараа зүүд байсныг мэдэн сэрж буй мэт аймшигтай мэдрэмж Доны цээжээр дүүрэн.. Даны яг л галзуурсан бух шиг ийш тийш гүйж, ой руу явчихсан биш байгаа? хэмээн Ки-ээс асууж хүн бүрт уурлан хашгичина.

Дон: Хамгийн сүүлд муужгай хаашаа явна гэж хэлсэн бэ?

Дани: Эмэгтэй боолуудаас асуулга авна гэсэн.. Дараа нь оройн бүрээн дуунаар харагдаагүй. Тэгээд л алга болсон.

Дон: Өчигдөр нэг улаан үстэй охин муужгайд талх өгөөд байсан. Тэр хэн байсан юм бэ?

Дани: Тэр үү? Кико гэдэг байхаа Сүмигийн дүү. Эзэгтэйн боол гэсэн.

Дон: Эзэгтэй??? Манай шилтгээнд ямар ч эзэгтэй байхгүй шүү дээ!!

Дани: Би яахаараа өдийг хүртэл мэддэггүй бил ээ...

Дон: Чи харуул болохоос шилтгээний ноён биш

Дани: Тэглээ гээд ноёнтон та өөрөө шилтгээнд яг юу болдог тухай мэддэггүй юм биш үү?

Дон: Одоо энэ тухай маргах цаг алга. Кико болон Сүмиг хайж олцгооё. Боолуудын ахлах мэдэж л таараа.

Дани: Тийм байна. Явцгаая... гэж хэлээд тэд боолуудын ахлахын өрөө рүү яаран гүйв. "Асуудал тарихаас ямар ч ид шидгүй хүнд яагаад санаа минь зовоод байна аа" хэмээн Дон дотроо бодно.

---

Дон: Кико болон Сүми гэх хоёр боол хэний удирлага доор ямар ажил хийдэг билээ?

Боолуудын ахлах: За түр хүлээгээрэй тэмдэглэлээсээ харах хэрэгтэй

Дани: Хурдлаач ямар удаан юм бэ..

Боолуудын ахлах: Ингэхэд ноёнтон яагаад гэнэт нэг муу боолын араас өдөржин эрэл сураг болоод байна вэ?

Дани: Энэ өвгөн тантай яаж харьцаад байгаа юм бэ?

Дон: Муужгайгүйгээр шилтгээнд номын санч байхгүй. Би ахин бичиг үсэгтэй хүн хаанаас олох билээ?

Онгон (Дууссан)Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon