16 - Бяцханаа?

1.4K 146 24
                                    

Далавчаа даалгүй дэлхий дээр үлдсэн нэгэн сахиусан тэнгэрийг би танина. Тэр сахиусан тэнгэр дээшээ нисье гээд ч замаа мэдэхгүй.. тэнгэр газар хоёрыг ялгахаа байсан сохор гэлтэй..

Гудамжинд сүүдрээ ширтээд алхах Бяцханаа цаг хэд болж байгааг мартжээ. Бугуйн цагаа харсан ч тэр ойлгохгүй... Урт зүү нь юуг заадагийг мэдэхгүй. Яагаад гэж үү? Чихэрчин л мэддэг байсан юм. Чихэрчин л түүний цаг хугацаа, урт бас богино зүү... луужингийн чиглүүлэгч нь байсан.

Номын дэлгүүрийн дэргэдүүр өнгөрөх агшинд хаанаас ч юм гарч ирсэн гялбаа Бяцханаагийн нүдийг сохлох шахав. Нүдээ цавчиж дээш хартал шилэн хаалга байлаа. Гаднаа ямар ч самбар, зураггүй болохоор юун газар болохыг нь тааж үл мэднэ. Гэхдээ хаанаас ч юм далдын хүч тийшээ ор гэж шивнэх шиг... Үсийг нь илбэх салхи хүртэл тийшээ зааж үсийг нь хийсгэж байлаа.

Халаасандаа хийсэн гараа гаргаж ирээд шилэн хаалгыг хоёр гараараа хүчтэй түлхэн орлоо. Газар дэлхийн аглагт ирчихвүү.. эсвэл ухаан алдаад уначихав уу? Шилний нөгөө талд яг л адилхан зүйл харагдах ёстой бус уу? Гэтэл хаалга хаагдах чимээтэй цуг бүх гэрэл гэгээ алга болчихлоо. Харанхуй нөмрөн авахад гараа тэвтчиж эндээс гаръя гэсэн ч, бяцханаагийн гар хаалгыг олж чадсангүй.

Цээжин дэх зүрх нь цагийн зүүнээс нь хурдан цохилж, амьсгалаасаа өөр юу ч үл сонсоно. Ард нь л байсан юм сан тэр шилэн хаалга... ард нь л хаагдсан юм сан. Хаашаа алга болчих нь энэ вэ? 

Хүн гэдэг амьтан харанхуй байсан ч нүдээ анидаг юм. Харанхуйг хүртэл харанхуйгаар сольж тайвшрах тийм л бяцхан зүрхтнүүд шүү дээ. Бяцханаа доошоо суугаад нүдээ тас анилаа. ...

Хичнээн хугацаа өнгөрснийг мэдэхгүй. Ямартаа ч нүдээ нээх агшинд гэрэл харагдсан юм. Шилэн хаалганы цаанаас гялбах нар, үүл, хаашаа ч юм яарах хүмүүс... Тэр өөрийгөө сохорчихоод эргээд хараа орсон гэж бодов. Тиймээ, энэ үнэн ч байж магадгүй.

Хаалгаар буцаад гарах агшинд энэ шилэн хаалга өмнөхөөсөө улам хүнд санагдлаа. Хамгийн хачин нь юу гээч??? Хэдхэн хоромын өмнө амьсгалсан агаар нэг л өөр санагдах нь тэр.. Нар хүртэл нэг л өөр.. хүмүүсийн хувцас хүртэл бүх юм өөр санагдлаа. Гэхдээ тэр энэ замаар явснаа л мэдэж байсан юм.

Зөнгөөрөө Чихэрчинтэй болзсон газар руугаа алхаж байсан ч бодол санаа нь учир битүүлэг явдлын талаар бодсоор л.... "Хүн хэдхэн минут сохроод хараа ордог юм болов уу?" гэх мэт хачин бодлууд толгойд нь эргэлдсээр байлаа. 

Алхсан алхам бүрийн тоогоор арван жилийн хугацаа улам богиносоод байх шиг. Өчигдөрхөн л Чихэрчинтэй уулзсан мэт.. өчигдөрхөн л чихэрчнийхээ тэвэрт эрхлээд юу ч бодохгүй суусан мэт.. өчигдөрхөн идсэн амттаны үлдэгдэл одоо ч шүдэн завсар байх шиг..

Нар шингэх агшинд Бяцханаа хаана ирснээ анзаарлаа. Хамтдаа шинэ оныг угтсан, үргэлж хамтдаа гэж амласан газар нь яг хэвэндээ байж байх нь тэр... Юу ч өөрчлөгдөөгүй мэт л.

Нэг их удалгүй ард нь хүний хөлийн чимээ сонсогдлоо. Эргэн харах гэхээс зүрх нь хүчтэй цохилж, зүгээр л нүдээ аничихъя гэж Бяцханаа бодов.. Нүдээ аниад эргээд харлаа... "Нүдээ нээхгүй юм уу? Миний бяцханаа" гэх дуу хоолой. Тиймээ энэ л дуу хоолой... Арван жил хүлээсэн дуу хоолой нь мөн байлаа. Нүдээ нээсэн ч.. нүдэнд нь оч л гэрэлтэн харагдана. Бүлээн нулимс хацар зүсэн урсах агшинд Чихэрчиний инээмсэглэх төрх улам тодорно... "Огтхон ч өөрчлөгдөөгүй байна" гэж бяцханаа бодлоо..

Чихэрчин: Өчигдөрхөн уулзчихаад ингэж эрхлэх байсан юм уу? Уйлчих юм аа...

Бяцханаа: Юу?...

Бяцханаа гайхан арагш нэг алхам алхахдаа багадаа үргэлж өмсдөг байсан цагаан гутлаа анзаарлаа. Үргэлж юм өшиглөж явсаар байгаад ийм болгочихсон юм. Дараа нь богихонон даашинзаа, урт үсээ анзаарав.. "Арван жил" гэж амандаа бувтнасаар эргэн тойрноо ажиглана. Одоо байгаа нь зүүд үү? эсвэл өнгөрсөн арван жил зүүд үү?

Чихэрчин: Надад гомдчихсон юм уу?

Бяцханаа ээрч мууран... "Юу ч болсон бай, энэ л хором мөчийг алдаж болохгүй. Явуулж болохгүй... Чихэрчинг явуулж болохгүй" гэж бодлоо

Бяцханаа: Үгүй ээ.. их муухай зүүд зүүдэлсэн юм.

Чихэрчин: Хүнд ярьчихаар биелдэггүй гэж мэдэх үү?

Бяцханаа: Бид нэг нэгнээсээ хол 10 жил болж байна гэж.. 

Чихэрчин: Арван жилийн дараа намайг мартчих байсан уу чи?

Бяцханаа: Юу гэж дээ. Юу бодоод байгаа юм.

Чихэрчин: Зүгээр л асуусан юм аа... 

Бяцханаа: Хөөе

Чихэрчин: Яасан?

Бяцханаа: Миний нөхөр болооч?

Чихэрчин: Тэнэгхэн минь дээ...

Бяцханаа дахин холдохгүйн тулд л ингэж хэлсэн шүү дээ. Харин чихэрчин бяцханааг өхөөрдөн тэвэрч авлаа. Энгэрт нь эрхлэн чимээгүй уйлах охин аль хэдийн бяцхан охин биш болжээ. Аль хэдийн арван жилийн зовлон шаналал, хүлээлтийг давсан том бүсгүй болсон байв. Харин Чихэрчин энэ талаар юу ч үл мэднэ.

-------------------------------------

"Одооноос аль болох ойр ойрхон шинэчлэлт хийгээд явна аа. Богинохон бичвэр хийсэнд хүлцэл өчье."

- Маргад Эсмэ


Онгон (Дууссан)Onde histórias criam vida. Descubra agora