Өглөө болов. Муужгай бүрээн дуунаас түрүүлж боссон тул хувцсаа өмсөөд тагтан дээр гарлаа. Гадаа намрын өнгө оржээ. Навчис бага зэрэг шаргалтсан байв. Нар мандах дөхөж, үүлнүүд завсар жижигхэн улбар туяа татжээ.
Доош харвал Дани навчис түүж харагдана. Саарал том цамцтай, гартаа цагаан даавуу ороосон байв. Харин дэргэд нь шуудай барьсан жижигхэн бор хүү нүдээ нухлан нойрмоглон харагдана.
Муужгай тагтны дэргэд байрлах төмөр шатаар эв хавгүйхэн буухыг харсан Дани хийж буй зүйлээ орхин тагтны зүг гүйлээ. Жаахан л эвгүйтвэл унаад үхчихээр аймшигтай огцом шат ажээ. Арай гэж доош бууж хатсан шаргал навчис дээр гишгэлэв..
Дани: Чи ч сонин хүн юм аа. . . Тагтаар дамжиж буудаг?
Муужгай: Яахав дээ би шилтгээний хонгилоор ахиж явмааргүй байна. Хэн нэгэнд амаа даруулан чирүүлж явмааргүй л байна шүү !!
Дани: Уучлаарай эзэгтэй би ажлаа л хийсэн юм.
Муужгай: Эзэгтэй гэнэ ээ?????
Дани: Та миний хувьд энэ шилтгээний цорын ганц эзэгтэй шүү дээ. . .
Муужгай: Тэгвэл эзэгтэйдээ цэцэрлэгийнхээ усан оргилуурыг үзүүлээч. Их үзэсгэлэнтэй харагдсан.
Дани инээмсэглэл гараа өгөв, муужгай түүнийг сугадаж явлаа. Яг л хаан хатан хоёрын дүрд орж тоглох бяцхан жаалууд шиг инээлдэн алхална. Усан оргилуур хүрэх замдаа Дани түүнд энэ бүх моддыг хэрхэн тарьсан, навчсыг яагаад түүдэг болон цэцэрлэгт хүрээлэн яагаад ийм үзэсгэлэнтэй талаар ярина. Тэдний инээд намуухан өглөөг цуурайтуулах шиг.. шувууд хүртэл жиргэж эхлээгүй үүрээр цонхоо онгойлгон тамхи татах Дон тэднийг ажиглана.
Дани: Энэ модноос алим ургадаг юм. Гэхдээ одоо ургахгүй л дээ.. Би чамд зун болохоор амсуулна аа. Манай эзэн ноёдууд л идэх боломжтой. Гэхдээ түүдэг хүн нь би юм чинь ганц хоёрыг халаасандаа хийхэд хэн ч мэдэхгүй. Эцсийн эцэст би эднийг арчлаагүйсэн бол тэд алим идэж чадахгүй л байсан юм. Би л тэднийг тэжээж байна даа..
Муужгай: Хаха тэгвэл чи чинь шилтгээний хамгийн чухал хүн байх нь ээ. Тийм үү?
Дани: За бараг л.. Ингэхэд чи ямар жимсэнд дуртай вэ? Би зун хүссэнг чинь олоод өгнө.
Муужгай: Яг ч дуртай гэж онцолсон зүйл байхгүй ээ.. Гэхдээ би жимсээс илүү хоолонд л дуртай.
Дани: Ямар хоол? Чи идэх дуртай гэхэд их туранхай туяхан юм гээч...
Муужгай: Тахианы махтай, загастай гээд л.. үнэндээ би үхэр хонины мах идэж чаддаггүй.

KAMU SEDANG MEMBACA
Онгон (Дууссан)
RomansaЭнэ дэлхийг ЭЗЭН удирдаж, харин үлдсэн нь боол болдог... Гэхдээ бидний ихэнхи нь эзэн боолынхоо аль болохоо ч мэддэггүй. Нэг л мэдэхэд бусдын л ижил нисэхэд хэтэрхий хүнд, живэхэд хэтэрхий хуурай болон хувирсан тэр зүйлийг юу гэдэг вэ?