"Миний сэтгэлийг яаж ингэж хөдөлгөж чаддаг юм бэ? чи шидтэн юм уу эсвэл... эсвэл би өөрөө шидтэн болохоороо өөрийн илбэндээ хууртчихсан солиот юм болов уу? Өнгөрсөн арван жил зүгээр л баллуурдсан мэт алга болсон байлаа. Бидний мэдрэмж хуучных шиг байсан болохоор бүх зүйл хэвэндээ ирсэн ч байж мэднэ. Чухам юу болсныг мэдэхгүй ч, би маш их жаргалтай байна... Надад өөр юу ч хэрэггүй.
Тэрнийхээ цээжинд наалдаад цаг үргэлж дэргэд нь байх сан.."
Чихэрчин: Чи минь юу ингэтлээ бодсон юм бэ?
Бяцханаа: Ирээдүйгээ л..
Чихэрчин: Ирээдүйд яамаар байгаа юм?
Бяцханаа: Таны дэргэд байвал л болоо..
Чихэрчин: Бяцханаагийнхаа дэргэдээс юу гэж холдох билээ. Миний эрдэнэ..
Нар шингэж, тэнгэрийн одод бүгд тэр хоёрыг л ширтэх шиг... Салхи жихүүн болж эхэлжээ. Цавуугаар наачихсан мэт чангаас чанга тэврэх Бяцханаагийн гараас мултарч чадахгүйгээ мэдсэн Чихэрчин зүгээр л тэнгэрийн хаяа ширтэж сууна..
Чихэрчин: Их л аймар зүүд байсан бололтой. Яасан чанга тэвэрдэг юм бэ?
Бяцханаа: Би дахиж хэзээ ч унтахыг хүсэхгүй байна... Нүдээ анихаас ч айж байна.
Чихэрчин: Тайвшир даа. Би дэргэд нь байна.
Тэдний аминчхан яриаг холоос ирэх хөлийн чимээ таслалаа. Тэд босож хэн болохыг харна... Том бүдүүн биетэй, савхи өмссөн 40 гарсан боловуу гэмээр хөгшин эр гуйван алхаж байлаа. Уусан архиных нь үнэр холоос ч үнэртэх аж.
Бяцханаа: Би айгаад байна
Чихэрчин: Битгий ай. би энд байна.
Өнөөх чимээ тэр хоёрын байгаа газарт улам дөхөн ирсээр.....
Үл таних эр: Хүн мөн үү?
Бяцханаа: Чөтгөр байна. Цаашаа.. ААААААААААА
Чихэрчин: Яасан?
Үл таних эр: Цаг хэд болж байна?
Чихэрчин бугуйн цагаа харан "11:49 болж байна аа" гэж хэллээ. Үл таних эр хариуд нь "Өглөөний юу? оройн уу?"
Бяцханаа: Өглөөний
Чихэрчин: Бяцханаа чимээгүй... согтуу хүмүүс агсан шүү.
Бяцханаа: Зөө..
Чихэрчин: Оройныхооо ахаа.
Үл таних эр: Өнөөдөр хэдэн сарын хэдэн бэ?
Чихэрчин: 7 сарын 8
Үл таних эр: Хэдэн оны?
Бяцханаа: 2012
Чихэрчин: Юу?? 2002 шдээ.
Бяцханаа: Аан тийм л дээ...2002...2002.. Хоёр мянга хоёр..
Үл таних эр: Оноо мэдэхгүй яасан сонин хүүхдүүд вэ??.. гэж хэлэн гуйвсаар хаанаас гарч ирсэн тэр зүг рүүгээ буцаад яваад өглөө. Харин архиных нь үнэрт үлдэж хоцорчээ.
Бяцханаа: Би..... би гэртээ орлоо.
ESTÁS LEYENDO
Онгон (Дууссан)
RomanceЭнэ дэлхийг ЭЗЭН удирдаж, харин үлдсэн нь боол болдог... Гэхдээ бидний ихэнхи нь эзэн боолынхоо аль болохоо ч мэддэггүй. Нэг л мэдэхэд бусдын л ижил нисэхэд хэтэрхий хүнд, живэхэд хэтэрхий хуурай болон хувирсан тэр зүйлийг юу гэдэг вэ?