6 - Чихрийн цаас

3.2K 190 1
                                    

Би бараг л баригдах дөхөв...

Дэлгүүрийн хамгаалагчид бүгд над руу хараад л, аргагүй биз дээ би бараг 400 мянгын үнэтэй коньяк (Hennessy XO) авчихсан юм чинь. Тэд намайг мэдсэн ч огтхон ч дөхөж ирэх бодолгүй, чимээгүй хараад л "кассын дэргэд байна" эсвэл "зүгээр байна" гэх мэт хоорондоо холбоогоороо ярьж байлаа. Би тэдний ажлыг өмнөөс нь хийж, би эндээс чиний цалингийн үнэтэй бараа хулгайлсан гэж хэлэх ёстой байсан гэж үү? Үгүй л болов уу... эсвэл зүгээр л надад тэгж санагдсан байх. Хэн ч үнэндээ намайг мэдээгүй. Энэ хоёр таамаглалын аль нь ч байсан яахав.

"2010 оны 5 сарын 20:

- Өдрийн тэмдэглэл минь сайн байна уу? Би чамайг их санасан шүү.

Амьдрал дажгүйэ. Яг одоо "Schubert-Winterreise" сонсож байна. Сэтгэл санаа үргэлж гунигтай байдаг болоод ч тэр үү энэ дуу надад их гэгээлэг санагддаг юм. Өнөөдөр ахынхаа найз охинтой би танилцсан. Тэр яг л барби хүүхэлдэй шиг. Гэхдээ би тийм хүүхэлдэйгээр хэзээ ч тоглохгүй байсан. Магадгүй ахын маань сонирхол тэр биз ээ. Би тэр эмэгтэйг үгүй хийхийн тулд бүгдээ хийхэд бэлэн байна. Харин яаж? "

... гэж бичсэний дараа Гүнжээ дэвтрээ хаачихав. Ахин бичих зүйл олон байсан ч, Ханхүүд хэрхэн дурласан бас тэдний хооронд юу болсон тухай бүгдийг бичих хүслээ тэвчив. Дэвтрээсээ хүртэл түүнийгээ харамлах мэт зүгээр л хоосон чигээр нь үлдээсэн бололтой. Энэ ч дээр биздээ. Зарим түүх дурсагдаагүй үедээ хамгийн үнэн байдаг юм...

Том хар цүнхнээсээ дэлгүүрээс авсан коньякаа гаргаж ирээд... зургийг нь дарав.

"Дээвэр дээр гармаар байна. Цагийн дараа уулзъя" гэж Ханхүү рүүгээ мессеж бичээд, зургийг нь давхар явуулав. Түүний харилцаа яг л тушаасан, ямар нэгэн хариулт нэхээгүй мэт байх нь Ханхүүд улам таалагддаг юм.

30 минутын дараа:

Дээвэр рүү алхахад яг л 30 минут зарцуулагдав. Энэ хугацаандаа гурван жилийн өмнө авсан ч одоо хүртэл таардаг хуучин өмд, ахынхаа голж хаясан том цамцны ханцуйг нь нугалж өмсөөд л гудамжаар чихэвч зүүн алхав. Утсан дээр нь ээлжилэн явах дуунууд хажуугаар нь зөрөх хүмүүсийн амны хөдөлгөөн, алхаа гишгээтэй зохицоод ч байх шиг түүнд санагдлаа. Улаан гэрлэн дохион дээр хүлээх зуураа машин дотор суух хүмүүсийг тэр ажиглав. Бүдүүн эмэгтэй нүүрнийхээ талыг далдалсан томоос том хар шил зүүжээ. Харин дэргэд нь суух жижигхэн нүдний шилтэй залуу нөхөр нь бололтой. Тэр хоёрын харилцаа харваас ойлгомжтой. Эхнэр нь маш ууртай, нөхөр нь хэлсэн үгээр нь бүгдийг хийдэг боол шиг л биз. Харин цаад эгнээнд зогсох улаан машин дотор суух бүсгүй уруулаа будаж харагдав. Яагаад үргэлж улаан, ягаан машин дотор суусан бүсгүйчүүд нүүрээ бусад дуртай талаар Гүнжээ гайхширан бодов. Эсвэл энэ зүгээр л давхцал биз.

Онгон (Дууссан)Donde viven las historias. Descúbrelo ahora